Сайд Д.Сумъяабазар: Төр өмчөө мэддэг байх ёстой
2018/02/06
Share |

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар Багануур, Шивээ-Овоогийн уурхайд ажиллаж, “Багануур”ХК, “Шивээ-Овоо" ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын төвийн бүсийн цахилгаан, дулааны эрчим хүчний гол түүхий эдийг тасралтгүй нийлүүлдэг тус хоёр уурхай хоёулаа лицензийн маргаан болон техник технологийн шинэчлэлийн зэрэг олон тулгамдсан асуудалтай байгаагаа дээрх компанийн удирдлагууд салбарын сайд нарт дуулгалаа.

ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

“Шивээ-Овоо”ХК өнөөдрийн байдлаар нийт 582 ажилтантай, жилд хоёр сая тонн нүүрс олборлож Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэж буй “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51, хувийг нийлүүлж байна. Гэвч компанийн тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж актлагдах болсон тул хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэзээ мөдгүй зогсож болзошгүй болсон талаар гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин ярьж байв.

Мөн сэлбэг материалын ханган нийлүүлэлт санхүүгийн хүндрэлээс шалтгаалан удааширсан зэрэг нь оны эхнээс төлөвлөсөн тээвэртэй хөрс хуулалтын ажил 1027.06 мянган мЗ-ээр тасалдахад нөлөөлсөн аж.

Түүнчлэн “Шивээ-Овоо” ХК нь Шивээ-Овоогийн нүүрсний ордод MV-000901 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Бусад талбайг “Эрдэнэс Монгол" ТӨХК болон “Шинэ Шивээ” ХХК эзэмшдэг. Тиймээс тус компани “Эрдэнэс Монгол”-оос 250 га газар түрээсээр авч ашиглан, өр үүсгэчихсэн байгаа аж.

Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Шивээ-Овоогийн уурхайг социализмын үед 2.7 тэрбум тонн таамаг нөөцтэй гэж тогтоосон байдаг. Улсын мэдэлд 4,200 га байгаа. Үлдсэн 35 мянга га талбай нь хувийн хэвшлийн мэдэлд байна. Ер нь төр цаашдаа өмчдөө эзэн байх, Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн эрчим хүчний аюулгүй байдалд анхаарах учиртай. 2018 ондоо багтаж хөрөнгө оруулалт хийж, техник технологийг нь шинэчлэн, аюулгүй ажиллагааг хангахад УУХҮЯ онцгой анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна" гэв.

Мөн энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өмнө нь түлш, эрчим хүч хоёр нэг салбар байсан. Харин өдгөө тус компани нь "Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд очоод уул уурхайдаа ч, эрчим хүчний салбартаа ч харьяалагдахгүй болсон нь уурхайг олон хүндрэлд оруулж байна. Тиймээс бүтцийг нь зөв байлгах саналыг УУХҮ-ийн сайдтай хамтран Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна” гэв.

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ОРДОД ТӨРӨӨС АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ ХҮСЛЭЭ

Дараа нь сайд нар Шивээ-Овоогийн уурхайгаас шууд Багануурын уурхайг зорив. Тус уурхай энэ жил 40 дэх жилийнхээ ойтой золгож байна. Энэ хугацаанд 399.8 сая шоо метр хөрс хуулж, 111 сая тонн нүүрс олборлон борлуулжээ. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж байгаа юм. 

Мөн 1990-ээд онд буюу эрчим хүчний салбар хүнд байдалд орсон үед Дэлхийн банкнаас салбарын хэмжээнд авсан зээлийн 40 орчим тэрбум төгрөгийн үлдэгдлийн асуудлыг төрөөс шийдвэрлэж өгвөл “Багануур” ХК цаашид 30-40 жил тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой аж. Тус компани жилд 8-10 сая тонн нүүрс олборлож борлуулах хүчин чадалтайгаар шинэчилсэн ТЭЗҮ-ийг боловсруулаад байна. Хэрвээ хөрөнгө оруулалт нь шийдэгдвэл 700 гаруй сая тонн нүүрсийг 70 гаруй жилд олборлож борлуулах боломжтой аж.

Багануурын уурхайд маргаантай байгаа лицензийн асуудал 2006 оноос үүдэлтэй. Уг лицензийн талбайд тус ордын нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрсний Нөөц байгаа аж. Стратегийн ач холбогдол бүхий тус ордод төрөөс анхаарал хандуулахыг уурхайн удирдлагын зүгээс хүслээ.

Д.СУМЪЯАБАЗАР: ТӨР ӨМЧӨӨ МЭДДЭГ БАЙХ ЁСТОЙ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас Багануур, Шивээ-Овоогийн уурхайд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар тодруулсан юм.

-Хоёр компанид тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудал бол Багануур, Шивээ-Овоогийн уурхайн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс энэ хоёр уурхайн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, аюулгүй ажиллагааны асуудлыг Засгийн газар анхааралдаа авч шийдвэрлэх ёстой. Энэ асуудалд бид алгуурлаж болохгүй. Хоёр уурхайтай холбоотой бас нэгэн хүндрэл нь лицензийн маргаантай холбоотой асуудал байгаа.

Шивээ-Овоогийн уурхайд л гэхэд 2.1 тэрбум тонны таамаг нөөцтэй талбай бол төрийн мэдэлд байх ёстой. Багануурын уурхайд ч гэсэн 2006 оноос энэ маргааны эх үүсвэр тавигдсан байдаг. Хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг Монгол Улсын засаг захиргааны төв болсон Улаанбаатар хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж буй энэ чухал асуудлыг төр мэдэлдээ авч чадахгүй хувийн хэвшилд алдчихаад, шүүхээр маргаан дэгдээгээд явж байгаад үнэхээр харамсаж байна.

Төр өөрөө хайгуулаа хийж, нөөцөө тогтоочхоод ашиглахаар бэлдэж байсан талбайг нь эрх мэдлээр дулдуйдан гарын үсэг зурж авчхаад дараа нь шударга юм ярьж болохгүй. Энэ мэт асуудалтай УУХҮЯ хатуу тэмцэж, зөв шийдвэр гаргуулах талаар үе шаттайгаар ажиллана гэж бодож байна.

-Компаниудын өр, авлагын асуудлыг шийдвэрлэх боломжийн тухайд?

-Дулааны цахилгаан станцуудад нийлүүлсэн нүүрсний өр авлагын асуудлууд харьцангуй цэгцэрч байгаа. Өмнө нь олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд /Дэлхийн банк болон Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр/ авсан зээлийн эргэн төлөлтийн асуудалд нэгдсэн нэг бодлогын шийдвэр гаргах цаг нь болсон.

Мөн цахилгаан, дулааны эрчим хүч болон түүний гол эх үүсвэрийг бэлтгэн нийлүүлж байгаа нүүрсний уурхайнуудын цаашдын уялдаа холбоог хангаж ажиллах үүднээс өнөөдөр Эрчим хүчний сайдтайгаа хамтран ажиллаж байна.

-Компаниудын хувьцааг гадны хөрөнгийн бирж дээр гаргах талаар та ярьж байсан. Энэ талаараа тодруулаач?

-Цаашдаа бид Хөрөнгийн зах зээлийг түлхүү хөгжүүлж, урт хугацааны санхүүгийн хэрэгсэл бий болгож, түүгээрээ дамжуулан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэснээр төсөвт дарамт учруулахгүй, арилжааны банкны өндөр хүүтэй зээлийг авахгүй, санхүүгийн дарамтад орохгүй урт хугацааны санхүүгийн боломж бий болгох ёстой гэсэн бодлого барьж байгаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-д ‘‘Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Оюутолгой” ,ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Мон Aтом” ХК зэрэг 16 стратегийн орд газар багтаж байгаа. Төр өмчөө мэддэг, бүртгэдэг байх ёстой. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол’’ компанийг Баялгийн сан болгон өргөжүүлж, үйл ажиллагааг нь олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулна гэсэн байр суурьтай байна.

эх сурвалж:http://ikon.mn/n/17r0

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан