Допингийн шинжилгээнд бүдэрсэн таван бөхийн нэрийг удахгүй зарлана
2018/02/22
Share |

Монгол Улс Олон улсын олимпийн хорооны гишүүнийхээ хувьд 1999 оноос эхлэн допингийн эсрэг тэмцэлд нэгдэж, үндэсний их баяр наадамд оролцсон бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн байдаг. Бөхчүүдээс допингийн шинжилгээ авах  ажлыг 2003 он хүртэл Монголын үндэсний олимпийн хороо бие даан хариуцаж байсан.

Баяр наадмын тухай хууль батлагдсанаар наадмын допингийн шинжилгээ авах үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэх болсон юм. Тодруулбал, 2003 оноос хойш жил бүрийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ажлыг Баяр наадмыг зохион байгуулах хороо, Допингийн эсрэг төв, Монголын үндэсний бөхийн холбоо хариуцан ажиллаж, бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг ч хэлэлцэн, шийдвэрлэж иржээ.

Д.ДАНЗАН: “Б” СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ИРЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА-

Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Допингийн шинжилгээнд таван бөх бүдэрлээ” гэх мэдээлэл цацагдсан. Бид энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзангаас тодруулсан юм. Тэрбээр “Допингийн эсрэг төв Улсын баяр наадмаас хойш бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад таван бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн. Гэхдээ “Б” сорьцын шинжилгээний хариу иртэл бөхчүүдийн нэрийг зарлахгүй.

Хэрэв бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдвол журмынхаа дагуу барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах болно. Бөхчүүдийн улсын баяр наадмаар авсан цолыг нь хураах тухай ярихад эрт байна. Допинг хэрэглэсэн бөхчүүдийг Цагаан сарын барилдаанд зодоглуулаагүй” гэв.

Энэ жилийн сар шинийн барилдаанд өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй идэр залуу аварга, арслан, гарьд, заан цолтой олон хүчтэн зодоглосон. Гэхдээ арслан Э.Оюунболд, гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, начин Э.Даш, Б.Серик гэх шилдэг бөхчүүд энэ барилдаанд зодоглоогүй. Эдгээр бөхчүүдийн дотор бэртэл гэмтлийн улмаас сар шинийн барилдаанд оролцож чадаагүй нэгэн байгаа гэдгийг бөх сонирхогчид хэлж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

-“Б” СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГААР БӨХЧҮҮДЭЭС ДОПИНГ ИЛЭРСЭН БОЛ 
14 ХОНОГИЙН ДОТОР НЭРИЙГ НЬ ЗАРЛАХ ЁСТОЙ-

Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээний дээжийг БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг бөгөөд дээжийг хоёр шилэнд савлаж, наадам дууссанаас хойш тав хоногт батгаан, эхлээд “А” сорьцыг шинжлүүлдэг.

Лабораториос ирсэн хариуг Допингийн эсрэг төв хүлээж авснаас хойш ажлын тав хоногт багтаан, холбогдох спорт холбоо /Бөхчүүдийн шинжилгээний хариуг МҮБХ-нд/ болон Баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулдаг. Улмаар МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар /Шинжилгээний хариуг хэн нэгэн хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/ бүхий бөхөд ажлын арав хоногт багтаан танилцуулдаг.

Тухайн бөхчүүд хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “B” сорьцыг өөрсдийн хүсэлт, зардлаар /зардал 300 ам. доллар/ дахин шинжлүүлэх журамтай. Харин бөхчүүд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ хариу хүлээж авснаас хойш 14 хоногт багтаан Допингийн эсрэг төвд бичгээр гаргах ёстой байдаг.

Допингийн эсрэг төв нь итгэмжлэгдсэн лабораториос “В” сорьцын шинжилгээний хариу ирснээс хойш ажлын тав хоногт багтаан, сэргээш хэрэглэсэн эсэх тухай дүгнэлт гаргаж, үүнийгээ Зохион байгуулах хороо, холбогдох спорт холбоонд хүргүүлдэг бөгөөд дээрх хоёр байгууллага дүгнэлтийг хүлээж авснаас хойш 14 хоногийн хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаагүй бол Допингийн эсрэг төв хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгч болдог юм. Энэ мэтчилэн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах, түүнийг олон нийтэд мэдээлэх, бөхчүүдийн нэрийг зарлах явц өрнөдөг ажээ.

-ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА-

Хамгийн их асуудал дагуулж буй, дагуулсаар ирсэн сэдэв бол “Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хэрхэн хариуцлага тооцох тухай” юм.

Үндэсний их баяр наадмын хуулинд....,

16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараах шийтгэлээс ногдуулна:

16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;

16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

16.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх:

16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна:

14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.

Гэхдээ өмнө нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хүлээлгэж байсан хариуцлагаас харахад цол хураалгаж байсан тохиолдол байхгүй бөгөөд зарим бөхийн чимгийг хураасан, зарим бөхийн эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар, зарим бөхийнхийг нэг жилээр гэхчлэн харилцан адилгүй шийтгэл ногдуулж иржээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан