Г.Занданшатар: Засгийн газар иргэдээ өөрийн өмчийн газрын мэдээллээ гар утсаараа авах боломжтой болголоо
2017/12/08
Share |

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд  Газрын кадастрын мэдээллийн системийн түлхүүрийг  гардуулж өглөө.  Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм.

Мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлснээр иргэд өөрийн өмчийн газартай холбоотой мэдээллээ интернет ашиглан гар утсаараа авах боломжтой болсон нь том дэвшил. Харин одоо иргэддээ мэдээ,мэдээллийг хүргэж түгээх ажлыг зохион байгуулах нь чухал гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе

 Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая!

Газар нь улс орны оршин тогтнох үндэс суурь, хүн амын амьжиргааны үндсэн хэрэгсэл болдог. Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд чиглэсэн газрыг төлөвлөх, ашиглах, бүртгэн баталгаажуулах, хамгаалах төрийн бодлогыг уриа болгон дэвшүүлж, хэрэгжүүлсээр байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно”, мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах”, “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, “Төрөөс цахим хэлбэрээр хүргэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх” зэрэг ажил тусгагдсан.

Өнөөдөр бид иргэдийн амьдралын баталгаа болсон газрыг өмчлөх,  эзэмших, ашиглах эрхтэй холбоотой нэгж талбарыг зураглах, бүртгэх, төрийн нэрийн өмнөөс баталгаажуулан үнэ цэнэтэй байлгахад чиглэсэн, дээр дурдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 21 аймаг, 330 сумыг хамарсан газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системийг Барилга, хот байгуулалтын яам,  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар удирдан зохион байгуулж хэрэглээнд нэвтрүүлж байна.

Өндөр хөгжилтэй орнуудын өдөр тутмын энгийн хэрэглээ болсон олон улсын туршлага, технологид суурилсан, өөрийн орны онцлогт тохирсон нийтэд нээлттэй, хүртээмжтэй тийм систем болсон гэж ойлгож байна.

Кадастрын нэгдсэн мэдээллийн системын тусламжтайгаар газрын татвар, төлбөрийн бааз суурийг өргөтгөх, иргэдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах, нэгдсэн бүртгэлийн системийг байгуулах, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, цахимжсан үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгахад холбогдох төрийн захиргааны байгууллагууд хамтран оролцох зайлшгүй шаардлагатай юм.

Монгол Улсын  Үндсэн хууль болон Газрын тухай хуульд “Монгол Улсын газар нутаг салшгүй, бүрэн бүтэн, нэгдмэл байна” гэж заасан байдаг. Засгийн газрын зүгээс газрын нэгдмэл удирдлага, тогтолцоо, бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа бөгөөд нэгдсэн нэг бүртгэл, орон зайн өгөгдөл, мэдээллийн сантай болоход төрийн байгууллагууд цаашдын ажилдаа анхаарч ажиллахыг хүсье.

Засгийн газрын 2017 оны  3 дугаар сарын 30 -ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу нийслэл, дүүргүүдийн хэмжээнд энэхүү кадастрын нэгдсэн мэдээллийн сан, системыг богино хугацаанд нэвтрүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт үүрэг болгож байна.

 Хэдхэн сарын өмнө “Блокчэйн технологи төрийн үйлчилгээнд хувьсгал хийх үү” гэсэн гарчигтай, олон улс орнуудын төрийн байгууллагуудын анхаарлыг татаж байсан нийтлэлд дэлхийн 30-аад улс блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа талаар, түүний дотор Швед, Гүрж, Бразил, АНУ зэрэг улс газрын бүртгэлдээ блокчэйн технологийг нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлж байгаа талаар дурьдсан байсныг анхаарч, цаашид дэлхийн нийтийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллахыг зөвлөмж болгож байна гэв. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан