УИХ-ын дарга М.Энхболд сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихийг уриаллаа
2018/01/10
Share |

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Өгөөж-Чихэр боов”, “Үлэмж органик” ХХК, “Сүү” ХК-ийн үйл ажиллагаатай өчигдөр (2018.01.09) танилцлаа.

Хүнсний бүтээгдэхүүний болон үндэсний үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, уламжлалт цагаан идээний нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл инноваци, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээрх төрийн бодлогод үйлдвэрлэгчдийн саналыг тусгах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм.

Монгол Улсын хүнсний ууган, манлай үйлдвэрүүд болох “Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Үлэмж органик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Цогтбуян нар үйлдвэрлэлийнхээ өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар УИХ-ын даргад товч танилцуулав.

“Өгөөж-Чихэр боов” ХХК 1958 онд байгуулагдсан, 450-иад ажиллагсадтай, 150 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоногт 40 тонныг үйлдвэрлэдэг бол “Сүү” ХК мөн 1958 онд байгуулагдсан, хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Тус компани салбар 3 үйлдвэртэй, 5 аймгийн 2500 гаруй малчны бүлгээс газар дээрээс нь сүү авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм байна. 2010 оноос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн харьцангуй залуу үйлдвэр “Үлэмж органик” ХХК-ийн хувьд тараг, ааруул, аарц, ээдэм, хайлмаг, зөөхий зэрэг ямар нэг консервант, амт үнэр сайжруулагч химийн бодис агуулаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна.

Тэдгээр компанийнхан үндэсний үйлдвэрүүдээ татварын бодлогоор дэмжих, зарим хөнгөлөлт үзүүлэх, өндөр ашиг шимт эрчимжсэн мал аж ахуйд шаардлагатай тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улаан буудайн урамшуулалтай адилаар сүүнд урамшуулал олгох, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй задгай сүүний борлуулалтыг хориглох, дунд сургуулийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлийн сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх зэрэг саналыг тавилаа.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-аар “Хүнсний тухай”, “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. Эдгээр хуульд үйлдвэрлэгчид та бүхний санал чухал тул УИХ-ын холбогдох Байнгын хороод, Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, саналаа илэрхийлэн, идэвхтэй оролцоорой гэв.

Тэрбээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа олон асуудал бий. Тэдний нэг нь хүнсний бүтээгдэхүүний стандарт, зохистой хэрэглээ юм. Тиймээс эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Хүнсний хэрэглээнээс шалтгаалсан, сэтгэл зовоосон асуудлууд ялангуяа хүүхэд, багачуудын дунд түгээмэл болж байна. Тухайлбал, бага насны хүүхдийн таргалалт, шүдний цооролт өвчнийг энд дурдаж болно. Өчигдөр уулзсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийн мэдээллээр Монгол Улс 37 орныг хамарсан бүс нутагтаа хүүхдийн хэт таргалалтын үзүүлэлтээр 2-р байранд орж байна. “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд 2012 онд хийсэн судалгаагаар шүдний өвчний тархалт 12 настнуудын хувьд 94 хувьтай байсан.  

Ийм байдалд хүргэж байгаа нэг гол шалтгаан нь хэт чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундааны хэрэглээтэй холбоотой байна. Гаалийн ерөнхий газрын 2012-2017 оны мэдээгээр жилд дунджаар 21.3 сая ам.долларын үнэ бүхий 10.6 мянган тонн хатуу чихэр, чихэр орлуулагчаар хийсэн амттаныг импортоор авч хэрэглэжээ.

Тиймээс хэт чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээг бууруулж, сүү, цагаан идээгээ түлхүү хэрэглэж хэвших чиглэлд төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай байна” гэж тэмдэглэв.

Төгсгөлд нь тэрбээр “УИХ-ын даргын хувьд иргэдийн язгуур эрх ашгийг хөндөж буй хүнсний аюулгүй байдaл, хүүхэд, өсвөр залуу үе, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц бодлогын хүрээнд үндэсний уламжлалт цагаан идээгээ тогтмол хэрэглэж хэвшихийг бүх нийтэд хандан уриалж байна” гэлээ. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нар ажиллалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан