Гурван ээлжээр хичээллэдэг ЕБС-ийн багш, ажилчдад нэмэгдэл урамшуулал олгоно
2017/12/20
Share |

Нийслэлд гурван ээл­жээр хичээллэдэг 20 сургууль байдаг. Эдгээр сургуульд нийт 6154 сурагч хичээллэдэг. Хичээл нь өдөр 15:00-16:00 цагийн хооронд ордог, орой, 19:00-20:00 цагт тардаг. Үүнээс болж харих замдаа зам тээврийн осолд өртөх, сургуулийн ойр орчмын гэрэлтүүлэг муугаас байнга айдастай явдаг.

Нийтийн тээврийн хэрэгслээр явдаг сурагчдын хувьд автобуснууд буудлаа зарладаггүйгээс болж, буруу буудал дээр бууж төөрөх, гэмт хэргийн хохи­рогч болох, хулгай дээрэмд өртөх эрсдэл гарч байгааг эцэг, эхчүүд болон тухайн сургуулийн багш нар хэлж байдаг.

Тий­мээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын эхээр нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын үйл ажиллагаатай танил­цахаар Сонгинохайрхан дүүргийн 65 ду­гаар сургууль дээр очиж ажиллан, холбогдох албаны­ханд үүрэг даалгавар өг­сөн юм.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус сургуулийн бага ангийн сурагчидтай ярил­цахад хүүхдүүдийн ихэнх нь хичээл тараад харихдаа айдаг. Мөн гэртээ оройтож очдог бо­ло­хоор хичээлээ давтаж ча­далгүй ядраад унтаад өг­дөг гэдгээ хэлж байв.

Тий­мээс Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн ойр ор­­чимд аюулгүй байдлыг ханган нэмэлт хүч тавьж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржид үүрэг бол­госон юм.

Мөн 154 багш, 140 ажилтан илүү цагаар ажиллаж байгаа ч илүү цагийн нэмэгдэл урамшуулалд хамрагдаж чадахгүй байгааг харгалзан үзэж, энэ асуудлыг төсвийн хуулийн хүрээнд зохицуулж багш, ажилтнуудын илүү цагийн хөлсийг ол­гох асуудлыг шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Д.Цогзолмаад үүрэг болгосон юм.

ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС БАЙГУУЛАГДЖЭЭ

Тэгвэл салбарын сайд саяхан гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг олгоход шаардлагатай 574.6 сая төгрөгийг сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр болсныг дуулгасан юм. Мөн гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг өгсний дагуу Нийслэлийн цагдаагийн газраас энэ сарын 8-нд Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг, Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг байгуулжээ.

Ямартай ч Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар эхнээсээ ийнхүү биеллээ олж байна. У.Хүрэлсүх сайд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилтнуудтай уулзалт хийх дээ “Хүүхэд хүмүүжүүлнэ, төлөвшүүлнэ, хөгжүүлнэ гэдэг багш хүнд заяах хариуцлагатай алба. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ цаг үед багшийнхаа цалингаар ажлаа нэр төртэй гүйцэтгэж, улс эх орны ирээдүй болсон үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ үнэнч сэтгэлээр ажиллаж байгаа багш, ажилтуудад талархаж байна. Засгийн газар байгуулагдаад удаагүй байна.

Гэсэн ч энэ хугацаанд иргэдийн амьдралд тулгарч буй асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Улаанбаатарын утаа, агаарын бохирдол, цэвэрлэх байгууламж, замын бөглөрлийг шийдвэрлэх олон асуудал бидэнд байна Гэсэн ч бид тэргүүн ээлжинд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн онцолсон юм.

2018 ОНД УЛСЫН ХЭМЖЭЭНД 93 СУРГУУЛЬ БАРИНА

Харин багш нарын зүгээс “Жил бүр I ангид элсэн орох хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байгаа учраас гурван ээлжээр орох шаардлага үүсч байгаа. Өглөө, дунд, үдээс хойшхи ээлжээр I ангийнхан хичээллэх нь үнэндээ боловсролын бодлоготойгоо уялдаж өгдөггүй. Үдээс хойших I анги 15:00-19:00 цаг хүртэл хичээллэдэг. Бага насны хүүхдүүд хэт орой тарахаас эхлээд асуудал үүсдэг. Гэсэн ч бидний нөөц бололцоо ийм л байна.

Гадны улсуудын хүүхдийн сурлагын амжилт нэг ээлжээр хичээллэдэгт л оршдог. Сургалт нь нэг ээлжээр явагддаг учраас хүүхдүүд хичээлийн бусад цагт багштайгаа ажиллах боломж нь нээгддэг сайн талтай. Гэтэл манайд хоёр биш бүр гурван ээлжээр хичээллэж байгаа нь сургалтын чанарт сөрөг нөлөө авчирсаар байгаа. Боловсролын чанар, стандарт, хэрэгжилт алдагдаж байгаа нь хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй” гэдгийг хэлж байсан. Үүний хариуд холбогдох албаныхан Улаанбаатар хотод гурван ээлжээр ажиллаж буй бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байна.

Энэ ажлыг 2018-2019 онд хийж дуусгана. Улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургууль барина. Эдгээр сургуулийн өргөтгөлийг барьж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно. Толгойтод байрлалтай 65 дугаар сургуулийн хувьд 640 хүүхдийн сургуулийн өргөтгөл 2019 оны намар гэхэд ашиглалтад орно” гэдгийг дуулгасан юм.

Түүнчлэн нийслэл хотод гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг хотын удирдлагуудад, энэ 20 сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах, эргүүлийн цагдаа нэмж ажиллуулахыг үүрэг болгосон нь ийнхүү шуурхай хэрэгжиж байгааг эцэг, эхчүүд сайшааж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан