Зурхайч лам Д.Цогтбаатар: Үйлс бүхэн бүтэмжтэй, үр ач дэлгэрч буян хурах эрхэм сайн жил гэж зурхайд буусан
2018/02/15
Share |

Арван долдугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн өнгө, зурлага зурхайд хэрхэн буусан талаар Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатараас тодрууллаа.

“Тийн унжлагат” хэмээх шорооны нохой жилийн төлөв зурхайд яаж буусан бэ?

Тухайн жилийн ноён нурууг шинждэг зурхайн олон зурлага бий. Хаан од, хаан гараг, түшмэл гараг, шороон үхрийн зурлага гэх мэт. Монголчууд бидний Бурхны шашны голлож үздэг зурлага бол шороон үхрийн зурлага юм. Энэ жилийн шороон үхрийн зурлагыг үхрийн шинж, үхэр хариулагчийн шинж гэсэн хоёр зурлагаар төлөв байдлын шинжсэн.

Хуучин цагт хүрээ, хийдүүд маш томоор шороон үхрийн зурлагыг хийдийнхээ өмнө зурдаг байсан тухай хөгшид ярьдаг. Тэр зургийг иргэд маань хараад жилийнхээ төлөв байдлыг мэддэг байж. Энэ жилийн “Шорооны үхрийн” зурлагын хувьд үхрийн толгой, бие нь шар өнгөтэй. Эвэр, чих, сүүл, туурай, омруу нь улаан өнгөтэй. Дөрвөн шийр, ногт нь ногоон өнгөтэй. Хөх цулбууртай. Амаа ангайгаад, сүүлээ зүүн тийш шарваж яваа үхрийн зурлага буусан. Харин үхэр хариулагч нь ногоон царайтай, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар унжуулсан. Нөгөө гэзгээ баруун чихнийхээ урдуур унжуулсан. Цагаан дээлтэй, улаан бүстэй, хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадалтай идэр залуу үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна гэсэн зурлага гарсан. Үхэр хариулагч хөл нүцгэн явж байна гэдэг нь тайван амгалан жил байна гэсэн үг. Дээрх хоёр зурлагыг шинжвэл төрийн дунд албан тушаал хашиж буй хүмүүст сайн, түмэн олонд дунд зэрэг, өндөр дээд суудалтанд халгаатай жил болно. Ажил үйлс бүхэн бүтэмжтэй, үр ач дэлгэрэх, буян хурж эд агуурс дэлгэрэх эрхэм сайн жил гэж зурхайн зурлагад буусан. Гэхдээ хямрал, тэмцэл үргэлжлэх нягууртай гэсэн төлөв гарсан.

-Нохой жилд зуншлага, тариа ногооны ургац ямар байх бол?

-Нохой жилд хуурай гандуу, салхи ихтэй, хур тунадас багатай байна. Жилийн зурлага дээр хоёр луу гарсан. Луугаар хур тунадасны хэмжээг гаргадаг. Хоёр луу гарсан гэдэг нь хур бага байна гэсэн үг. Харин үхэр арван нэг гарсан. Үхэр олон байна гэдэг ургац арвин байна гэсэн үг. Нохой жилийн намар их урт болно. Хот балгас хийгээд зарим газарт галын аюул болох, мөндөр, цахилгаан буух нягууртай. Малд сайн, иргэдэд дунд зэрэг жил байна гэж зурлагад буусан.

-Нохой жилд хурим найр хийх муу, харш гээд янз бүрийн яриа гарч байна?

-Залуу хүмүүсийн сэтгэлд сэв суух вий дээ. Тухайн жилд хурим хийхгүй настангууд гэж бий. Гэхдээ бүх хүмүүст хамаатай зүйл биш юм. Тахиа жилд хонь жилтэй хүн хурим хийх цээртэй байсан. Харин одоо гарах гэж буй нохой жилд 1990 онд төрсөн, морь жилтэй, эмэгтэй хүмүүс хурим хийх цээртэй. Зөвхөн 1990 онд төрсөн морь жилтэн шүү. Бусад морь жилтэнд хамаагүй.

-Алтан гахай жилд хүүхэдтэй болбол баяждаг гэсэн яриа 2008 онд их гарч байсан. Саяхнаас нохой жилд суут ухаантай хүүхэд төрдөг гэсэн яриа дэлгэрлээ. Зурхайч хүний хувьд та ийм мэдээлэлд ямар тайлбар хэлэх вэ?

-Монголчууд бол бэлгэдлээрээ  ард түмэн. Арван хоёр жил бүгдээрээ л сайн. Тэр нь сайн, энэ нь муу гэдэг бол буруу ойлголт юм. Суут ухаантай хүүхэд аль ч жилд төрж болно.

-Цагаан сарын үеэр янз бүрийн зурхайн ном гарах боллоо. Зарим номын засал, бие махбодь, хийморийг бэлгэдсэн чулууны тэмдэглэгээ зөрдөг. Үүнээс болж хүмүүс төөрөлдөх явдал гарч байна. Үүнийг та тайлбарлаж өгөөч. Яагаад зурхайн номуудын зарим зүйлс зөрөөд байна вэ?

-Зурхайн зурлага яаж хийгдсэн бэ гэдгээс хамаараад хар, цагаан чулууны өнгө зөрүүтэй байдаг. Зарим зурхайчид төрсөн жилийн махбодийн чулуу, мэнгэ, суудлыг тус тусад нь чулуугаар өрдөг. Нөгөө хэсэг зурхайчид нь саяын хэлсэн бүгдийг нэг дор өрдөг. Үүнээс болоод өөр өөр гарах зүйл бий.

-Шинийн нэгний өдөр сайн зүгт мөр гаргах ёс үйлддэг. Мөр гаргахын ач холбогдлыг зурхайн ухаанд юу гэж үздэг юм бэ?

-Гарч буй жилдээ гадна, дотны барцадгүй байх, өвчингүй байх, амар амгалан, олз омогтой байхыг бэлгэдэж мөр гаргах ёсыг үйлддэг. Жилдээ нэг удаа өөртөө анхаарч байна гэсэн үг. Хүн гэдэг амьтан өөрийгөө ерөөсөө анзаардаггүй.

Аав, ээж минь, үр хүүхэд минь, хань минь, найз нөхөд минь гэж бодож явдаг. Шинийн нэгний өглөө зүг мөр гаргаж, цээр хийн гэдэг маань өөртөө анхаарч буй хэрэг юм.

-Хот газар зүг, мөр гаргахад хэцүү байдаг. Орцны хаалга нь баруун зүгт харсан байтал зүүн зүгээс гэртээ орох ёстой гээд зурхайд заачихсан байдаг. Ийм тохиолдолд яах вэ?

-Ийм тохиолдолд гэрийнхээ ойролцоох задгай талбайд очоод энэ жилийнхээ зүг, мөрийг гаргаж байна гэж сэтгэлдээ бодоод ёсоо үйлдэх хэрэгтэй. Сэтгэлдээ сайн бодоод цээрээ гаргаж болно.

-Гарч буй жилийнхээ заслыг хийлгэсэн зарим хүмүүс уул, овоонд гарч хийморийн дарцаг хийсгэдэг. Энэ жил ч хүмүүс энэхүү ёсыг үйлдэх байх. Гэтэл сүүлийн жилүүдэд хийморийн дарцаг, хадаг хоёр байгалийг бохирдуулаад байна гэдэг шүүмжлэл гарах боллоо.

-Хийморийн дарцгийг даавуугаар хийдэг болох хэрэгтэй. Даавуу маш хурдан өгөршиж байгальд шингэдэг. Хийморийн дарцаг хийж буй хүмүүс маань мөнгө бодохоос илүүтэй буян бодож дарцгаа хийх ёстой. Хулдаасан материалаар дарцаг хийхгүй байж болно шүү дээ. Хүн өөрийнхөө сайн сайхны төлөө дарцаг хийсгэх нь зөв. Гэхдээ хийж буй үйлдэл буруу бол буян болохгүй. Амьд модонд дарцаг уях нь буруу юм.

-Шинийн нэгний өглөө туулай цагт босох их сайн гэлцдэг?

-Туулай цагийн тухайд бэлгэ тал бий. Шинэ жил гарч байхад унтаж байна гэдэг мөн их зүрхтэй хүн ээ. Монголчууд эрт босвол нэгийг үзнэ гэж ярьдаг. Туулай цагт босвол гарч буй жилдээ сайн зүйл үзнэ гэж бэлгэшээж буй хэрэг юм.  

-Засал номоо шинийн нэгэнд хийлгэвэл онцгой сайн гэж зарим хүмүүс ярих юм. Өөр нэг хэсэг нь шинийн 15 дотроо заслаа хийлгэхэд болно гэх юм. Бурхны номд хоног хугацаа заасан байдаг уу?

-Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс, шинийн арван тавны хооронд Бурхан багшийн их дүйчин өдөр болдог. Бурхан багш шидийг үзүүлсэн өдөр юм. Маш олон хүнтэй Бурхны шашны тухай ном хаялцаад ялан дийлсэн. Тэгэхээр шинийн нэгнээс, шинийн арван тавны хооронд буян үйлдвэл сайн гэж үздэг. Бурхан багшийн их дүйчин өдрүүдэд хөлгөн судар уншуулах сайн байдаг. Шинийн нэгний өглөө зөв зүйл бодож, зөв үйл хийхийг хичээх хэрэгтэй.

Ярилцсан баярлалаа

Г.Дугар

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан