Олимпийн нийслэл УЛААНБААТАР
2018/02/12
Share |

Хүн төрөлхтний эв нэгдэл спортын их баяр цэнгэл "Пёнчан-2018" өвлийн олимп эхлээд хоёрхон хонож байна. Тэгвэл Төв азийн жижигхэн Монгол Улс маань олимпийн их наадмыг хэзээ нэгэн цагт эх орондоо зохион байгуулах боломж, бололцоо бүрдэх болов уу хэмээсэн дэврүүн мөрөөдлөө дөрвөн жилийн өмнө нэг ийм эссе бичлэг болгож байснаа эрхэм уншигч тантай хуваалцаж байна. 

Олимпийн нийслэл Улаанбаатаар 

2040 оны 4-р сарын 30. CNN-ийн мэдээ. Єнєєдєр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дэлхийн хамгийн єндєр цамхагийн нээлт болох гэж байна. Энэ нь гурван сар хагасын дараа эхлэх олимпийн их наадамд зориулагдсан аварга том бvтээн багуулалтын ажил ажээ. Одоогоос 29 жилийн ємнє тухайн vеийн Олон Улсын Олимпийн Хорооны Ерєнхийлєгч асан ноён Жак Рогге Монгол улсад айлчлал хийж тэр vеийн Монгол Улсын Ерєнхийлєгч ноён Ц.Элбэгдоржтой 2040 оны олимпийн их наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах аман тохиролцоонд хvрч байжээ.

Тухайн vед энэ мэдээг сонсоод тохуурхан инээмсэглэж байсан хvмvvс дэлхий даяар бий. Учир нь тэр vед Монгол Улс хоёр сая найман зуун мянган хvн амтай Азийн хамгийн буурай хєгжилтэй орны нэг байсан юм. Тухайн vед Улаанбаатар хотод дэлхийн стандартад нийцэх битvv дээвэртэй стадион ядаж ганц ч байгаагvй учир хэн хvнгvй гайхшран инээлдэж байсныг ойлгож болох юм. Тэгвэл Ази тивд эдийн засгийн гайхамшгийг бvтээсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод олимпийн бамбар дvрэлзэн асах єдєр дєрвєн сар хvрэхгvй хугацааны дараа тохиох гэж байна. Энэ бvхнийг єгvvлэхийн ємнє бяцхан тvvх сєхье. Сvvлийн гуч хvрэхгvй жилд Монгол Улс жинхэнэ шуугиан тарьж, та бидний нvдний ємнє асар хурдан хєгжсєн билээ.

Одоогоос 30 жилийн ємнє Монгол Улс маш ядуу орон байсан бєгєєд тухайн vедээ дэлхий даяар шуугиан тарьж, єнєєдрийн дэлхийд тэргvvлэх эдийн засагтай улс болоход нь шийдвэрлэх нєлєє vзvvлсэн асар их баялагтай Оюутолгой, Тавантолгойн ордуудаа гадныханд алдах шахсан тvvхтэй улс. Гэхдээ алсыг харсан, тун ч зоримог бодолготой ухаалаг залуу эрх баригчид нь гадныхантай хамтрахаас эрс татгалзан эх орныхоо тэрхvv их баялагийг дан ганцаар эзэмшицгээсэн билээ. Ингэхдээ ОУВС-ийн зээлээр тухайн vедээ хэний ч толгойд багтмааргvй уул уурхайн асар их техник, тоног тєхєєрємжvvдийг эх орондоо оруулж ирэн хєдєлмєрийн насны бvх л иргэдээ ажлаар зуун хувь хангасан гэдэг.

Угийн сэтгэн бодох чадвар сайтай, сэргэлэн цовоо Монголчууд хамгийн сvvлийн дэвшилтэт технологиудыг тун ч богино хугацаанд гартаа оруулж дэлхийд гайхагдсан асар их баялагтай алт, зэс, уран, нvvрс, нефтийн ордууд дээрээ тvшиглэн хєгжиж 30 жилийн дотор дэлхийд тэргvvлэх 10 дахь хvчирхэг эдийн засагтай орон болсон богинохон хугацааны тvvх ердєє л энэ юм.Олборлосон ашгаараа уул уурхай, нефтийн vйлдвэрлэлээ шат шатаар нь ахиулж БНСУ, Австрали, Канад, АНУ,ОХУ-аас єндєр мэргэжлийн гэрээт ажилчид хэдэн мянгаар нь оруулж ирж ажиллуулснаар бvх л тєрлийн олборлолт нь эрс нэмэгдэж тэр хэрээр ашиг орлого нь гайхмаар хурдацтай єссєн тvvхтэй. Сvvлийн хорин таван жил энэ орны эдийн засгийн єсєлт байнга 15-20 хувьтай явж ирсэн нь дэлхийд тэргvvлэх vзvvлэлт билээ. Сvvлийн хорин жилд Монголд цагаачлагчдын тоо жил бvр саяаас давсан vзvvлэлттэй байгаа ажээ. Дэлхийн єнцєг булан бvрээс хєврєх цагаачлагчдын хєлд дарагдаад байгаа тус улсын эрх баригчид сvvлийн vед цагаачлагчдын асуудалд нэлээд хатуу бодлого баримтлах болж зєвхєн vндэс угсаа, гарал vvсэл нэгтэй хvмvvсийг хvлээж авахаа мэдэгдэх болсонд НVБ-ын зvгээс сэтгэл дундуур байгаа юм.

29 жилийн ємнє гуравхан сая хvнтэй байсан Монгол Улс єнєєдєр 25 сая хvн амтай болсон нь дэлхий даяар тархан амьдарч байсан vндэс угсаа, гарал vvсэл нэгтэй эзэн Чингисийн vр хойч тєрєлх эх орондоо олон саяараа буцан очицгоосны vр дvн юм. Монгол Улсад байнга оршин суух хєх картны /blue card/ сугалаа интернетийн сайт бvрт тавигдаж ,Монгол хэлний курст суугчдын тоо дэлхийн хэмжээгээр сvvлийн 10 жилд дєрєв дахин єссєн vзvvлэлт гарчээ.

Одоо гадаадын vй олон цагаачлагчдыг эх оронд нь эргvvлэн буцаах нь Монгол Улсын засгийн газар, эрх баригчдынх нь толгойны євчин болоод байгаа гэнэ. Сvvлийн vед тус оронд албан бусаар амьдарч байгаа гадны иргэн бvрт 3.000.000 тєгрєг єгч нутагт нь vнэгvй буцааж байгаа бєгєєд нэг тєгрєг нь 20 орчим ам доллартай тэнцдэг байна.
30 хvрэхгvй жилийн дотор эдийн засаг, соёл, шинжлэх ухааны тэсрэлт хийж, гайхамшгийг бvтээсэн Монгол оронтой танилцахаар жил бvр дэлхийн єнцєг булан бvрээс таван сая орчим жуулчин тус улсыг зорин очдог байна. Дэлхий дахины аялагч жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг энэ орны иргэд дээд зэргийн соёлч боловсон харьцаатай, дэлхийн бємбєрцгийн хамгийн найрсаг зочломтгой ард тvмэн гэгддэг. Улаанбаатар хот сvvлийн арван таван жилийн турш дэлхий дээрх хvн амьдрахад хамгийн таатай, амар тайван хотоор шалгарсан нь Москва, Бээжин, Шанхай, Токио,Сєvл, Нью-Йорк зэрэг дэлхийн хvчирхэг хотуудтай єрсєлдєн ялалт байгуулж, энэ удаагийн олимпийн их наадмыг зохион байгуулах эрхийг авахад шийдвэрлэх нєлєє vзvvлсэн нь дамжиггvй.


Монгол Улс хєдєлмєрийн хєлсний доод хэмжээ ДНБ, Vндэсний орлого, жилд vйлдвэрлэсэн нийт бvтээгдэхvvний хэмжээгээрээ 2025 оноос дэлхийд байнга тэргvvлсээр ирсэн юм. Цалингийн хэмжээ, нийгмийн халамжийн систем нь дэлхийд загвар болж байгаа энэ орны хувьд хээл хахууль, эрх мэдэлтнvvдийн албан тушаалын гэмт хэргийн тухай яриа vеэ єнгєрєєгєєд 20 жилийн нvvр vзэж буй.
Хvний эрхийг дээлэн хvндэлдэг энэ орны хувьд бидний сайн ойлгохгvй ганц л зvйл байдаг нь жирийн иргэнээсээ эхлээд тєрийн тэргvvндээ ч яг адилхан vйлчилдаг vнэхээрийн чанга хатуу хууль дvрэм нь юм. Vvний тодорхой жишээ нь найман жилийн ємнє маш амжилттай ажиллаж байсан Засгийн газар нь согтууруулах ундаа уусан vедээ автомашин жолоодсон нэгэн сайдаасаа болж бvрэн бvрэлдхvvнээрээ даруйхан огцорч байсныг дэлхий нийтээр ажиглан харсан билээ.


Єнєєдєр дэл­­хийн хам­­гийн томоохон компани, хєрєнгє оруулагчид Мон­голын банкуудад хєрєнгє мєнгєє тєв­­­лєрvvлснээр Щвецар­­­­­ийн бан­­­кууд алдаг­­дал­­­­­­тай ажиллах болж, ихэнх нь дампуурлаа зар­­­лаж байгаа нь дэлхийн эдийн засаг Ази тивээс, нэн ялангуяа єдрєєс єдєрт хvчирхэгжин тэлж байгаа Монгол Улсын эдийн засгаас ихээхэн хамааралтай болох vvд хаалгыг нээж байна. Мэдээнийхээ тєгсгєлд Монгол Улсын vндэсний олимпийн хорооноос манайд ирvvлсэн албан ёсны мэдэгдлийг танилцуулъя. Уг мэдэгдэлд “ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2040 оны наймдугаар сарын 11-нд нээлтээ хийх зуны олимпийн их наадмын зарим тєрлийн спортын тоглолтыг дэлхийн єнцєг булан бvрээс Улаанбаатар хотод хvрэлцэн очих гадны жуулчдад vнэ тєлбєргvй vзvvлэх болсон оо албан ёсоор зарлаж байна.

Эдгээр тєрлvvдэд хєл бємбєг, сагсан бємбєгийн урьдчилсан шатны тоглолтууд, мєн байт харваа, далбаат завь, морин спорт, бvх тєрлийн усан спортын тєрлvvд багтаж байна” гэжээ. Анхаарал тавьсан та бvхэнд баярлалаа манай мэдээ vргэлжилж байна.

www.24tsag.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан