Өгийнуурчууд Засаг ноёноо огцруулжээ
2017/12/21
Share |

Засаг дарга бол улс төрийн албан тушаал. Ард түмний өгсөн итгэлийг дааж чадахгүй бол огцордог байх ёстой. Нутгийн иргэд ч саналаа өгч дэмжсэн шигээ огцруулдаг ч байх ёстой. Харамсалтай нь манай улсад огцрох, огцруулах тухай асуудал барагтай л бол хөндөгддөггүй.

Аймгийн Засаг дарга нарын асуудал л хааяа нэг дуулдаж байснаас биш сум, багийн Засаг дарга нарыг сэнтийгээс нь буулгасан тохиолдол тун цөөн. Огцруулах тухай асуудал яригддаг ч тэгсхийгээд л намддаг. Бодвол хоёр тал ямар нэг байдлаар тохиролцдог биз.

Сумын иргэд хуралдаж, Засаг ноёноо сэнтийгээс нь буулгасан тохиолдол Архангай аймгийн Өгийнуурт гарлаа. Өнгөрсөн даваа гаригт хуралдсан Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар Засаг дарга Л.Алтангэрэлийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцээд, ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзээд, олонхийн саналаар огцруулсан байна.

Учир нь түүнийг улсын төсөв хийгээд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, төрийн үйлчилгээ болон орон нутгийн хөгжил рүү чиглэсэн ажлыг ураг төрөл, найз нөхдийн компани болгож хувиргасан гэж төлөөлөгчид үзжээ.

Хуралдаанд тэмдэглэгдсэн материалаас үзвэл Засаг дарга П.Алтангэрэл нь малчдын хэрэгцээ шаардлагын дагуу баригдсан 79 сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийн агуулахыг газрын байршлыг зөв оновчтой газар байгуулаагүй, 2013 онд ашиглалтад оруулсан 65 сая төгрөгийн өртөг бүхий нийтийн халуун усны газар эдүгээ иргэдэд үйлчлэх боломжгүй болж хаагдсан мөн 2013 онд баригдсан 70,0 сая төгрөгийн өртөг бүхий Ахмад өргөөний барилга эзэнгүй үхмэл хөрөнгө болж хувирсан, Өгийнуурыг хашиж хамгаалах зорилгоор 2015 оны ОНХС-ийн 49,5 сая төгрөгийн санхүүжилт бүхий гэрээ байгуулж аймгийн "БИ-БОР" ХХК-ий данс руу шилжүүлсэн боловч нуур хамгаалах чиглэлээр юу ч хийгээгүй байхад 2016 онд гэрээг сунган 39,0 сая төгрөгийн санхүүжилт хийсэн. БНСУ-ын Ногоон Ази ТББ-ын тусламжтайгаар SAMSUNG корпорацийн хөрөнгө оруулалт бүхий ундны усны худгийг 2014 онд ашиглалтад оруулсан боловч сүүлийн гурван жил ажиллуулаагүй зэргээс гадна эхнэрийнхээ ажилладаг сумын соёлын төвийн барилгад 60 гаруй сая төгрөгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт хийснийг дурдсан байна.

Үүнээс гадна эрхэм Засаг дарга Монгол Улсын Газрын тухай хуулиар гадаадын иргэн аж ахуйн нэгжид газрыг зөвхөн ашиглуулдаг байтал тус хуулийг зөрчин БНСУ-ын Ногоон Ази ТББ-д газар эзэмшүүлж байгаа нь орон нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Дашрамд өгүүлэхэд, П.Алтангэрэл нь Өгийнуур сумын Засаг даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ЗДТГ-ын дарга буюу ажлын албаны даргаа зургаан удаа сольсон байх жишээний. Ийм паянтай засаг ноёноо Өгийнуурчууд суудлаас нь авч хаясан байна.


ЗДТГ_ын хашаандаа өвс,тэжээлээ хураажээ
ЗДТГ_ын хашаандаа өвс,тэжээлээ хураажээ

Эзэнгүй хээр барьсан өвсний агуулах нь одоо хоосон...
Эзэнгүй хээр барьсан өвсний агуулах нь одоо хоосон...
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(103.26.195.174)
Алтангэрэл сурсан хулгайч
2017-12-21 13:33:35
(103.26.195.174)
Алтангэрэл сурсан хулгайч
2017-12-21 13:33:39
(103.26.195.174)
Алтангэрэл сурсан хулгайч
2017-12-21 13:33:43
(103.26.195.174)
Алтангэрэл сурсан хулгайч
2017-12-21 13:33:43
(103.26.195.174)
Алтангэрэл сурсан хулгайч
2017-12-21 13:33:46
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан