76-3=73
2018/01/05
Share |

Шинэ оны үүд нээгдэнгүүт УИХ-ын гишүүдийг хасагдагчаар бодох бодлого иргэдийн дунд бий боллоо. 

Энэнь оны өмнөхөн УИХ-ын гишүүн Д.Гантулга, О.Баасанхүү, Б.Наранхүү нарыг улсын их хурлаас эгүүлэн татах болсон тухай мэдээлэл түгсэнтэй холбоотой юм. Хэрэв энэ нь үнэн бол хэл ам ихтай, ажил цалгардуулж буй гишүүдээ ийнхүү төрийн ордон шүүрдэж эхэллээ. 

Энэцэвэрлэгээнд өртсөн анхны хүн бол УИХ-ын гишүүн Д.Гантулга. Цахим ертөнцийн од болоод байгаа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй өдий хүрсэн нь гишүүдийн нэрд сэв суух нэг шалтгаан болоод байгаа гэж үзэж байгаа аж. Тиймээс Д.Гантулгыг эгүүлэн татахаар болжээ. 

Олноо“Бандааш” хэмээн цоллогдох болсон төрийн түшээтэй холбоотой хэл амийг нь дарах гэж тойрон хүрээлэгчид нь багагүй сандарсан. Гэвч нэгэнт ил хэрэг болохоор айлын жижиг өрөөнөөс төрийн ордон хүрсэн түүний үйлдэл бүр Цэцэд хүртэл хүрсэн. Тухайлбал, Үндсэн хууль зөрчиж байгаа талаар хохирогч талын өмгөөлөгч Б.Мэргэн Цэцэд хандаж байсан. Тэрээр Цэцэд гаргасан нэхэмжлэлдээ “Үндсэн хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг.

Энэ нь ямар хэмжээ, хязгаарын хүрээнд халдашгүй байх вэ гэдгийг ердийн хуулиар тодорхойлно гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. 

Уггишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан. 1992 оны Улсын Их Хурлын тухай хууль, 1997 оны Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд “эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн” эсвэл “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан” гэсэн тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байсан.” Иймд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татаж хэргийг нь хүлээлгэх ёстой гэж үзэж байсан. Тэгвэл одоо Д.Гантулгад дүн тавих ёстой. Сонгогдсон тойрогтоо юу хийсэн. 

МонголУлсын төрийг түшилцэх эрхтэй болсноосоо хойш улс эх орныхоо төлөө юу бүтээсэн бэ. Бас ч үгүй чамгүй хугацаа өнгөрсөн. Энэ хооронд ховонд хутгалдахаас өөр гийгүүлсэн зүйл байхгүй нь үнэн бол түүнийг эгүүлэн татахад хэн ч татгалзахгүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд тааварлашгүй нэр дэвшигч тодорсны нэг нь МАН-аас нэр дэвшигч Д.Гантулга байсан. Тэрбээр 30 хүрээгүй МАН-ын залуу гишүүдийн нэг. Гэхдээ намд ажилласан түүх нь харьцангуй удаан ажээ. 

Монголынлектор төвөөс өрх тусгаарлан “Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулж, МАН-ын залуу гишүүдийг чадваржуулах ажилд ханцуй шамласан нэгэн гэнэ. Нэг ёсны энэ үеэсээ эхлэн өөрийгөө ч, гишүүдээ ч улс төрд бэлтгэж эхэлсэн гэж болно. Мөн хамгийн сүүлд гэхэд “Ангараг руу нүүцгээе” лекц хийж, Улаанбаатар паласын их танхимд оюутан залуусыг цуглуулж байсан юм. Мөн Хэнтий аймгийн тойрсон “Монголын зүрх Хэнтий” нэртэй лекц зохион байгуулж, номын аялал ч хийж байсан удаатай. 

МөнМАН дахь Зүүний хүчний холбооны буюу УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг нэгэн. Тэгэхээр одоо түүнийг аврах хүн бол Ерөнхий сайд. Зангарагтай, тангарагтай Засгийн газрын тэргүүн халаасныхаа нэг хүүхдийг “бандааш”-тай нь үлдээх үү эсвэл цээжээрээ хамгаалаад өнгөрөх үү гэдгийг харах л үлдлээ. Дараагийн хасагдагч нь МАХН-аас нэр дэвшигч О.Баасанхүү. Энэ хүнийг нам нь ч тоогоогүй, намтар ч багатай нэгэн. 

Оймсныбуянаар төр түших хувь заяа оногдсон ч гэдэг. Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуульд бор зүрхээрээ ялалт байгуулж чадсан. Хачин эсвэл маш сонирхолтой улс төрч гэж болно. Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард намаасаа хөөгдөж амаараа шороо хутгалаа гэгдэж байсан бол хэдхэн хоногийн дараа төрийн ордонд шөнө дөлөөр их хуралдай хийж намын дарга болоод авсан. Энэ нь түүнийг УИХ-аас эгүүлэн татах хоёр дахь шалтгаан болоод байгаа. 

Өмнөнь Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр МАХН-ын Удирдах Зөвлөлд хүсэлт гаргаж байсныг бид сайн мэднэ. Тэрбээр “Миний бие иргэн Г.Сарангэрэлийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалан түүний гэмт хэргийн шинжтэй гэх хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үйлдэлд өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцож байна. 

МАХН-ынудирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь миний үйлчлүүлэгч Г.Сарангэрэлийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдлийг удаа дараа гаргаж, түүний гэм буруу шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сонин хэвлэл, телевизүүдээр зураг дүрстэй нь гаргасан нь Үндсэн хуулийн 16.13, 16.14, 16.17, ЭБШХ-ийн 6.1, 10.4, 13.1, 14.1 дэх хэсэг, ИХ-ийн 497, 511-р зүйл, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалийн 11.1, Хүний эрхийн Хорооны Зөвлөмжийн 13.7 дахь хэсэг зэрэг бусад холбогдох олон заалтуудийг ноцтой зөрчсөн байна. 

Тэрбээршүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй этгээд байж миний үйлчлүүлэгчтэй уулзаж, түүнтэй зүй бус харьцан, сэтгэл санааны хүнд дарамт үзүүлж, амиа хорлох нөхцөл байдлыг бүрдүүлж, УИХ-ын гишүүний Эрх зүйн байдлын тухай хуулийн гишүүний хориглох ёс зүйн журмыг зөрчсөн байна. Мөн МАХН-ын ёс зүйн холбогдох дүрмийг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 

Тэрбээрмэдлэг боловсрол, зан харилцаа, ёс суртахууны өндөр соёлыг эзэмшсэн байх үүрэгтэй юм. МАХН шударга ёсыг дээдэлж бурууд нүд хурц гэсэн уриаг үндсэн зарчмаа болгон ажилладаг нам гэж ард түмэн ойлгодог тул О.Баасанхүүд шударгаар хариуцлага тооцож өгөх нь зүйтэй байна. Иймд 2012 оны долдугаар сард МАХН-аас УИХ-ын гишүүнээр томилон ажиллуулах тухай шийдвэрийн О.Баасанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж өгнө үү.” гэж байсан.

Харин өнгөрсөн оны босгон дээр намынхаа дотоод дүрэм, журмыг зөрчиж хагаралдуулсан, албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн ордонд шөнө дөлөөр хурал зохион байгуулсан гэх үндэслэлүүдээр эгүүлэн татуулах үүргээ биелүүлжээ. Мөн дараагийн хүн бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Тэрбээр сонгогдсон тойрогтоо чамгүй хөрөнгө хаядагч төр түших сонирхолгүй мэт араншинтай нэгэн. 

Ернь төрийн ордонд хааяа л нэг заваараа орж гардаг гэхэд нэг их хилсдэхгүй. Тиймээс ч хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар өчигдөр Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ. Үндсэн Хуульд ”Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг. Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй хэмээн тэд үзсэн байна. 

Энэасуудлыг нь харин Дундговьчууд зөвшөөрөхгүй л болов уу... Учир нь гишүүний ярьснаар Дундговьчууд хэрүүл хийх дургүй, улс орноо, орон нутгаа л хөгжүүлэх сэтгэлтэй эрхэмүүд байдаг гэсэн. Хурдан морь, үнэтэй эдлэлээр бялуурсан эрхэм Б.Наранхүүд нэг сайн тал байна. 

Тэрнь юу гэвэл ажлаа л тасалдаг болохоос өөр зөрчилгүй аж. Ийнхүү 2018 оны эхэнд 76-3=73 хэмээх бодлогыг бодсон хүмүүс төрийн ордонд нэлээд их байна. Ямартай ч нэр дурдагдаад байгаа энэ гурван эрхэмийг эгүүлэн татвал дараа дараагийн хасагдагч нар нь хэн байх бол. “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг дээрх гурван эрхэм хэл амгүй саарал ордноос явахгүй нь л тодорхой.

www.24tsag.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.61)
personal loans on line payday loans ace cash cheap personal loans
2018-02-07 22:10:55
(46.161.9.61)
personal loans personal loans bad credit car loan cheap personal loans
2018-02-09 16:20:39
(107.175.141.81)
Hi i am kavin, its my first time to commenting anyplace, when i read this piece of writing i thought i could also make comment due to this sensible piece of writing.
2018-09-30 03:25:19
(185.143.242.31)
Hi! I know this is kind of off topic but I was wondering if you knew where I could find a captcha plugin for my comment form? I”m using the same blog platform as yours and I”m having trouble finding one? Thanks a lot!
2018-10-05 01:31:51
(202.57.52.150)
I used to be suggested this web site via my cousin. I”m now not sure whether this publish is written by means of him as nobody else recognise such specified about my trouble. You are incredible! Thank you!
2018-10-15 13:07:02
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан