Хувиргасан амьд организм гэж юу вэ?
2017/12/13
Share |

ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНС ГЭЖ ЯРИХ НЬ БУРУУ

Генийн өөрчлөлттэй хүнс гэж ярих нь, тэгэж ойлгох нь, ийм нэршил бүхий бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд хортой гэх мэтээр “сурталдах нь” өөрөө буруу ойлголт юм. Монголчууд яагаад ч юм хувиргасан амьд организм, түүнээс гаралтай бүтээгдэхүүнийг “генийн өөрчлөлттэй” хэмээн албан бусаар ойлгож, ярьж хэвшчээ. Түүнчлэн хорт хавдар үүсгэдэг, удамшлын гажигтай түүхий эдээр үйлдвэрлэдэг хүнсийг хэлнэ гэх мэт ойлголт нь огт буруу.  

Хүн төрөлхтөн үеийн үед шинжлэх ухаан технологийн дэвшлийг өөрийн өдөр тутмын хэрэгцээндээ ашиглаж ирсний нэг нь орчин үеийн биотехнологийн аргаар чанарыг сайжруулсан түүхий эдийг ашиглан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа явдал юм.

Анх 2002 онд  ДЭМБ-аас  хувиргасан амьд организм, түүний гаралтай түүхий эдийг  хүнсэнд хэрэглэх тухай зөвлөмж гаргажээ. Түүнээс хойш янз бүрийн маргаан, яриа гарсан ч  хувиргасан амьд организмыг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн эрдэмтдийн нэгдсэн дүгнэлт  гараагүй байна.

Эрдэмтэд хувиргасан амьд организмын сөрөг нөлөөг батлаагүй гэсэн үг.

Мөн хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүний шошгод  GMO гэсэн тэмдэглэгээ тавих асуудал өнөө хэр нэгдсэн байдлаар шийдэгдээгүй ба улс орнуудын холбогдох хууль журмуудтай өөр хоорондоо ялгаатай байдаг.

Монгол Улсын хувьд Хувиргасан амьд организмын тухай хуулиар “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гарган авсан, үйлдвэрлэсэн болон ашиглаж буй хувиргасан амьд организм, түүнээс гарган авсан бүтээгдэхүүндээ гарал үүслийн тодорхойлолт, гарал үүслийг тодорхойлсон шошго тэмдэг бүхий тусгай сав, баглаа, боодол хэрэглэнэ” хэмээн зааж өгсөн байдаг.

Манайд хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг заавал шошголох хууль, стандарттай гэсэн үг.

Албан ёсны нэр: хувиргасан амьд организм, түүнээс гаралтай бүтээгдэхүүн.

Англи нэршил: Genetically Modified Organism буюу товчилбол GMO.

Хувиргасан амьд организмын тухай Монгол Улсын хуульд зааснаар  Хувиргасан амьд организм гэдэг нь  “орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организм”.  

Хувиргасан амьд организмыг ашиглан бүтээгдэхүүн  үйлдвэрлэвэл тэр нь хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд дэлхий даяар хувиргасан амьд организмыг хүнс, эмийн үйлдвэрлэлд ихээр ашигладаг бөгөөд эдийн засагт эзлэх байр суурь нь жил тутамд нэмэгдсээр байгаа тоо баримт бий.

Хувиргасан амьд организмын талаарх сөрөг ойлголт яагаад бий болдог вэ?

“Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэж үг бий. Үүн шиг хүмүүсийн байгалийн шинжлэх ухааны талаарх ерөнхий мэдлэгийн түвшин сул байгаа нь шинжлэх ухааны ололтыг үгүйсгэж байгаа тухай эрдэмтэд ярьдаг. Хувиргасан амьд организм ба хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн хоёр ялгаатай ойлголт ажээ. Хувиргасан  амьд организм гаргаж авахын тулд лабораторид селекц хийгээд  генийн инженерчлэлийг гаргаж авах шаардлагатай юм байна. Өөрөөр хэлбэл,   лууван дотор байгаа ашигтай генийг байцаанд оруулж  байгаа үйлдэл гэнэ.

Ингэж   бүтээгдэхүүн гаргаж авахыг  хувиргасан амьд организм гэж нэрлэдэг.  Харин тэр гаргаж авсан  хувиргасан амьд организмаар бүтээгдэхүүн хийвэл  тэр нь хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүнд тооцогддог байна. Зарим улс оронд хувиргасан амьд организмыг импортлохыг хориглодог нь хүний эрүүл мэндэд хортой гэхээсээ илүү оюуны өмчтэй холбоотой ажээ.

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН

 Хүн төрөлхтөн хувиргасан амьд организмын хэрэглээг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ орчин үеийн өндөр технологийн үр дүнгээс үүсч болзошгүй эрсдлийг тооцох, түүнд тавих хяналтыг чангатгах, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй хор аюулаас урьдчилан сэргийлэх тогтолцоог буй болгох шаардлага гарсан.

Энэ шаардлагын үүднээс 1992 онд Бразилийн Рио Де Жанейро хотноо Биологийн олон янз байдлын конвенцийг баталсан бөгөөд одоогоор 191 орон нэгдээд байна.   Уг конвенц нь  биологийн олон янз байдлыг хамгаалах,  зохистой ашиглах, генетик нөөцийг ашигласнаар гарах үр ашигийг шударга, тэгш хуваарилах  үндсэн зорилгын хүрээнд ажилладаг.  1992 онд Монгол Улс  Биологийн олон янз байдлын конвенцид гарын үсэг зурж, УИХ  1993 онд соёрхон баталжээ.

Орчин үеийн биотехнологи, генетик инженерчлэлийн үр дүнд гарган авсан хувиргасан амьд организмтай холбоотой харилцааг зохицуулах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2000 онд   Монреалд  болсон Биологийн олон янз байдлын конвенцийн хуралдаанаар Биоаюулгүй байдлын Картагены протоколыг батлан гаргасан ба  өнөөдрийн байдлаар протоколд 170 орон нэгдэн орсон байна. Монгол Улс уг  протоколыг 2002 онд    соёрхон баталж, 2003 оноос мөрдөж эхэлсэн. 

Уг протоколд нэгдэн орсноор манай улс  хувиргасан амьд организмтой холбоотой харилцааг зохицуулах үүргийг олон улсын өмнө хүлээх болжээ. Картагены протоколын үндэсний хэрэгжүүлэгч байгууллага нь БОАЖЯ-ны дэргэд 2008 онд байгуулагдсан  Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо юм. Уг үндэсний хороо нь хувиргасан амьд организмтай холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд  протоколыг хэрэгжүүлэх хууль, тогтоол, журам, зөвлөмжийг боловсруулж, батлуулж, хэрэгжүүлэх үүрэгтэй ажилладаг.

Өнөөдөр хэрэгжиж буй хууль, тогтоол, журам, зөвлөмжийн хүрээнд ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд хувиргасан амьд организмыг илрүүлэхээр аж ахуйн нэгж, байгууллагууд дээж ирүүлж, шинжлүүлдэг байна.  Тухайн ургамал, хүнсний бүтээгдэхүүнийг шилжмэл гентэй эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн шинжилгээнээс тоймловол ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн гэхэд улиас, “Мерси Корпс” байгууллага ургамлын тос, ШУТИС шар буурцаг, Технологийн дээд сургууль цагаан будаа, ХААИС рапс, “Алтан тариа” ХХК рапс зэргийг шинжлүүлэхээр хүсэлт гаргаж байжээ.

Байгалийн нөөц, баялаг хязгаарлагдмал, харин хүн амын өсөлт хязгааргүй. Тиймээс ирээдүйд дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнгүйгээр хангах боломжгүй гэж судлаачид үздэг. Тиймээс энэ талын мэдлэг, ойлголтоо сайжруулах шаардлага бидэнд тулгарч байна.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан