Өсвөр насны хөвгүүдийн дунд амиа хорлолт нэмэгдэж байна
2018/03/03
Share |

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) улс орнуудын амиа хорлолтын түвшинг харуулсан тайланг 2015 оны байдлаар гаргахад Монгол улс 100,000 хүн амд 28.3 амиа хорлолт ногдох үзүүлэлтээр дэд байранд оржээ.  Ази тивээс  Өмнөд Солонгос 32 үзүүлэлттэйгээр манай улсын урд нэгдүгээрт орсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 100,000 хүнд ногдох амиа хорлолтын түвшнээр 2015 онд 1-рт Шри Ланка (34.6), 2-рт Гайана (30.6), 3-рт Монгол Улс (28.1) эрэмблэгджээ.

Тэгвэл саяхан Үндэсний статистикийн хороо (ҮСХ) гадны шалтгаант нас баралт буюу амиа хорлолтын дүн мэдээг нэгтгэн гаргасан байна. Уг тайлан мэдээнд дурдсанаар, Эрүүл мэндийн яамны мэдээгээр  2016 онд улсын хэмжээнд 16181 хүн нас барсан ба нас баралтын наймдугаарт амиа хорлолт оржээ. Нас баралтын эхний 7 шалтгаан  нь  элэг, цөс, зүрх судасны өвчлөл, элэг цөс, ходоодны хорт хавдар болон тархины цус харвалт зэрэг өвчлөлийн шалтгаан орж, нийт нас баралтын 49.5 хувийг эзэлж байгаа бол санаатайгаар амиа хорлолт  нийт нас баралтын 2.8 хувийг эзэлж байна.

 Статистик мэдээгээр Монголд  сүүлийн 15 жилийн хугацаанд жилд дунджаар 16 орчим мянган хүн нас барснаас 438 буюу 3  орчим хувь нь амиа хорлон нас баржээ.  

Хүйсээр авч үзвэл, 2002-2016 оны дунджаар нийт нас барсан хүн амын 60 хувь, харин амиа хорлогчдын 85 хувь нь эрэгтэйчүүд байгаа аж.

 Мөн өсвөр насныхан буюу  10-14 насныхны амиа хорлолт 2002 онд энэ насны хүүхдүүдийн нийт нас баралтын 3.8 хувийг эзэлж байжээ. Гэтэл энэ тоо  2016 онд 21.2 хувь болж, 5 дахин өссөн нь сэтгэл эмзэглүүлэм тулгамдсан асуудал болсныг илтгэнэ.

 Түүнчлэн  нас барсан эрэгтэй хүн амд амиа хорлогчдын эзлэх хувь 20-24 нас, 15-19 нас гэхчилэн өндөр үзүүлэлттэй байснаа  2016 онд 10-14 насныхан болж өөрчлөгджээ. Энэ тоо нь амиа хорлолт өсвөр насны хөвгүүдийн дунд олширч байгааг харуулж байна.

Дараахь тоо баримтыг мөн анзаараарай. Амиа хорлон эндсэн 10-14 насныхны 54.2 хувь, 15-19 насныхны 75.6 хувь, 20- 24 насныхны 86.8 хувь, 25-29 насныхны 87.9 хувь, 30-34 насныхны 91.9 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Амиа хорлолт нь зөвхөн хувь хүний сэтгэл зүйн асуудал төдийгүй нийгэм, эдийн засгийн шалтгаант асуудал учраас дэлхийн зарим улс оронд амиа хорлохоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

Дэлхийн 28 улс ийм хөтөлбөр хэрэгжүүлж, галт зэвсэг, эмийн хэрэглээг хянах, хязгаарлах, архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах бодлого хэрэгжүүлдэг ажээ.

 Мөн  эмийн болон бусад  хэрэглээнээс хамааралтай, сэтгэцийн хямралтай хүмүүсийг эрт илрүүлж, эмчлэх, мэргэшсэн эрүүл мэндийн ажилтнууд болон сэтгэл зүйчдийг бэлтгэх,  амиа хорлохыг оролдсон хүмүүсийг анхаарч, туслах, олон нийтийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга, хэмжээг авч хэрэгжүүлдэг байна.

Манай улсад амиа хорлох болсон сэдэл, шалтгааныг нас, хүйсийн онцлогоос хамааруулан нарийвчлан тодорхойлж, эрсдэл бүхий бүлгийг тогтоон, түүнд тохирох арга хэмжээг авах шаардлагатайг харуулж байна.

Дэлхий нийтэд жил бүр 800 000 орчим хүн амиа хорлож, 40 секунд тутамд нэг хүн амиа хорлохыг завдах тохиолдол гардаг байна. Амиа хорлох нь 15-29 насныхны дунд үхлийн хоёр дахь шалтгаан болж байгаа төдийгүй дэлхийн хэмжээнд 2015 онд нас барсан нийт хүн амын 1.4 хувийг эзэлж байна. Мөн 2015 онд нийт амиа хорлосон хүн амын 78 хувь нь бага болон дунд орлоготой улсуудад тохиолддог ажээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан