С.Батболд: Улаанбаатар хотыг хамрахуйц далайцтай төслүүдийг төр, хувийн хэвшилд санал болгоно
2018/01/24
Share |

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Төрийн ордонд болно. Уг арга хэмжээг НЗДТГ болон Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран зохион байгуулж байна. Нийслэл хотын хаврын бүтээн байгуулалтын өмнөхөн болдог энэхүү бизнес уулзалтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүн, Монголын хөрөнгө оруулалтын сангийн захирал Б.Батсайхан нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Энэ удаагийн хөрөнгө оруулалтын уулзалтанд Улаанбаатар худалдааны танхимын гишүүд хотын хөгжлийн бодлогод түлхэц болохуйц томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулна. Өөрөөр хэлбэл дан ганц компани хэрэгжүүлээд явахад санхүү, эдийн засгийн хувьд боломжгүй, хүртээмж, хэрэгцээний хувьд   Улаанбаатар хотыг хамрахуйц далайцтай төслүүдийг төр, хувийн хэвшилд санал болгоно. Ингэснээр форум ажил хэрэгч болно гэж дүгнэж байна. Учир нь өнгөрсөн оны чуулга уулзалтаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагууд бодлого, зорилтоо бизнесийнхэнд танилцуулж, хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцсан. Энэ нь ч үр дүнгээ өгч, Улаанбаатар худалдааны танхим, нийслэлийн удирдлагын багийн хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн “Ногоон сан” ТББ-ыг хамтран байгуулж, Хас банкны санхүүжилтээр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ. Хотын зүгээс ч дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэллээ. Төсвийн мөнгийг зөвхөн гар харан суух биш хувийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал. Гадаад зах зээлээс төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг чармайж байна” гэлээ.

Улаанбаатар худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан “Энэ удаагийн бизнес уулзалтанд тус танхим таван ажил хэрэгч, томоохон төсөл танилцуулна. Агаар орчны бохирдлыг бууруулахад хамгийн чухал түлхэц өгөх   нүүрсийг шингэрүүлэн хий гаргах төслийг нэрлэж болно. Энэ төслийг гурван жилийн турш Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотод туршиж үзсэн. Үр дүн нь бодитой харагдаж байна. Гэхдээ дан ганц компани хэрэгжүүлээд явах боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр санал болгож байгаа” гэдгийг хэллээ.

Түүнчлэн “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт жилээс жилд ажил хэрэгч, бодит үр дүнгээ харуулсан чуулган болж байгаад Улаанбаатар худалдааны танхимынхан баяртай байна” хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан