Тамирчдын хувцас ба 311 сая төгрөг
2018/02/05
Share |

БНСУ-ын Пёнчан хотноо Өвлийн XXIII олимпын наадам болно. Энэ сарын 9-нд буюу баасан гарагт нээлтээ хийх уг наадамд Монгол Улсыг төлөөлж дөрвөн тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорих юм байна. Тамирчдыг үдэх гаргах ёслол сайхан болох нь гарцаагүй. Одоогоор тамирчид бэлтгэлээ ханган, тэмцээнд тус тусын амжилтаа ахиулж, эх орныхоо нэрийг гаргана хэмээн байгаа. Тамирчдыг ахлан явах багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах гэнэ.

Улс орны төлөөлөн дэлхийн олон улсын тамирчидтай хүчээ сорих хүмүүсийн хувцас өнгөтэй өөдтэй байх нь чухал. Тэгвэл өнгөрөгч сарын 30-нд олимпын наадамд оролцох тамирчдын биеийн тамир, бэлтгэлийн хувцсыг гаруулсан. Үнэ өртөгний хувьд тэнгэрт хадсан, өнгө зүс нь олон нийтэд таалагдсангүй. Нийгмийн сүлжээ буюу нүүр ном, твитр хуудсаар бөөн хэрүүл. Царай дарсан, их мөнгө зарлагадсан гээд л маргаж байх. Монголын биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц үүнд хариу илгээсэн байлаа. Иж бүрэн 280 ширхэг хувцсыг 311 саяар хийлгэсэн хэмээн дуулгав. Түүний хэлснээр “Joma” брэндийн пүүз, бэлтгэлийн хувцас, гадуур кросст гүйхдээ өмсдөг зузаан куртик, малгай, бээлий, ороолт, цүнх орж байгаа аж. Нэг хүний иж бүрэн хувцас сая гаруй төгрөгийн өртөгөөр урлагджээ.

За энэ бүхэн тусгайлсан хувцас болохоор ийм хэмжээний өртгөөр боссон юм уу даа. Гэхдээ тав хүрэхгүй тамирчин оролцоно гэчихээд 280 сэт хувцас захиалах нь ямар учир байна. Төсөв хөрөнгө хэцүү байгаа үед бага зардлаар эх орны нэрийг баалуулчихгүй хувцас хийлгэж болоогүй л юм болов уу. Өнгө хийцийн хувьд ёстой хэлэлх ч үг байхгүй гэдгийг сошиалд ярьсаар. Худалдаанд гаргавал тоож харахааргүй загвартай. Дээр нь бараан гэхэд арай. Эсвэл хар бараанаас өөр өнгө сонгох боломжгүй байсан хэрэг үү. Үйлдвэрлэгчид 311 сая төгрөгийн шахаа хийчихэв үү гэсэн бодол ч төрж байгаа. Ер нь ч нэг тийм зийвхий гэдэг дээ. Ямар ч хийморь сүлд, цог золбоо алга. Иш чааваас гэж л харагдах.

Үүнээс ганц зүйл л анхааралд татаж байгаа юм. Дөрвөн тамирчинг даган хэчнээн хүн явах бол. Магадгүй 40-50 эрхэм дагаж, илүү дутуу хавчуурганы гарууд ч зугаалгаар одох биз. Биеийн тамир спортын хорооны даргаас авахуулаад бараг цэвэрлэгч хүртэл хөгжөөн дэмжиж, дасгалжуулахаар мордох нь. Эх сурвалжийн мэдээлснээр ямар нэг тэмцээн уралдаанд байгууллагын санхүү нь хүртэл дагаж явдаг аж. Ямар хэрэгтэй гэж илүү зардал гарган дагуулдаг нь гайхалтай. Магадгүй тамирчдын уралдааныг санхүүгийн аргаар хэмжиж дасгалжуулахаар явдаг байхыг үгүйсгэхгүй.

Дөрвөн тамирчин Пёнчаныг зорих атал 311 сая төгрөгөө хачин загвар муутай хувцас хийлгэж, тэрийгээ 280 тамирчингийн хувцас хийлгэсэн хэмээн зарлах Монголын биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц зөв үйлдэл хэмээн тайлбарлаж байгаа бол харамсалтай л юм. Дөрөвхөн тамирчнаа олны нүдийг бүлтэртэл гоёх хэрэгтэй. Их хэмжээний мөнгөний цаана элдэв хор ч байгааг үгүйсгэх аргагүй. Хувцасны зардал ийм бол очих, ирэх тийз, байрлах, хоол ундны зардал ч талийгаад өгөх биз.

Хоттой хонь руу дайрах өлөн чоно мэтээр төрийн мөнгө рүү улайран орох нь Монголын ихэс дээдэс, хурган дарга нарын зан болж дээ.

Э.Мөнгөнбаяр

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан