Ерөнхий сайдын өгсөн даалгавар биелэлээ олж, ДЦС-4 ТӨХК бусдад “булаалгасан” газраа буцааж авлаа
2018/01/19
Share |

Дулааны Цахилгаан станц-4 ТӨХК бусдад алдсан газраа Ерөнхий сайдын дэмжлэгээр буцаан авч байна.  Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 11 дүгээр сард ДЦС-4 –т ажиллах үедээ станцын эзэмшил газраас хувь хүн, аж ахуй нэгжүүд хууль бусаар эзэмшиж байгааг зөвшөөрлүүдийг нь яаралтай цуцалж улсын өмчид хэвээр үлдээхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон. Иймд ДЦС-4 ТӨХК хуулийн дагуу газраа буцаан авч,  нэг аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр тухайн газар дээр барьсан 2 давхар объектоо төрд бэлэглэх хүсэлт гаргажээ 

Дулааны  цахилгаан станц 4 нь төрийн өмчит хувьцаат компани билээ.  Энэхүү компанийн эзэмшлийн газар нь улсын онцгой объект төдийгүй байнгын харуул хамгаалалтанд байдаг байгууллага юм. Гэтэл 2008 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд шийдвэр гаргаж Дулааны цахилгаан станц -4 компаний эзэмшлийн газар болох  хашаан дотор нь  хэд хэдэн аж ахуй нэгж байгууллагад тус бүрт нь хэсэгчлэн  газар олгож хувьчилсан байна. Энэ асуудлаар ДЦС-4 компани хуулийн байгууллагад хандаж зарим нь шийдвэрлэгдсэн ч ихэнхи нь хэвээр үлджээ. Тэгвэл өнгөрсөн оны 11 дүгээр сард Ерөнхий сайд Хүрэлсүхийг ДЦС-4-т ажиллах үеэр станцын гүйцэтгэх захирал С.Анхбаяр хашаан дотор нь газар авсан гэх аж ахуй нэгжүүд барилга барьж, хашаа татсанаас  станцын үйл ажиллагаанд саад учруулж, аюулгүй байдалд заналхийлэх болсныг дуулгасан юм. Харин ерөнхий сайд улсын онцгой объектод ийм зүйл байж болохгүй, газрын зөвшөөрлүүдийг цуцла гэсэн үүргийг салбарын сайдад өгсөн юм.

Ерөнхий сайдын энэ даалгавар биелэлээ олж  ДЦС -4 компани “Квадрат берг” компанид алдаад байсан 4591мкв газар болон  энэхүү газар дээрх 621,5 мкв талбай бүхий төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөө буцаан авахаар болж байна. Тэгвэл “Оюуны холбоо” компани ДЦС-4 ТӨХК-ийн  хашаан дотор 8х12 метрийн харьцаатай 96 мкв хоёр давхар 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий  барилгыг мөн л дээрхи газарт барьж байгуулсан байснаа төрийн өмчид  бэлэглэхээр хүсэлт гаргасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бүртгэж улсын өмчид хүлээж авааад байна

 “Оюуны холбоо” компани төрийн өмчид үл хөдлөх хөрөнгө бэлэглэх тухай хүсэлтээ Монгол Улсын ерөнхий сайдад албан бичгээр ирүүлэхдээ “Авлигад автсан орчныг хөндөж авлигатай тэмцэж байгаа таны ажлыг дэмжиж талархан хүлээж авснаа энэ захидлаараа илэрхийлье. Таны өгсөн үүргийг гүйцэтгэхэд иргэдийн оролцоо идэвхи санаачлага чухал гэж үзэж байна. Газрын маргаанаас үүдэн шүүхэд хандсан байсан. Шүүхийн шийдвэр гарч бидний барьсан 2 давхар барилгыг нураах шийдвэр гүйцэтгэл хийх болсон тул  хөдөлмөр,  хөрөнгө мөнгө орсон үл хөдлөх хөрөнгөө энэ хэвээр нь төрд бэлэглэх хүсэлтэй байна. Дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугамд холбогдсон 4 автомашины зогсоолтой энэхүү барилгыг Иргэний хуулийн 276.1-ийг үндэслэн бэлэг болгон  хүлээн авах зөвшөөрөл олгоно уу” хэмээсэн байна. Тэдний энэхүү хүсэлтийг биелүүлж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хуулийн дагуу төрийн өмчид бүртгэж аваад  байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(202.21.100.138)
Шүүхийнхэн шудрага ажилладаг юм байна.Ажлын амжилт.
2018-01-19 19:45:07
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан