САЛХИН ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?
2018/01/11
Share |

Херпес вирусээр үүсгэгддэг, ихэвчлэн хүүхдүүдэд зонхилон тохиолддог, цэврүүт тууралтаар илэрдэг халдварт өвчин. Херпес вирусийн дэд бүлэгт хамрагдах а дэд бүлгийн вирусээр үүсгэгдэнэ. Тархвар судлал: Салхин цэцгийн халдварын 90% нь 13 хүртэлх насны хүүхдүүдэд, 10% нь 15 –аас дээш наснхыханд тохиолдоно. Хэрэв жирэмсэн эмэгтэй төрөхөөсөө 4-5 хоногийн өмнө, эсвэл төрснөөс хойш 48 цагийн дотор салхин цэцгийн халдвар авсан тохиолдолд нийт төрсөн хүүхдийн 17% нь өвчилж, 30% -ийн нас баралттай байдаг.Жирэмсний эхний хугацаанд эх халдвар авсан тохиолдолд ургийн гаж хөгжил үүсэх талтай. Өвчлөл өвөл намрын улиралд элбэг. Өвчилсний дараа үүсэх дархлаа тогтвортой буюу байнгийн дархлаа үүснэ.

Халдварын эх уурхай: Салхин цэцэг болон херпесийн халдвараар өвчилсөн өвчтөнүүд. Халдвар авснаас хойш хамгийн сүүлийн цэврүүт тууралт гарсны дараа 5 хоног өнгөртөл халдвар тараах аюултай. Вирус дэгдэмхий шинж чанартай учраас өвчтэй хүүхэдтэй хамт байсан, урьд нь өвчлөөгүй хүүхдүүдэд, хүмүүст халдвар дамжина. Өөрөөр хэлбэл халдвар агаар дуслын замаар халдварлана.

Эмнэлзүй: Өвчний нууц хугацаа буюу халдвар анх авснаас 11-21 хоногийн дараа хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрч эхэлнэ. Эхний 1-2 хоногт цочмогоор 38-39 градус хүртэл халуурч, бие сульдаж, ядарч, хоолонд дургүй болж болно.Хүүхэд цочромтгой, уур уцаартай, аль эсвэл унжгар ноомой болдог. Түүнээс гадна бага насны хүүхдэд ходоод гэдэсний замын хямрал давхар явагдаж болно. Эдгээр шинж тэмдэгүүд авчний хүндийн зэргээс хамаарч тод бүдэг ямарч байдлаар илрэх боломжтой./хордлогын шинж/. Эдгээртэй зэрэгцэн эсвэл дараа нь толбот, гүвдрүүт, цэврүүт тууралтууд гарч эхлэхэд дээрхи шинж тэмдгүүд аяндаа арилж бүдгэрдэг. Эхлээд толбон тууралт гарч байгаад гүвдрүүн тууралт болно. Улмаар дотроо шингэн агуулсан, эргэн тойрон улаан хүрээтэй, арьсанд нэвчдэс үүсэгүй, гялтганасан өнгөтэй, голдоо хүйс мэт хонхорхойтой, тэмтрэхэд зөөлөн, янз бүрийн хэмжээтэй цэврүү болон хувирах боловч заавал бүгд цэврүүнд шилжих албагүй. Цэврүү нь 2-3 хоногийн дараа тавшина. Харин тав 5-6 хоногийн дараа унаж эдгэрнэ. Тууралт биеийн бүх хэсгээр, мөн бусад эрхтэн тогтолцооны салст бүрхүүлээр гарна. Тууралт нэмэгдэх тутам халууралт ихэсдэг. Хамгийн гол нь тууралтыг маажиж, ямар нэгэн байдлаар шархлуулсны улмаас бактерийн халдвараар өвчлөх боломжтой.

Эмнэлзүйн хэлбэрүүд:

• Хөнгөн – халуун хэвийн болон бага зэрэг өндөр, хордлогын шинжүүд бүдэг, гүвдрүүт тууралт давамгайлсан, цөөн тооны цэврүүт тууралттай. • Дунд – халууралт дундзэрэг, хордлого тод, цэврүүт тууралт давамгайлсан,

• Хүнд – Өндөр халуурна, хордлого хүчтэй илэрнэ, цэврүүт тууралтууд гарна, идээт цусархаг тууралтууд мөн гарна. Амьсгал, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, нүдний эмгэг, нянгийн халдвар хавсрана.

• Балархай – халдвар авсны дараа гамма голбулин хийлгэсэн тохиолдолд өвчин хөнгөн явцтай илэрнэ. Цөөн тооны гүвдрүүт тууралт, ганц нэг цэврүүт тууралт үзэгдэнэ.

• Тархмал – Нярай хүүхдэд, эсвэл дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд энэ хэлбэрээр өвчин явагдана. Халууралт, хордлогын шинжээс гадна дотор эрхтэнүүд гэмтдэг учраас нэн аюултай

. • Цусархаг хэлбэр: Хүнд явцтай, ерөнхий хордлогын хамшинж хүчтэй илэрч, өндөр халуурна. Цусархаг шингэн агуулсан цэврүүт тууралт, цусархаг тууралт хавсран гарна. Мөн хамраас цус гарах, цустай ханиах зэрэг цусархагшлын шинжүүд илэрч болно.

• Үхжилт хэлбэр: ховор тохиолддог, хүнд явцтай. Тууралтын эргэн тойрон арьсанд гүн нэвчдэстэй, тууралтын тав унахад гүн шарх үүсдэг. Аьсны гүн давхарга, холбогчэд, булчин хүртэл гэмтэж болно. Нас баралт өндөртэй.

• Том цэврүүт хэлбэр: цэврүүний хэмжээ 2-3 см хүртэл хэмжээтэй байдаг онцлогтой. Амархан хагарч арьсанд өнгөц шархлаа үүссэнээс нянгийн халдвараар хүндрэх нь элбэг.

Хүндрэл: салхин цэцэгийн вирусээр үүсгэгдсэн менингит, менингоэнцефалит, нүдний эвэрлэгийн үрэвсэл, нарийн гэдэсний үрэвсэл, амьсгалын дээд, доод замын үрэвсэлт өвчнүүд, нянгийн гаралтай үрэвслүүдээр хүндэрнэ.

Оношлогоо:

Эмнэлзүйн шинж тэмдэг, өвчтөний асуумжийг үндэслэн уг өвчний эгэл хэлбэрүүдийг оношлоход хялбар боловч гаж эмнэлзүйн хэлбэрүүдийг оношлоход түвэгтэй.

Цусны ерөнхий шинжилгээ: вирусын халдвар, үрэвслийн шинжтодорхойлогдоно.

Иммунологи: вирусын эсрэг үүссэн эсрэг бие тодорхойлогдоно. Шаардлагатай тохиолдолд вирус судлалын шинжилгээ хийнэ.

Эмчилгээ:

• Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэнэ.

• Өвчний явцаас хамааран хэвтрийн дэглэмийг тохируулна.

• Өвчтөй хүүхдийг тусад нь тусгаарлана. Өрөө тасалгаанд агаар салхи сайн оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, хувийн ариун цэвэр сайн сахиулна.

• Эмийн эмчилгээнд: Вирусын эсрэг Видарабин, Лейкинферон, Ацикловирыг тариа болон шахмал хэлбэрээр эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэнэ. Өвчтөний шинж тэмдэг, хордлого тайлах, биеийн байдлыг зүгшрүүлэх зорилгоор нэмэлт эмэн эмчилгээг эмчин зааврын дагуу хэрэглэнэ. Арьс салстад гарсан тууралтат бриллиантын ногоон, метилийн хөх спиртэн уусмал, борын хүчлийн уусмал, фурациллин, шингэн марганцийн уусмал зэргийг тууралтын байршил, хэмжээнээс хамаарч эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэлт:

• 12 сар болон түүнээс дээш насныхан VARIVAX хэмээх амьд вакцин хийлгэх боломжтой

• Гэхдээ дархлал суларсан, дархлаа дарангуйлах бэлдмэл хэрэглэдэг өвчтөн, жирэмсэн эхчүүдэд хэрэглэж болохгүй. • Салхин цэцэг туссан хүүхэд, өвчтөнтэй хамт байсан тохиолдолд хүүхдийг 10-12 хоног хянана.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан