Ханиаднаас сэргийлэх хамгийн сайн арга нь вакцин
2018/02/20
Share |

Манайхны хэлдгээр идэр ес тачигнаж байгаа энэ цаг үед Америк, Канадад А төрлийн H3N2 вирус, Хятад, Европт Б төрлийн халдварт ханиадны вирус ид тархаж байгаа аж.

Ханиад томуу дэлгэрсэн энэ үед эрүүл мэндийн байгууллагууд ханиад томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцин гэж үзэж байгаа гэнэ.

2017 оны сүүлчээс Америкт халдварт ханиадын тохиолдол нэмэгдсэн гэж АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэх төвөөс саяхан мэдэгджээ.

12 сарын 24-30-нд Америкт клиник туршилтад нийт 9228 хүнээс халдварт ханиадны вирусын дээж авч, судалсны үр дүнд А төрөл 84.6, Б төрөл 13.3 хувь байгааг олж тогтоожээ.

Канадын Олон нийтийн эрүүл мэндийн газрын захирал Тхереса Там "2017 оны сүүлчийн байдлаар, Канадад 1050 хүн халдварт ханиадын онош тогтоолгосон бөгөөд тэдний дийлэнх нь Б төрлийн H3N2 вирусын халдвар авсан юм. Ялангуяа өндөр настан болон хүүхдүүд энэ төрлийн вирусын халдварт өртөмхий байдаг" гэжээ.

Тэгвэл Халдварт ханиадаас урьдчилан сэргийлэх Хятадын үндэсний төв "2017 оны сүүлийн 7 хоногт халдварт ханиадын тохиолдол маш түргэн нэмэгдэж байна" гэжээ. 

Үүнээс гадна Умард, Өмнөд, Баруун Европын улс орнуудад халдварт ханиад өвчин дэлгэрч, ханиад хүрсэн хүний тоо улам нэмэгдэж буй бөгөөд гол нь Б төрлийн халдварт ханиадны вирус илүү их дэлгэрч байгаа юм байна.

Хүмүүс ердийн ханиад болон халдварт ханиадыг сайн ялгадаггүй, халдварт ханиад маш ноцтой гэдгийг дутуу үнэлдэг гэнэ. Халдварт ханиад А, Б хоёр төрлийн вирусээр халдварладаг бөгөөд ялангуяа намар өвөл, өвөл хаврын улирлын зааг үед илүү дэлгэрдэг.

Дэлхийн бөмбөрцгийн умард хагаст жил бүрийн 10-р сараас ирэх жилийнх нь 5-р сарын хооронд дэлгэрч, хоёрдугаар сард ид үедээ ордог байна. Халдварт ханиадын үйл явц түргэн, гэнэт халуурч, ханиалгах, даарах, бие хөндүүрлэх, цээж хөших зэрэг шинж тэмдэг илэрч, улмаар уушгины үрэвсэл, бактерийн халдвар авах зэргээр хүндэрнэ.

Харин ердийн ханиад бол цаг улиралтай холбоогүй, жилийн дөрвөн улиралд хэзээ ч хүрч, найтааж, нус гоождог боловч халуурах нь бага, ядарч, хөдөлж ядах байдал илэрхий биш, биеийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөггүй юм байна.

Эдүгээ умард нутагт өвлийн улирал болж, цас мөсөнд хучигдсан тул хүмүүсийн дархлаа суларч, халдварт ханиад ид дэлгэрч байна. Улирлын чанартай халдварт ханиад хүрсэн хүмүүс долоо хоногт халуун нь буурч өөрийн дархлаандаа түшиглэн эдгэрдэг боловч дархлаа сул, бие муутай хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлнө гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.

Тус байгууллагын гаргасан тоо баримтаас үзвэл, жил бүр дэлхийн насанд хүрэгчдийн 5-10 хувь нь, хүүхдүүдийн 20-30 хувь нь халдварт ханиад хүрч, 3-5 сая хүн хүнд өвчлөн, 290-650 мянган хүн нас бардаг байна.

Халдварт ханиадыг вирус дардаг эмээр эмчилдэг боловч хамгийн үр ашигтай арга бол вакцин хийлгэх явдал юм. 6 сараас дээш бүх насны хүн ханиадны вакцин хийлгэж болох бөгөөд биеийн тамирын дасгал хийж, дархлаагаа сайжруулан, гараа сайн угааж, өрөөндөө агаар оруулж байх хэрэгтэй гэж судлаачид зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан