Хонины ууцыг 120-250 мянган төгрөгөөр худалдаалж байна
2018/01/22
Share |

Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр удахгүй болно. Сар шинийн өмнө ууц, үхрийн өвчүү ер нь махны үнэ ханш ямаршуу байгааг сонирхохоор нийслэлдээ хамгийн үнэ хямдтайд тооцдог “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо.

Цагаан сар дөхсөн болоод ч тэр үү тус зах руу ойртох тусам түгжрэл, хөл хөдөлгөөн ихэсч байв. Хашааных нь урдах зогсоол автомашинаар дүүрсэн байлаа. Зогсоолын орж гарах хаалган дээр зохицуулагч ажиллаж байгаа харагдав. Мөнөөх зогсоолд машинаа тавиад гарахад 1000 төгрөг төлдөг аж. Гэвч зогсоол дүүрчихсэн учраас иргэд замын хажууд, гэр хорооллын гудамжид машинаа байрлуулж харагдлаа.

“Хүчит шонхор” захад орон нутгаас зорин ирсэн малчид “Портер”-ын тэвшин дээр ууц, өвчүү худалдаалж байсан юм. Харин захын баруун хэсгийн агуулахад эндхийн худалдаачид махаа борлуулж байлаа. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас малчид өөрсдөө ууц, махаа тээвэрлэн авчирч борлуулах болжээ. Энэ жилийн хувьд Дорнод, Өвөрхангай, Дундговь аймгийн малчид орон нутгаасаа мах ихээр авчирч борлуулж байгаа гэнэ.

Тус захад ууцны үнэ 120-250 мянган төгрөгийн ханштай байв. Харин үхрийн өвчүү кг нь 5500- 6300 мянган төгрөгийн үнэтэй. Үхрийн өвчүү дунджаар 20 гаруй кг татдаг. Тиймээс хэмжээнээсээ шалтгаалан үхрийн өвчүү 90- 140 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Энэ захын худалдаачид иргэдийн худалдан авах чадвар муу байгаагаас өмнөх жилүүдтэй харьцуулахад борлуулалт тааруу байгааг онцлов. Тэд өдөрт 2-3 ууц борлуулж байгаа гэнэ. Энд ирсэн малчид адуу, үхрийн махыг 3800-4200, хонь, ямааныхыг 2800-3400 төгрөгийн ханштайгаар худалдаалж байлаа. Иргэд банш буузаа бэлтгэхээр ихэвчлэн ямааны мах гулуузаар нь авч байгаа хэмээн малчид онцолсон юм. Харин захын жижиглэнгийн тасагт махны үнэ харьцангуй үнэтэй байлаа. Тодруулбал, үхрийн цул мах 6000-6500, адууны мах 5000-5500, хонь, ямааных 4200- 5000 мянган төгрөгийн ханштай байв.

Сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхийн тулд ахмадууд тэтгэврийнхээ зээлийг олон сараар авах нь бий. Өндөр настан Г.Ханд сая төгрөгийн тэтгэврийн зээл авч, буузны мах, ууц, өвчүүгээ бэлтгэхээр “Хүчит шонхор” захыг зорин иржээ. Тэрбээр “Эмээд нь олон хүн ирж золгодог учраас ахиухан бууз, банш базаах санаатай хүүтэйгээ энд ирлээ. Махны үнэ бага зэрэг нэмэгдсэн байна. Ууц ч бас үнэтэй л санагдах юм. Тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө буузны мах, ууц, өвчүү, баярын бэлгээ бэлтгэж дөнгөх болов уу гэж найдаж байна” гэв. Махны тасгаас гарч бөөний гурил, будаа борлуулдаг тасгаар орлоо.

Энд цагаан будаа 2300- 2600 төгрөгийн ханштай байлаа. Тухайлбал, орос будаа 2300 төгрөг бол япон 2500, хятад нь 2200 төгрөгийн үнэтэй аж. Харин шуудайгаараа буюу 25 кг нь 50-60 мянган төгрөгийн ханштай. “Алтан тариа” дээд зэргийн гурилын үнэ 1250-1500, I зэргийнх нь 1000- 1300, II зэргийнх 800-900 төгрөгийн үнэтэй байв. Харин цагаан сараар иргэдийн хамгийн их хэрэглэдэг “Цесна” гурил 25 кг нь 42000, “Алтан тариа”-н ширхэгтэй дээд гурил 25 кг нь 35000, 10 кг нь 16000 төгрөгийн үнэтэй байв. Хүнсий ногооны тасгаар ороход мах, гурил будааны тасгийг бодвол хөл хөдөлгөөн сийрэг байлаа.

Тус захад кг төмс 600-800, байцаа 1200-1500, манжин 2500, сонгино 1000-1500 төгрөгийн ханштай байв. Тус захын худалдаачин Б.Балжир ногооны үнэ намар шинэ ургацын ногоо гарах үед харьцангуй өндөр байсан ч одоогоор тогтвортой байна” гэсэн юм. Жилийн жилд иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг хэвийн боовны үнийн хувьд “Өгөөж” компанийнх 2180, “Суман гүн”-ийн “Өлзий” хэвийн боов 2300-2500 төгрөгийн ханштай байв. Тавгийн суурь еэвэн том, жижгээсээ хамаараад үнэ нь харилцан адилгүй байлаа. Тодруулбал, 2.5 кг-тай еэвэн 16500, 1.5 кг-тай нь 9000 төгрөгийн үнэтэй байсан юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан