Я.Отгонбаяр: Гуч хүрсэн хөвсгөр бүсгүй минь дэрвэгэр сормостой
2018/01/04
Share |

Үеийн бүсгүйчүүдийн утас руу залгах бүр л “Гуч хүрсэн бүсгүй” гэх дуу чих хадаана. Гуч хүрсэн хөвсгөр хүүхнүүд ч сайхан нүдэнд дулаахан шүү. Даанч тэд хань ижилтэй гэсэн хэн нэгний яриа гэнэт санаанд буулаа. Дууны яруу найраг гэхээсээ илүүтэйгээр эгэл амьдрал дахь эгэл бүсгүйчүүдийн сэтгэлд байсан орон зайг эзэлж чадсан яруу найрагчтай уулзлаа. Энэ хүн бол МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Я.Отгонбаяр. Заримдаа энэ залуу заримдаа гуч хүрсэн хөвсгөр бүсгүйчүүдэд дурламтгай мэт санагддаг юм. Бүсгүй хүнийг хайрлахын шалтгаан их гүү дээ. Гэхдээ Я.Отгонбаярын сэтгэлийн далай тунгалаг хийгээд дөлгөөн. Тиймээс ч олон дууны үг ундаран гардаг биз ээ. Ингээд түүнтэй ярьсан ярилцлагаа хүргэе.

 -“Гуч хүрсэн бүсгүй” дууг яагаад бичих болсон, анх яагаад ийм санаа орж ирсэн тухай?

-Хүмүүс энэ тухай их асуудаг юм.Их энгийн түүхтэй л дээ.Зун цаг байлаа.Манай нутгийн ах бид хоёр нэг их олон насны зөрүүгүй л дээ “урт цагаан”-ы хажууханд машин дотроо хүн хүлээгээд жаахан уйдах маягтай сууж байлаа.Уулзах ёстой хүн маань ирж явна гэчихээд бид хоёрыг цаг гаруй хүлээлгэчихдэг юм байна.Тэгээд л яах вэ? дээ...уйдсан хоёр чинь элдвийг ярьсаар сүүлдээ хүүхнүүдийн тухай яриа руу орчихгүй юу?...Хажуугаар өнгөрсөн бүсгүйчүүдийг энэ нь тийм тэр нь ийм ч гэж ярьсаар мань хүн яриан дундаа “Ер нь хүүхнүүд гэдэг чинь 30 хүрээд ирэхээрээ л боловсорч гүйцсэн жимс шиг болдог гэж байгаа шүү дээ Отгоо минь” гэдэг юм байна.Энэ үг надад их л этгээд сонин мэдрэмж төрүүсэн учир “Наад үгийг чинь оролцуулаад шүлэг биччих үү?” гэсэн чинь намайг шүлэг бичдэг гэдгийн төдийлэн их мэддэггүй мань хүн “Чи чадах уу? Ха ха” гэлээ...Би ч машинд бэлэн явдаг дэвтрээ шүүрч аваад л 

-Гуч хүрсэн бүсгүй гэдэг цаанаа нэг л эрхэмсэг ?

Гунхаж явахыг нь харахад дэндүү өөртөө итгэлтэй... гээд л эхний хоёр мөрийг бичээд л мань хүнийг хүүхнүүдийн тухай элдвийг чалчиж байх хооронд цаашаа урсаад явчихсан шүлэг дээ.Ер нь бол дуу болохдоо ч анхныхаа хувилбараас нэг их засвар ороогүй.Нөгөө ах минь бүр гайхаж, намайгаа хөөрхөн хөөргөж, энэ тэр болоод л салж билээ.Хит дууны минь шүлгийг бичихэд санаа өгч онгод оруулсан нутгийн ахдаа баярлаж явдаг аа...Шүлэг маань цахим орчинд нэлээдгүй газар авч жил гаруй болсны дараа Шагай маань гайхалтай сайхан аялгуу хийж өөрөө дуулсан билээ.Шагай найзынхаа уйгагүй хөдөлмөрч зан, булгийн ус шиг ундарсан их авъяасыг биширч явдаг шүү.Гуч хүрсэн болон гуч гарсан бүх бүсгүйчүүдийн сонсох дуртай дуу болсон.Гуч хүрээгүй бүсгүйчүүд охидууд бид нар яах юм бэ? Гэж их асууна.”Та нар гуч хүрэхээрээ ийм болно оо” гэж хариулдаг.Гуч нэлээн гарсан нь бас бид нар энэ дуунд чинь хамаатай юу? Гэдэг юм.”Гуч хүрсэн болон гуч гарсан бүх бүсгүйчүүдэд хамаатай” л гэж хариулдаг даа...Нэг тийм зөв орон зайгаа эзлээд цаг үеэ олоод төрчихсөн бүтээл юм шиг байгаа юм.

-“Хөвсгөр бүсгүй” дууны талаар?

-Энэ дуу “Гуч хүрсэн бүсгүй” дуу гараад хит болчихсоны дараа бүтсэн дуу л даа.Анх бол санааг нь манай Шагай хэлж байсан юм.”Хүүхнүүд маань өөрсдийгөө тарган гэж бодож турах гэж хамаг байдаг аргаа хэрэглэж байна.Энэ хөвсгөр хүүхнүүдийнхээ тухай дуу хийе.Ер нь бол бондгор байх нэг их муу юм биш шүү дээ”гэж ярилцаад анх шүлгийг нь бичиж байлаа.Тэгээд хувь тохиолоор “Гурван бүдүүн” хамтлагийн Эрдэнээ маань аялгуу хийж Учка Эрдэнээ хоёр маань дуулсан юм.Анх “Бондгор бүсгүй” гэдэг нэртэй байж байгаад сүүлд нь яг дуу болж дуулагдахдаа “Хөвсгөр бүсгүй” болж өөрчлөгдсөн түүхтэй.Хөвсгөр гэдэг нь жаахан орчин үелэг маягийн болж байгаа ухаантай...Энэ дуу гарснаар өөрсдийгөө таргалчихлаа гэж санаа зовдог бүсгүйчүүдийн сэтгэлийг өргөсөн гэж бодож байна.Ер нь ихэнх бүсгүйчүүд бас залуучуудын минь сонсох дуртай дуу болсонд баяртай явдаг даа.Би энэ хоёр дуунаас өмнө “Гурван бүдүүн” хамтлагтай хамтарч “Бид нэг ангийнхан” гэдэг үе үеийн нэг ангийнхан гэж дуудагдах бүх хүмүүст зориулсан дуу хийж байсан.Бас хүмүүсийн ялангуяа өсвөр нас, оюутнуудын дуртай дуу болсонд сэтгэл хангалуун байдаг.Дууг минь дагаж дуулаад уйлаад сууж байгаа нэг ангийнханыг зөндөө харсан.Бүдүүнүүдтэйгээ ингээд нэгээр нь нэг дуутай хоёроор нь нэг дуутай гурваар нь нэг дуутай болсон доо.Цаашид бид бас зөндөө олон сайхан дуу хийж та бүхэндээ хүргэх болно оо.

-Чи яагаад эмэгтэй хүнийг илүү их мэдрээд байна?

-Би эхээс 8-уулаа.5 эгчтэй 2 ахтай айлын отгон нь юм.Төрхөөсөө өдий хүртлээ л эмэгтэй хүмүүс дунд явна.Намайг ухаан орох цагаас авахуулаад л эгч нарын минь үерхэл, нөхөрлөл, амьдрал миний нүдэн дээр өрнөдөг байсан.Бас миний хайрт ижий минь оюунлаг хүн байлаа.Намайг эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх,эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн тухай маш их ярьдаг ойлгуулдаг хүн байсан даа.Тийм сайхан 5 эгчийн хайран дунд хөлбөрч өссөн хүн чинь эмэгтэй хүнийг илүү мэдрэхээс өөр ч яах билээ.

Бүсгүй хүн гэдэг яасан их бодож бүтээсэн цогц ертөнц вэ?

Бүх орчинг хайраар сүлдэг ямар их хүчтэй гоо ертөнц вэ? гэж бичсэн миний шүлэг байдаг.Үнэхээр л бүсгүй хүн гэдэг биенээсээ бие ургуулдаг гайхамшигтай хүмүүс.

-Одоо ямар шинэ уран бүтээл хийж байна. Бас ямар бүсгүй төрүүлэх гэж байна?

-Сүүлийн үед дууны уран бүтээл дээр түлхүү ажиллаж байна.Гэхдээ яруу найргийн 3 дахь ном “Гүн цэнхэрлиг”-ээ өлгийдөн авсан.Өмнөхи хоёр номоо бодоход ном талруугаа жаахан дөхсөн бүтээл болсон болов уу? Гэж горьдож байгаа.Уншигчид дүгнэх байхаа.Шагайтайгаа хамтраад “Дэрэвгэр сормууст” гээд шинэ дуу хийж клип нь бэлэн болох гэж байна. Ингэхээр “Гуч хүрсэн Хөвсгөр бүсгүй минь дэрэвгэр сормостой” болоо инээв? Дараа нь мартын  8-ны өмнөхөн “Хаврын бүсгүй” гээд бас нэгэн доргио дуугаар бэлэг барих болно. “FLY” хамтлагийн залуустайгаа хамтарч “Эхнэрийн чинь зөв” гээд өвөрмөц шийдэлтэй дуу хийж байгаа. Удахгүй клип нь цацагдана. Дуучин Дэлгэрмөрөн бид “Солонгон аашт” нэртэй дуун дээр ажиллаж байгаа.Сэдэв нь бүгд л бүсгүйчүүдийн тухай.Мөн “Дэгжин бүсгүй” “Бардам бүсгүй” “Гэрэлтэх хайр” “Үзэсгэлэн гоо” гэх мэт шинэ дуунууд хийхээр төлөвлөж байгаа.Зохиолын дууны чиглэлээр дуучин Баасандорж дүүтэйгээ хамтарч “Сэтгэл сэмрэх аялгуу” гээд дуу хийсэн.Нутгийн ах МУГЖ У.Далантай ахтайгаа хамтраад “Зөн орчлон” гээд дуу хийхээр төлөвлөж байгаа.Дуу бүтээнэ гэдэг амаргүй, төрөх тавилан гэдэг зүйл байдаг юм шиг байгаа юм.Төрөх тавилантай бол бүгд дуу болох бизээ.Аялгуу хийгдээд дуулагдаагүй 4 жил болсон дуу ч байна.Шүлэг бичингүүтээ 7 хоногийн дотор дуу болсон дуу ч байна.Тэгэхээр тавилан гэж нэг юм байна аа байна.Цаашид хамтарч ажиллах хамтлаг дуучид байвал нээлттэй  хүлээж авна.

-Дуу чинь хит болоход ямар сэтгэгдэл төрөв?

-Би ер нь олны танил байхыг нэг их хүсдэггүй.Гэвч уран бүтээл хийхгүй байж чадахгүй.Уран бүтээл минь хүссэн хүсээгүй намайг бусдад төлөөлж байдаг юм байна л даа.”Гуч хүрсэн бүсгүй” дууны урд Шагай маань “Энэ миний зохиосон дуу...” гээд л эхэлдэг.Энэ нь уг нь аялгуу хийснээ л хэлээд байгаа болохоос биш зарим үзэгчдийн бодоод байгаа шиг миний шүлгийг булаачихсан хэрэг биш л дээ.Клипэн дээрээ миний нэр байгаа.Энэ талаар намайг таньдаг үзэгчдэд ойлгуулах гэж яг үнэндээ яршигтай ажил...Ер нь дуу маань хөдөө орон нутаг, Өвөр Монгол, гадаадад суугаа Монголчуудад ихэд тархсан юм билээ.Зун Завханы Тосонцэнгэлд очиход тэр нутгийн нэг залуу миний дууг надад гайхуулан сонсгож л байлаа.Намайг танихгүй байх тусмаа л надад амар, зүгээр санагддаг.Дуу хит болох гэдэг нэг талаар сайхан ч нөгөө талаар жаахан төвөгтэй юм шиг надад санагдсан шүү.Ямар сайндаа л бүсгүйчүүдийн тухай баахан дуу хийчихсэн чинь эмэгтэй найзууд Мартын 8-наар эмэгтэйчүүдийн холбоотой ярьж байгаад хүндэт тэмдгээр шагнуулна ч гэх шиг хөгжилдөж байх вэ? дээ...Нэгэнт уран бүтээл, ялангуяа дууны уран бүтээл гэдэг олон түмэнд зориулагдсан байдаг тул олон хүнд хүрч байх нь чухал юм даа.

-Ер нь хэр олон дуу байна.Охидуудад зориулж ямар дуу хийж байна?

-Нийтдээ 20 гаруй дуу хийсэн байна. Үүнээс клиптэй болсон нь 10 гаруй. Нийт 60 гаруй дууны шүлэг бичсэн.Охидуудад зориулж хийсэн дуу одоохондоо алга. Яваандаа бас ийм сэдэвтэй дуу дуучин нь захиалвал бичээд л өгнө дөө.

-Чи цахим ертөнцөд чамгүй нэр хүндтэй.Энэ уран бүтээлийн чинь нөлөө юу? Чиний мөн чанар уу?

-Би “нүүр судар” гээч зүйлтэй 4-5 жил зууралдсан байна.Нэг хэсэг хугацаанд зүйрлэж хэлэх юм бол “сугандаа хүртэл шигдчихээд хоёр гараа гозолзуулж” байсан цаг бий.Одоо бол харьцангуй өөрийгөө татаж авч чадсан шүү.Би ер нь цахим ертөнцөд идсэн уусныхаа зураг, эхнэр хүүхдийнхээ зургийг оруулаад байдаггүй.Аль болох уран бүтээлээ болон бусдад сэтгэлийн дэм болчих агуулгатай бичвэр, шүлгүүдээ оруулсаар ирсэн.Энэ нь хүмүүст их таалагддаг л даа.Миний шүлгүүдийг уншаад сэтгэл санаа нь сэргэлээ урам авлаа гэсэн хүмүүс их байдаг.Би чадах юмаараа хүнд туслахыг хичээдэг.Заримд нь бүр утасаар залгаж хүртэл шүлэг уншиж өгч байсан.Хүмүүс маань орчин үед хэтэрхий цахимжаад энгийн амьдралаа их үгүйлдэг болоо юу? Даа гэж боддог.Би чинь хөдөө аргалын утаа үнэрлэж, үхэр малтай зууралдаж өссөн болохоор энгийн эгэл амьдралын талаар илүү их бичихыг хичээдэг дээ.Мөн намайг номонд дуртай болгож өсгөсөн ээжийнхээ сургаалаас их оруулдаг.Ээж минь одоогийн хэллэгээр бол эрдэмтэн хүн байсан даа.Энэ бүх оруулсан бичвэрүүд хүмүүст их таалагддаг.Бас уран бүтээлийн нөлөө миний мөн чанар нөлөөлөлгүй яахав.Би чинь нэг тийм, бүх зүйлийг өөрийнхөө философиор дүгнэчихдэг этгээд араншинтай хүн болохоор ихэвчлэн миний “аяга хоолны философи”-д дуртай хүмүүс л намайг дэмждэг дээ.Хүн төрөөд үхэхийн хооронд нэг их юм хэрэггүй юм шүү дээ...гэх мэт минималист сэтгэлгээтэй хүн дээ.Энэ бүхэн цахим орчинд хүмүүст таалагддаг байхаа

-Эрчүүдэд зориулвал ямар шүлэг бичих үү?Хөвсгөр хүүхнүүд байхад бандгар эрчүүд байж болох уу?

-Би эрчүүддээ зориулаад нэг сайхан дуу хийх юмсан гэж боддог шүү.Бандгар эрчүүд гэх нь ч хаашаа юм.Гэхдээ нэг тийм гүндүүгүй сайхан хөдөөний эрчүүдийнхээ тухай нэг сайхан дуу хийнэ дээ гэж бодож явдаг.Одоохондоо шүлгийг нь бичээгүй байна л даа.Бодож явтал нэг л өдөр ийм сэдэвтэй шүлэг урсаад л ороод ирнэ дээ гэдэгт эргэлздэггүй.Тэр үед нэг сайхан эрчүүдийн тухай дуутай болох байхаа.Эр хүний нандин зан чанарыг илүү олж харахыг хичээдэг.Тийм найзууд минь ч байна.Тэднийгээ бодож байгаад л бичнэ дээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан