“ОСКАР-2018”: “УСНЫ ХЭЛБЭР” КИНО ХАМГИЙН ОЛОН НОМИНАЦИД НЭР ДЭВШИЖ РЕКОРД ТОГТООВ
2018/03/06
Share |

Америкийн Лос-Анжелес хотноо 90 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө. Ёслолын арга хэмжээний хөтлөгчөөр инээдмийн жүжигчин Жимми Киммел хоёр дахь удаагаа ажилласан байна. Тэрбээр өнгөрсөн онд “Шилдэг кино”-г зарлах үед жүжигчид дугтуйнуудаа андуурсан тохиолдлыг хошигнон хэлж, ёслолын ажиллагааг нээжээ. Харин энэ жил “Шилдэг кино” гол номинацийг хэлгүй эмэгтэй, газар, уснаа амьдрах чадвартай эр хоёрын хайрын тухай өгүүлдэг “Усны хэлбэр” уран зөгнөлт мелодрам кино хүртсэн байна.

: “Усны хэлбэр” кино хамгийн олон номинацид нэр дэвшиж рекорд тогтоов Харин шилдэг эмэгтэй жүжигчнээр “Эббинг, Миссурийн хил дээрх гурван билборд” кинонд тоглосон МакДорманд хүртсэн бол Черчиллийн дүрийг бүтээсэн Хэри Олдмэн шилдэг эрэгтэй жүжигчин болжээ. “Усны хэлбэр” нь хамгийн олон номинацид нэр дэвшсэнээрээ рекорд тогтоосон байна. Тус кино 13 номинацид нэр дэвшиж, дөрөвт нь ялалт байгуулжээ. Хүмүүс “Эббинг, Миссурийн хил дээрх гурван билборд” киног шилдгээр шалгарна гэж таамаглал дэвшүүлж байжээ. frances “Оскар-2018”: “Усны хэлбэр” кино хамгийн олон номинацид нэр дэвшиж рекорд тогтоов

Мексикийн кино найруулагч Гильермо дель Торо Холливудын жүжигчин Уоррен Битти, Фэй Данауэй нараас шагналаа гардан авч байхдаа “Би энэ шагналыг гараагаа эхэлж буй бүхий л найруулагчдад зориулмаар байна. Бяцхан хөвгүүн би Мексикт амьдардаг байхдаа гадаадын кинонуудыг биширдэг байлаа. Бас хэзээ ч ийм зүйл болно гэж бодож байгаагүй ээ. Гэвч бүх зүйл болж бүтдэг юм байна” хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр Оскарын шилдэг найруулагчийн шагналыг авах үеэрээ “Уран зөгнөлөөр дэлхий ертөнцөд болж буй зүйлийг өгүүлэхийг хүсч байгаа бүх хүн үүнийг хийж болно шүү. Энэ бол таны нээж чадах үүд хаалга юм” гэжээ. Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Фрэнсис МакДорманд “Эббинг, Миссурийн хил дээрх гурван билборд” киноны дүрээрээ хүртсэн. Уй гашууд автсан ч сэтгэлийн хатаа алдаагүй эхийн дүрд тоглосон МакДормандын хувьд энэ бол хоёр дахь “Оскар” нь. Тэрбээр хамгийн анх 21 жилийн өмнө “Фарго” кинонд тоглосон дүрээрээ шагнал хүртэж байсан билээ. Шагналыг жүжигчин Женнифер Лоуренс, Жоди Фостер нар гардуулсан байна. “Хэрвээ би унавал намайг өргөөрэй. Учир нь би ямар нэгэн чухал зүйл хэлэх ёстой болчихоод” байна хэмээн үгээ эхлүүлсэн жүжигчин бүсгүй амьдрал дээр болон кино талбар дахь тэгш байдлын талаар ярьжээ. “Би Мартин Макдонахт хийсэн зүйлсэд нь талархал илэрхийлмээр байна.

Би зүгээр л танхайчууд, анархистуудын бүлэг ч бид биеэ зөв авч явж чаддаг” хэмээн Фрэнсис МакДорманд өгүүлжээ. “Миний эргэн тойронд өнөөдөр найруулагч, кино зохиолч, кино дэглээч, дизайнер, хөгжмийн зохиолч гээд дүүрэн эмэгтэйчүүүд байна” хэмээн жүжигчин бүсгүй хэлэхэд олонх эмэгтэйчүүд энэ үгэнд нь босч, хүндэтгэл үзүүлжээ. “Эргэн тойрноо хар даа. Учир нь бидэнд бүгдэд нь хэлэх зүйл байна. Миний хувьд та бүхэнд хэлэх хоёр үг байна. Inclusion rider” хэмээжээ. Жүжигчин бүсгүй олон хүнд ойлгомжгүй, интернэт хэрэглэгчдийн дунд тархсан нэгэн нэр томъёог давтсан нь энэ юм.

Энэ бол арьс өнгө, жендэрийн тэгш байдлыг зарчимд нийцүүлэн зураг авалтын группийн үүргийн талаар өгүүлж байгаа юм. Харин “Хар цаг үе” кинонд Уинстон Черчиллийн дүрд тоглосон Хэри Олдмэн шилдэг эрэгтэй жүжигчин боллоо. Британийн жүжигчний хувьд энэ бол анхны “Оскар” нь. “Кино бол намайг хүүхэд байхад, Лондоны өмнөд хэсэгт амьдарч байхад сонирхол татаж, надад итгэл найдвар төрүүлсэн хүч юм” хэмээн хэлсэн Олдмэн “Черчилль надад сайхан хамт олон бий болгож өгсөн. Тэдэндээ баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлжээ. Мөн тэрбээр ирэх онд 99 насыг зооглох ээждээ талархаж “Цайгаа тавиарай. Би Оскартай очиж байна шүү” хэмээн хошигносон байна. Олдмэний шагналыг жүжигчин Хелен Миррен, Жейн Фонда нар гардуулжээ.

Бусад шагналууд “Шилдэг туслах эрэгтэй дүр”-ийн ялагчаар Сэм Рокуэлл “Эббинг, Миссурийн хил дээрх гурван билборд” киногоороо тодорсон. Тэрбээр бусад нэр дэвшигчдэдээ хандаж “Залуус аа, та нар мундаг шүү” хэмээн хэлжээ. Түүнтэй хамт энэ номинацид Уиллем Дефо “Флорида”-гаараа, Вуди Харрельсон “Эббинг, Миссурийн хил дээрх гурван билборд”-оороо, Ричард Женкинс “Усны хэлбэр”-ээрээ, Кристофер Пламмер “Дэлхийн бүх мөнгө”-өөрөө хүртсэн юм. Гадаад хэл дээрх шилдэг киногоор Чилийн найруулагчийн “Фантастик эмэгтэй” тодорсон. Шилдэг нүүр будалт, үс засалт –“Хар цаг үе” кино жүжигчин Хэри Олдмэнийг Черчиллийн дүрд хувиргаснаараа Шилдэг хувцасны дизайн-1950-аад оны Британийн загварынхны тухай өгүүлсэн “Үл үзэгдэгч утас” Шилдэг баримтат кино-Оросын спорт дахь сэргээшийн тухай “Икар” кино хүртсэн.

Киног хийхэд Москвагийн Сэргээшийн эсрэг лабораторийн тэргүүн асан Григорий Родченков оролцжээ. 2006-2015 онд Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийг удирдаж байсан Родченковыг Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг буюу WADA-гийн Оросын спорт дахь сэргээшийн асуудлын гол мэдээлэгч гэдэг. Шилдэг дууны монтаж, шилдэг дуу-Кристофер Ноланы “Дюнкерк” кино Шилдэг уран сайхны найруулагч-“Усны хэлбэр” Шилдэг туслах дүр-“Би, Тоня” киногоор Эллисон Женни Шилдэг анимэйшн кино-“Кокогийн нууц” Шилдэг анимэйшн богино хэмжээний кино-“Лос-Анжелес Лейкерс”-ийн тоглогч асан Коби Брайант “Хүндэт сагсан бөмбөг” богино хэмжээний киногоороо хүртжээ.

Шилдэг визуаль эффект-“Ирэн дээгүүр гүйгч: 2049”

Шилдэг монтаж-“Дюнкерк” Шилдэг операторын ажил-Рожер Дикинс “Ирэн дээгүүр гүйгч: 2049” ажлаараа Шилдэг өвөрмөц кино зохиол-“Цаашаа” арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тухай аймшгийн кино. Америкийн жүжигчин Жордан Пил кино зохиолоо бичиж, уг киноныхоо найруулагчаар ажиллажээ. Шилдэг хялбаршуулсан кино зохиол-Кино зохиолч Жеймс Айвори “Намайг нэрээрээ дууд” киногоороо Баримтат богино хэмжээний кино-“Диваажин бол 405 дахь түгжрэл” Киноны шилдэг дуу-“Усны хэлбэр”

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан