Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ
2018/01/16
Share |

“Хужаа нар Бээжингийн бохир агаарыг Улаанбаатар руу оруулж, оронд нь манай цэвэр агаарыг авчихсан байна” гэсэн хошигнол ч юм шиг, эмгэнэл ч юм шиг яриа гарсан байна билээ...

Хэдэн жилийн өмнө Бээжин хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, бохирдлын үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохиж явлаа.

Цөмийн үүл шиг нүүгэлтсэн тоосонцор манантай байсныг мэдэх хүн олон.

Тэр бол манайх шиг нүүрсний утаа биш, харин хүнд үйлдвэр, автомашины утаа учраас асар их хор хөнөөлтэй.

Гэвч энэ явдал нэгэнт түүх болон үлджээ. Одоо сардаа ганц хоёр өдөр ялимгүй бохирддог, инэнхдээ цэнхэр тэнгэр, цэнгэг агаартай байна. Харин бид хорт утааны масктайгаа үлдэв.

Утаагүй зуух, уушги хамгаалах маск зэрэг “У” хөтөлбөрүүд сонсогдохоос биш улс, нийслэлийн захирамж шийдвэр таг чиг.  

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

Улаанбаатарын утаа гэр хорооллын айлуудын түлсэн нүүрснээс гардаг учраас хүйтрэх тусам агаар муудаж, дулаарахын хэрээр сарнина. Агаар бохирдох хүрээ дөрвөн уулын дундаасаа хол хэтрэхгүй. Харин Бээжинд дулаарах, хүйтрэхээс үл хамаарч дунджаар 5-7 хоног агаар муудаад, 2-3 хоног тэнгэр цэлмэдэг байлаа. Агаар бохирдвол Бээжингийн ойр орчмын Тяньжин зэрэг том жижиг хотууд, Хэбэй, Шандун, Хэнань мужийн нутагт тэр аяараа тоосонцор манан суунаглана. Учир нь энэ бүс нутаг олон зуун аж үйлдвэртэй байсан юм.

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

Нарантуулын наймаачдын бараагаа татдаг гол газрын нэг болох Бээжин хотын Шижинмэний нүхэн захыг гадагш нүүлгэснийг олон хүн мэднэ. Тус захад худалдаа эрхэлдэг 30 гаруй мянган айл өрх хэл амгүй нүүжээ. Мөн манайхны булган шуба авдаг Ябаолүгийн захыг Жинин рүү нүүлгэсэн. Энэ бол Бээжин хотыг утаанаас салгах кампанит ажлын өчүүхэн хэсэг. Бээжин хотод байсан хэдэн арван захаас гадна нийслэлийн үүрэгт хамааралгүй хэдэн зуун байгууллагын тойрох хуудсыг зурж “нутаг заасан” байна билээ. Нийслэлийн хар төмөрлөгийн үйлдвэр хэмээх 100 мянган ажилтантай их айлыг арваад жилийн тэртээгээс хэсэгчлэн нүүлгэсээр хот үйлдвэр хоёр “хоёр яс хагацсан” нь харин томоохон жишээ.  

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

Бээжин хотын агаарын бохирдлын гол шалтгааны нэг нь хэрээс хэтэрсэн олон авто машин гэсэн судалгааны дүн гарчээ. Тус хот 7 сая шахам жижиг оврын машинтай. Үүнээс 400 мянга нь 2005 онд гаргасан “авто машины хорт хий ялгаруулах стандарт”-ыг хангаж чадаагүй тул ажлын өдрүүдэд хотын тавдугаар тойргоос дотогш нэвтрэхийг хориглосон журам гаргаж 2017 оны 2-р сарын 15-наас эхлэн мөрдүүлжээ. Мөн автомашины түлшийг улам цэвэршүүлэхийн төлөө шинэ стандарт тогтоож, хэрэгжүүлсэн байна. Хүрээлэн буй орчныг хамгаалах хатуу стандарт тогтоож, хэвлэх үйлдвэр, гэрийн тавилга, зуух зэрэг үйлдвэрлэх явцад бохир бодис ялгаруулдаг 43 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад техникийн шинэчлэл хийж, чанаржуулах шаардлага тавив. Хотын захын нүүрс шатаадаг хэдэн зуун үйлдвэр, хэдэн мянган өрхийг төвийн эрчим хүч, дулааны сүлжээнд холбосноор “яндан”-г “музейн үзмэр” болгожээ.

Энэ сарын 3-нд Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах товчоо агаарын чанарын тайлан тавилаа. 2013 онд Бээжинд агаарын чанарын стандарт хангасан хоног 176 байсан нь бүтэн жилийн 48.2 хувийг эзэлж байж. Харин 2017 оны 226 хоногт стандарт хангасан нь жилийн 62.1 хувьд хүрчээ. Үүнд, “I” зэрэглэлийн онц сайн агаартай өдрийн тоо 2013 онд 41 байсан бол 2017 онд 66 болж нэмэгдсэн байна. Онц бохирдолтой өдрийн тоо 2013 онд 58 байсан бол 2017 онд 23 хоног болж 60 хувиар багасжээ.

Он

Шаардлага   хангасан

Онц   сайн

Онц   муу

РМ   2.5 шоо метр бүрт

2013   он

176 хоног

41 хоног

58 хоног

89.5 микрограмм

2014   он

172 хоног

41 хоног

47 хоног

85.9 микрограмм

2015   он

186 хоног

54 хоног

46 хоног

80.6 микрограмм

2016   он

198 хоног

68 хоног

39 хоног

73 микрограмм

2017   он

226 хоног

66 хоног

23 хоног

58 микрограмм


2017 онд Бээжингийн агаарт нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5-ын жилийн дундаж хэмжээ нэг шоо метрт 58 микрограмм байсан нь 2016 оныхоос 20 хувиар багассан гэх. Бусад гурван зүйлийн бохирдол бодис 2016 оныхтой харьцуулбал хүхрийн давхар исэл (SO2) 8 микрограмм буюу 20 хувиар, амьсгалын замаар дамждаг тоосонцор (PM10) 84 микрограмм буюу 8.7 хувиар, азотын давхар исэл (NO2) нэг шоо метрт 46 микрограмм буюу 4.2 хувиар багасчээ.  

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

Бээжинд өнгөрсөн таван жил, агаар бохирдуулсан 16.2 мянган хэргийг шүүн тасалж, 590 сая юанийн торгууль тавьжээ. Мөн Бээжин, Тяньжин хот, Хэбэй муж даяар стандарт зөрчсөн аж үйлдвэрүүд төдийгүй харьяа хот, дүүрэг, хошуу, суурин дахь засаг захиргааны дарга нарт хатуу хариуцлага тооцдог болов. Хэдэн зуун үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, заримыг нь татан буулгахад хэн ч гомдол мэдүүлсэнгүй. Учир нь заргалдаж, гомдол мэдүүлж, жагсвал төрийн төмөр нүүртэй тулна гэдгээ тэд мэднэ. Хууль тогтоомж тодорхой, төр засгийн шийдвэр эрс хатуу, хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй, хэрэгжүүлэхгүй бол нийтээрээ хохирох тийм л зүй тогтолтой. Үүрэг хариуцлагыг үе мөч шиг залгалдуулж байж ажил урагшилдаг, засгийн шийдвэр захиргааны шийтгэлтэйгээ батлагддаг, хэрэгжүүлэгчид нь ч хэлүүлэлтгүй мэддэг учраас үр дүн нь тодорхой.

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

Агаарын бохирдлоос салсан ойрын жишээ

Манайд гэр хорооллыг нүүлгэх, их дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос гаргах, дагуул хот байгуулах, нийслэлээ нүүлгэх, Богд хаан уулыг нүхэлж туннель гаргах гэх мэтийн олон санал гарч байлаа. Эдгээрээс аль нь ч биелээгүй. Гэр хорооллоо хотоос гаргая гэхнээ дахин сонгогдохоо бодоод чадахгүй. Богд уулаа нүхлэе гэхнээ дархан цаазтай энэ тэр гээд иргэний хөдөлгөөнийхөн босоод ирнэ. Нийслэлээ нүүлгэх, дагуул хот байгуулах нь ч бүр лөөлөө биз. Эрх баригчид эрс шийдвэр гаргаж чадаагүйгээс болж хичнээн хөрөнгө салхинд хийсгэж, хүн ард, хүүхэд багачуулынхаа эрүүл мэндийг сүйтгэв дээ. Төр зөв ч байг, буруу ч байг шийдвэр л гаргасан бол түүнийхээ төлөө мөнгөний жагсагчид, рекетчин эх орончдоос айхгүй байх ёстой. Төр төр шиг байж, төмөр нүүрээ гаргах цаг болжээ.

 

До.Болдхуяг

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан