Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай ажиллажээ
2018/01/10
Share |

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулах үеэр “Бензин шатахууны үнэ нэмэгдэх хандлагатай, Зсгийн газар сүүлийн хэдэн сар үнийг тогтвортой байлгах гэж тодорхой арга хэмжээ авсан. Цаашид социализмын үеийнх шиг хатуу үнэ тогтоох боломжгүй” гэж хэлсэн нь олны анхаарлыг татлаа. 

Ерөнхий сайдын энэ үг байдлыг харзнан борлуулалтаа хязгаарлаж байгаа аж ахуйн нэгжүүдэд үнэ нэмэх ташуур өгсөн гэсэн шүүмжлэл дагуулж байгаа ч “дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа учир” гэж хэлснийг нь төдийлөн анзаарсангүй. 

Өнөөдрийг хүртэл Засгийн газрууд ямар арга хэмжээ авч ирсэн талаар товч дурдая. 

Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үний өсч, буурах тохиолдолд дотоод дахь үнийг тогтвортой байлгах, улмаар өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөөс сэргийлж үе үеийн Засгийн газрын авч ирсэн ганц л арга хэмжээ бий. Тэр нь бензин, дизелийн түлшний хилийн үнээс хамааруулан онцгой албан татварын хэмжээг УИХ-аас баталсан хязгаарт багтаан тогтоох. Өөрөөр хэлбэл хилийн үнэ өсөхөд татварын хэмжээг бууруулж, үнэ буурахад нэмэгдүүлж зохицуулалт хийдэг.  

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурч, ОХУ-аас авдаг бензин, дизелийн түлшний хилийн үнэ буурсан учир импортлогч аж ахуйн нэгжүүдийн ашиг нэмэгдэж, татварын хэмжээ ч нэмэгдсэн байна. 2015 онд гэхэд л онцгой албан татварын хувь хэмжээг хилийн үнэ, валютын ханийн хэлбэлзэлтэй уялдуулан тонн тутамд 400-520 мянган төгрөг байхаар тогтоож байсан юм. 

Харин 2016 оны сүүлээр төгрөгийн ханш суларснаас импортлогч аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн байна. Иймээс Засгийн газар 2016-2017 онд буюу ганцхан жилд гурван удаа онцгой албан татварын хэмжээг бууруулжээ. 

УИХ- ын шийдвэрийн дагуу Монгол улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн татварын хэмжээг буцаан нэмэх шийдвэр гаргаж, төсвийн тодотголд ч тусгасан юм. “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл” ч мөн онд зөвлөмж гаргасан байна. Зөвлөмжид “бензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг төрөл, борлуулалтад эзлэх хувь хэмжээ, гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тогтоох” гэж заажээ. Зөвлөмжийг үндэслэн Засгийн газар АИ-80, АИ-92 бензиний онцгой албан татварын нэмэгдэх хэмжээг бууруулж, АИ-80 190 мянга, АИ-92 210 мянга, дизелийн түлш 280 мянга байхаар тусгасан байна. 

Тодруулбал Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтоор импортлох бензин, дизелийн түлшний онцгой албан татвар тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдэх байсан. Үүнийг бууруулж 90 хүртэл октантай бол тонн тутамд 30 мянга, 90 ба түүнээс дээш бол тонн тутамд 50 мянга, дизелийн түлшнийхийг тонн тутамд 100 мянган төгрөг байхаар тооцож байна. 

Сангийн яамны судалгаанаас үзвэл импортлогч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа импортын нийт шатахууны 70 орчим хувийг бүрдүүлдэг  нэр бүхий долоон аж ахуйн нэгж 2017 оны эцсийн байдлаар ашигтай ажиллажээ. 

Манай улс жилд дунджаар нэг сая тонн нефтийн бүтээдэхүүн импортолдог бөгөөд шатахууны хэрэглээний 65 хувийг дизелийн түлш, 30 хувийг АИ-92, тав орчим хувийг АИ-80 бензин эзэлдэг юм.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан