“Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлэг болж байна
2018/01/30
Share |

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийн санаачилгаар зохион байгуулж буй “Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлэг яг одоо Хангарди ордоны 14 давхарт болж байна.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн нөхцөл байдал ямар байгаа талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болох зорилготой уг хэлэлцүүлэгт Нийслэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэдийн төлөөлөл оролцож байна.

Нийслэлийн хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Монголын зуслангуудын холбоо, Монголын хүүхдийн ордон зэрэг байгууллагууд хүүхэдтэй холбоотой асуудлаар илтгэл хэлэлцүүлж байна.

Хэлэлцүүлгийг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын өгсөн мэдээллээр эхлүүллээ.  Тус газрын мэдээлснээр улсын хэмжээнд 0-18 хүртэлх насны 1,127,179 хүүхэд байна. Үүнээс 476,165 хүүхэд буюу 42.2 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 34.48 хувийг эзэлж  байна. Үүнд:

-       Сургууль 225ЕБС-д хамрагдаж байгаа хүүхэд 233545

-       Сургууль завсардсан хүүхэд 21, Дотуур байранд амьдардаг хүүхэд 1103

-       Цэцэрлэг 623, Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг хүүхэд 105085

-       Зуслангийн тоо 20

-       2017 онд мэндэлсэн хүүхдийн тоо 38404 үүнээс Нярайн  буюу 0-28 хоногтой хүүхдийн эндэгдэл 341, Нялхсын 0-364 хоногтой хүүхдийн  эндэгдэл 489, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл-593

-       Гэмтэл, осол, түлэгдэлтэд өртсөн хүүхдийн тоо 2525

-       Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо685  /өнгөрсөн оны 10саоын байдлаар/

-       Ахуйн осолд өртсөн хүүхдийн тоо 21062 /өнгөрсөн оны 10сарын байдлаар/

-       Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон

-       Бүтэн өнчин 1573, Хагас өнчин 11512 хүүхэд байгаа аж.

            Одоогоор Монголын зуслангуудын холбоо мэдээлэл хийж байна. 2017 онд зуслангуудын төсвийг зогсоосон, мэргэжлийн бус хүн удирдаж байгаа зэрэг хүндрэл гарч эхэлсэн зэрэг хүндрэл байгаа. Гэхдээ зуслангуудын хөтөлбөрийг сайжруулах алхам хийх замаар үйл ажиллагаагаа хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцуулж байна. Мөн хүүхдийн хамгааллыг хөндөж ярьдаг ч хөгжлийн асуудлыг хөнддөггүйг илтгэгч дурдаж байлаа.

 

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ” ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС

ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэлтэй болох зорилгоор НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “ХОТЫН ШИЙДЭЛ – ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ” хэлэлцүүлгийг нийслэлийн төвийн 6 дүүргийн төлөөлөгч болон иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн мэргэжлийн байгууллагууд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийг танилцуулж, мэдээлэл өгч оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр дараах санал санаачилгууд гарч зөвлөмж болголоо. Уг зөвлөмжийн дагуу Нийслэлийн харьяа байгууллагууд эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж, улирал бүр танилцуулна.

  1. 1.    Хүүхдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх

                    1.1     Эрүүл мэндийн зөвлөгөөг онлайн болон утсаар өгөх үйлчилгээ бий болгох

                    1.2     Эрүүл мэндийн үйлчилгээний дугаарыг онлайн системд шилжүүлж, нэвтрүүлэх

                    1.3     Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулах

                    1.4     Тусгай хэрэгцээт сургуулиудын хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах тусгайлсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

                    1.5     Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн сэтгэл зүйчийг ажиллуулах санал санаачилгыг өрнүүлэх

                    1.6     Сургуулиас гадуур явуулж буй хүүхэд хөгжлийн секц, дугуйлангийн чанарыг сайжруулах

                    1.7     Сургууль, цэцэрлэгийн багш нарт хүүхэд хүмүүжүүлийн, эерэг харилцааны сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах  

                    1.8     Сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулах

                    1.9     Гэмт  хэрэгт өртсөн, авто замын осолд өртсөн хүүхдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ бий болгох

  1. 2.    Хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх

2.1   Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэн сайжруулах

2.2   Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг шаардлага хангасан ундны цэвэр усаар хангах нөхцлийг бүрдүүлэх

2.3   Ерөнхий боловсролын сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх,  хүүхдийг аюулгүй тээврийн хэрэгслээр стандартын дагуу тээвэрлэх

2.4   Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд шаардлагатай тусгай тоноглол /буудал зарлах, тусгай шат, урсдаг зар/-ыг бий болгох

2.5   Сургууль цэцэрлэгийн орчинд зам тээврийн осол хамгийн их гардаг цэгүүдэд гарц, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хийж, аюулгүй орчин бий болгох

2.6   Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг албан байгууллагууд хашаандаа мод тарих хөдөлгөөн өрнүүлж, ногоон орчин бүрдүүлэх

2.7   Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагуудын онцгой үеийн бэлэн байдал норм, стандарт, галын дохиоллын системийг мэргэжлийн байгууллагаар  шалгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах

 

  1. 3.    Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл, сурталчилгаа нөлөөллийг явуулах

                 3.1        Хүүхэдтэй холбоотой үйлчилгээ, орчны стандартуудад үнэлгээ хийж, стандартуудыг мөрдүүлж ажиллах

                 3.2        Сүм хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийн судалгаа хийж, хүүхдийн эрхийг хангах ажлыг зохион байгуулах

                 3.3        Үйлчилгээний байгууллагуудад /рестоан, банк, худалдааны төв, зоогийн газар г.м/ хүүхдэд ээлтэй үйчилгээ, орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах

                 3.4        Хүүхдийн эрхийг сурталчлах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуйулах, хүүхдийн эрхийг сурталчлах тогмол нэвтрүүлэг явуулах

                 3.5        Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон түүнтэй дагалдан гарсан журмуудыг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулах

                 3.6        Нийслэлийн харьяа байгууллагууд хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх




Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан