Солонгост ажиллаж буй монголчуудын нийгмийн даатгалын асуудлыг иж бүрнээр нь шийдэж байна
2018/02/07
Share |

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газрын хооронд 2006 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо үзэглэж, 2006 оны 06-р сард Монгол Улсын Засгийн газар, 2006 оны 12 дугаар сард БНСУ-ын Засгийн газар батламжлан, 2007 оны 3 дугаар сараас эхлэн манай улсын иргэдийг тус улсын тэтгэврийн даатгалаас чөлөөлсөн.

Манай 2 орны Засгийн газрын хооронд байгуулсан дээрх “Нийгэм хамгааллын гэрээ хэлэлцээр” нь гадаад улс оронд ажиллаж байгаа монгол иргэдээ өөрийн орны тэтгэврийн даатгалд хамруулж, тэдний ирээдүйн амьдралын нийгмийн баталгааг хангах, тэтгэврийн даатгалын шимтгэлийг давхардуулан төлүүлэхгүй байх зорилгоор 2007 оны 3 сарын 12-ны өдрөөс эхлэн төлөөлөгчийн газраа нээн ажиллуулсан.
БНСУ дахь Нийгмийн даатгалын төлөөлөгчийн газар нь үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд
1. БНСУ-д ажиллаж байгаа Монгол иргэдийг өөрийн орны тэтгэврийн даатгалд хамруулж, тэдний ирээдүйн амьдралын нийгмийн баталгааг хангах зорилгоор иргэдийг тэтгэврийн даатгалд хамруулах:

Тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлөх журам

Тэтгэврийн даатгалд заавал ба сайн дураар даатгуулна.
Заавал даатгуулагч гэдэгт гэрээгээр ажиллаж буй бүх иргэд хамрагдана. 
/Гадаадад ажиллах хүч илгээх төвөөр дамжин БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа иргэд хамаарна./
Сайн дурын даатгалд гэрээт бус иргэд хамаарагдана.
/Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хууль бус иргэд хамаарна./

Заавал болон сайн дурын даатгалд хамрагсад сар бүр 40,000 вонтой тэнцэх даатгалын шимтгэл төлнө. Энэхүү 40,000 воны шимтгэлийг нйигмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийхдээ 45000 төгрөгийн шимтгэл төлснөөр бичинэ.
Мөн тухайн нйигмийн даатгалын дэвтэрт тухайн даатгуулагчийн цалин /хөдөлмөрийн хөлс/ 2007 оны 3-дугаарын сарын 1-ний өдрөөс 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 473,684 төгрөгөөр , 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 642.837 төгрөгөөр бичигдэнэ. 
Даатгуулагчийн шимтгэлийг төлөгдсөн тухай бүрт бүртгэл хөтлөн нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтыг хийж байдаг. 
Тэтгэвэр нь даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл эсвэл өндөр насны тэтгэвэр авах насанд хүрэх хүртэл өөрт нь, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь амьдрах эх үүсвэрээр хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр тогтмол олгох мөнгөн хангамж юм.

Даатгуулагчид олгох тэтгэвэр нь доор дурдсан төрөлтэй байна

Өндөр насны тэтгэвэр авах эрх

Даатгуулагч нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврйин даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн с-арын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 45 хувиар бодож тогтооно.

Тахир дутуугийн тэтгэвэр авах эрх

Даатгуулагч нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврйин даатгалын шимтгэл төлсөн, эсхүл дахир дутуу болохын өмнө 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон бол Тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

Даатгуулагч нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврйин даатгалын шимтгэл төлсөн, эсхүл дахир дутуу болохын өмнө 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.

- Шимтгэл төлсөн хугацаанд: 
1995 оноос өмнөх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хугацааг 
1995 оноос хойш нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хугацааг

2. БНСУ-ын Тэтгэврийн даатгалын хуулийн /2007 оны 05-р сарын 11 өдөр/ нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан БНСУ-д хөдөлмөр эрхэлж, тус улсын тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж байсан иргэдийн шимтгэлийг буцаан олгохтой холбоотой ажлыг хийж гүйцэтгэж байна.
Нийгмийн хамгааллын тухай албан ёсны гэрээ хэлэлцээр хийгдээгүй улсын даатгуулагч өөрийн улсдаа буцах тохиолдолд буцаан олгох шимтгэл авах эрх үүсэхгүй бөгөөд (Е-8) дадлагажигч, (Е-9) гэрээт ажилчин, (Н-2) урилгын мэргэжилтний визний ангиллаар оршин сууж буй гадаадын даатгуулагч 2007 оны 05 дугаар сарын 11-нээс эхлэн буцаан олгох шимтгэл авна гэж хуульчлан заасан байна. Е-8 төрлийн визний ангиллыг 2002 оны 4 дүгээр сараас, Е-9 ангиллын визийг 2004 оны 4 дүгээр сараас эхлэн гадаадын иргэн гэрээт ажиллагчдад олгож эхэлсэн байна.
Гадаадын иргэд тэтгэврийн шимтгэлээ буцаан авах хууль, эрх зүйн үндэс 

Гадаадын иргэд тэтгэврийн шимтгэл буцаан авах талаар Үндэсний тэтгэврийн хуулинд дараах байдлаар өөрчлөлт оруулан, хэрэгжүүлсэн байна. 
БНСУ-ын “Үндэсний тэтгэврийн тухай” хуулийн өөрчлөлтийн тайлбар

Нийгмийн хамгааллын тухай гэрээ болон харилцан хамтын ажиллагаатай улс орнуудын иргэдийн төлсөн тэтгэврийн шимтгэлийг буцаан олгохоор болсон. Хуулийн 102 дугаар бүлгийн 2 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг болон 3 дугаар хэсгийн өөрчлөлттэй холбоотой цагаачлалын хуулийн 1 дүгээр тушаалаар (Е-8), (Е-9), (Н-2) визний төрөлтэй БНСУ-д оршин сууж буй хугацаандаа тэтгэврийн шимтгэл төлсөн гадаадын иргэд төлсөн шимтгэлээ буцаан авна. 
Шимтгэл буцаан авах эрх үүссэн улс орны тоонд: Хятад, Монгол, Узбекстан, Кыргизстан, Тайланд улсууд орсон байна.

Шимтгэл буцаан авах хугацааг тооцох:

(Е-8), (Е-9), (Н-2) төрлийн визээр даатгуулсан хугацааг нэгтгэж тооцож болно. (Хууль хэрэгжүүлэхээс өмнө даатгуулж байсан (Е-8), (Е-9), (Н-2) визний төрөлтэй даатгуулагч мөн адил хамрагдана.)

Хууль хэрэгжүүлэх өдөр: 2007 оны 05 дугаар сарын 11
Хууль хэрэгжүүлэхэд анхаарах зүйл:

Дээрх визний төрөлд хамаарах гадаадын иргэн шимтгэл буцаан авахдаа одоогийн хэрэгжүүлж буй гадаад иргэнд олгож буй шимтгэл буцаан олгох журмыг баримтална. БНСУ-ын үндэсний тэтгэврийн алба, Монгол улсын нийгмийн даатгалын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг баталгаажин, хэрэгжсэнээс хойш 5 жилийн хугацаагаар үргэлжилнэ.

Шимтгэл буцаан авсан иргэдийн шилжүүлэн даатгал: 

БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалын сангаас шимтгэл буцаан авах эрх үүссэн иргэдийг Монгол Улсын тэтгэврийн даатгалд хамруулах тухай журмыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 тоот тушаалаар баталсан.
Энэхүү журмын үндсэн зорилго нь Монгол Улсын иргэдийг БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаар Монгол Улсын тэтгэврийн даатгалд хамрагдсанаар тооцох, даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлэх харилцааг зохицуулахад оршино.
БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалаас шимтгэл буцаан авах эрх үүссэн БНСУ-д тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар нь Монгол Улсын тэтгэврийн даатгалд даатгуулахдаа Нийгмийн даатгалын тухай хууль болон Монгол Улсын бусад хууль, тогтоомж, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, холбогдох баримт бичиг, энэхүү журмыг мөрдлөгө болгоно гэж заасан.

Шимтгэл буцаан авах, шилжүүлэн даатгал хийлгэх үйлажиллагааны нийгмийн ач холбогдол: 

Нийгмийн даатгалын нэг бүрэлдэхүүн хэсэг тэтгэврийн даатгалд гадаад оронд хөдөлмөр эрхлэн орлого олж буй иргэдийг даатгах нь төрөөс иргэдийнхээ нийгмийн хамгааллын талаар явуулж буй бодлогын нэг илрэл, иргэн хүн өөрөө хууль дүрмээ хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болно.
Монгол иргэд байнга Солонгос улсад ажиллаж амьдрахгүй, эх орондоо амьдрах тул БНСУ-ын үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн мөртлөө тус улсаас тэтгэвэр авах бололцоо манай улсын иргэдэд байхгүй. Төлсөн шимтгэлийн мөнгөө буцаан Монгол руу шилжүүлэн тэтгэврийн даатгалд даатгах нь иргэний хувьд тэтгэвэр тогтоолгох, даатгуулсны үр өгөөжийг хүртэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах, харин Монгол Улсын хувьд төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын ач холбогдолтой юм.

www.zaluu.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан