Амжилттай хүмүүсийн өглөөг угтах 11 арга
2018/01/22
Share |

Өдөрт 24 цаг байдаг. Гэхдээ тухайн өдөр хэр их зүйл амжуулснаар нь өдрийн үр дүн тодорхойлогддог. Харин өдрийн амжилт, үр бүтээл өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалдаг. Тиймээс амжилтанд хүрсэн хүмүүс өглөөг чухалчилж үздэг байна. Мөн сар бүрийн эцсээр санхүүгийн тайлан тооцоо гаргадаг шиг өглөө бүрийн үр дүнгээ өөртөө тайлагнаж чадвал амжилтанд хүрэхэд ойрхон болно.

1. Өглөө эртлэн бос. Өглөөгүүр хүний тархи толгой хамгийн сийрэг байдаг тул бодож тунгаах чухал зүйлсээ өглөө эртлэн амжуулах хэрэгтэй. Тиймээс л ихэнх ажил хэргийн чухал уулзалтууд өглөөгүүр төлөвлөгдсөн байдаг. Үдийн цайнаас өмнө ажлынхаа дийлэнхи хэсгийг амжуулах нь амжилтанд хүрсэн хүмүүсийн зуршил юм. Тэгээд ч “Амжилт” гэдэг нь “Амжуулахын” нэр юм.

2. Өглөө бүр төлөвлөгөөтэйгөө танилцан хамгийн чухлаас нь эхэлж хий. Би ямар ажлыг яг одоо бэлэн болгох ёстой вэ? Юу намайг аз жаргалтай болгож байна вэ? Эдгээрээс хамгийн чухал нь аль ажил вэ? зэрэг асуултыг өглөө бүр өөрөөсөө асууж, чухлаас нь эхэлж хий.

3. Хийх ёсгүй зүйлсийн жагсаалтаа хар. Жишээ нь Фейсбүүк, Твиттер зэргийг өглөөгүүр шалгахгүй байх хэрэгтэй. Учир нь хэрэгцээт бус олон мэдээлэл дунд хэт их цагийг бардаг. Мөн өөрийн хуудас дээрээ нэг бичлэг оруулчихаад, түүнд бусад хүн хэрхэн хариу өгч байгаа талаар ахин дахин харсаар нэг мэдэхэд хамаг цагаа үрчихсэн байдаг. Тиймээс нэг их шаардлагагүй бол өглөөний цагаар цахим хуудсуудаа нээхгүй байх нь тохиромжтой.

4. Дасгал хөдөлгөөн хамгийн чухал. Амжилтанд хүрсэн хүмүүс өглөө бүр дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг. Учир нь идэвхтэй хөдөлгөөн нь тархины цусан хангамжийг сайжруулж, стрессийг бууруулдаг байна. Энэ нь ажлын бүтээмжийг ч дээшлүүлнэ. Дэлхийн томоохон корпорацуудын ажилчид өглөөний 5-6 цагийн хооронд фитнессийн зааланд хичээллэдэг. Тиймээс өглөөний дасгал хөдөлгөөн ч амжилтанд хүргэх гол түлхүүр болдог.

5. Эрүүл өглөөний унд уух. Тухайн өдрийн эрч хүч, тархины ажиллагаа өглөө юу идэж, ууснаас ихээхэн хамааралтай. Зарим бүсгүй өглөө бүр өлөн гэрээсээ гардаг. Энэ нь цаашлаад эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Өглөө хэт их чихэрлэг зүйл идэх нь тохиромжгүй. Жимс, уураг ихтэй хоол нь өдрийн эрч хүчийг өгөх болно. Цэвэр жүрж, болон алимны шүүс нь өглөөний унданд хамгийн тохиромжтой.

6. Хайртай хүнээ үнсээд гарах. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үнсэлтийн чимээ чамайг бүхэл өдөржин аз жаргалаар бялхуулах болно. Чи анзаардаггүй байж магадгүй л юм. Гэхдээ хайртай хүнээ үнсээд гарсан өглөө хавьгүй дээр байдаг гэдгийг ажиглаад үзээрэй. Учир нь тэр үнсэлт чиний далд ухамсарт хэний, юуны төлөө амьдарч байгааг чинь сануулж байдагт байгаа юм.

 

 

7. 15 минутын төсөөлөл. Амжилтанд хүрсэн хүмүүс өглөө бүрийн 15 минутыг зөвхөн өөдрөг зүйл бодоход л зарцуулдаг байна. Тэд энэ хугацаанд ертөнцийн бүхий л зүйлсийг өөдрөгөөр харж, эерэгээр төсөөлж түүнээсээ их эрч хүч мэдэрдэг байна. Өөрийн ажил мэргэжил, үр хүүхэд, найз нөхөд, өөрийнхөө тухай үргэлж сайн сайхнаар төсөөлж, төсөөллөөрөө амжилтанд хүрдэг байна.

8. Хамгийн түрүүнд бай. Үүрэг даалгаврыг хамгийн түрүүнд авч хамгийн түрүүнд дуусга. Их ажилтай хэмээн хойш суугаад л байвал урд чинь байгаа хэдэн ажил хэзээ ч амжихгүй. Аливаа байгууллагын хамгийн шилдэг ажилчид шинэ санаачлагыг хамгийн түрүүнд гаргаж, түүнийгээ аль болох хурдан хугацаанд чанартай хийхийг эрмэлздэг байна. Ингэснээр удирдлагууддаа ч үнэлэгдэж, өөрөө ч түүнээсээ таашаал авч ажилладаг байна. Хэрэв ажлаа хэцүү, ядаргаатай зүйл мэтээр төсөөлвөл хэзээ ч урагш ахихгүй гэдгийг тэд мэддэг.

9. Үдийн цагаар түр амсхий. Ялангуяа 13-14 цагийн хооронд 30 минут л дуг хийхэд хангалттай нойр авч, тархи толгой амардаг байна. Ингэснээр дахин эрч хүчээр сэлбэгдэж, үдээс хойшхи ажлаа амжилттай амжуулдаг байна.

10. Зөв хүмүүстэй нөхөрлө. Энэ бол ажил хэргийн харилцааны хамгийн чухал зарчим юм. Хэрвээ чи амжилтанд хүрэхийг хүсэж байвал зөв хүмүүстэй нөхөрлө. Тэдний сайн талуудаас суралц. Бизнесийн түншүүд, хамтран ажиллагч нар хоорондоо санаа нийлдэг байх нь том давуу тал юм. Ижил санаа, зорилготой хүмүүсийн ажлын бүтээмж их байхаас гадна тэд бие биенээ хурцалж байдаг. Шинэ ажлын өглөөг санаа нийлдэг хамтрагчтайгаа эерэг уур амьсгалаар эхлэх нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг.

11. Утга учиртай мэдээлэлд цаг зарцуул. Амжилттай ажилладаг хүмүүс бие биетэйгээ хэрхэн хурдан мэдээлэл авч байгаагаараа өрсөлддөг. Тиймээс ертөнцөөс хоцрохгүйн тулд өөрт хэрэгтэй мэдээллээ авахын тулд өглөө бүр цаг гарга. Мэдээлэл гэдэг нэг талаараа боломж юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан