Э.БАТ-ҮҮЛИЙН “ЭСЭРГҮЙЦЭЛ”-ИЙН ЖАГСААЛ...
2018/03/10
Share |

Өнөөдрөөс 28 жилийн өмнөх  энэ өдөр буюу 1990 оны гуравдугаар сарын 7-ноос  зарласан улстөрийн анхны өлсгөлөнд МоАХ-ны Ерөнхий зөвлөлийн гишvvд болох Б.Батбилэг, Э.Бат-Vvл, З.Эрдэнэбат, И.Жавхлант, Д.Дорлигжав, Б.Галсандаш, Д.Энхбаатар, Г.Бошигт, Д.Нинж, Б.Хишигбат нарын хvмvvс дээр дөрвөн хvн нэмж орсны дотор ганцхан бvсгvй байсан нь Ш.Нина байж. Тухайн үед ийм юм үзээгүй Монголчууд ихэд гайхширч, эмэгтэйчүүд, эхчүүд давамгайлан “Эмэгтэйчүүдийн баяр болж байхад өлсөж болохгүй. Үүнийгээ даруйхан зогсоо” хэмээн гуйх шаардах хослуулан байсныг тухайн үеийн МАХН-ын Төв хороо, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Батмөнх анхааралдаа авч “Ардчилсан залуучуудын өмнөөс ямар ч үед хүч хэрэглэж болохгүй. Эд бол бидний үр хүүхэд” хэмээн Монгол эцэг хүний уужуу ухаан гаргаж МАХН-ын Төв хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гарсанаар 1990 оны Ардчилсан хувьсгал ялалтад хүрч байв. Тэгвэл анхны улстөрийн өлсгөлөн ялалтад хүрснээс яг 28 жилийн дараах энэ өдөр Э.Бат-Үүл Гэр хорооллын иргэдийг удирдан Д.Сүхбаатарын талбай дээр өнөөдрийн МАН-ын эрх баригчид, Улаанбаатар хотын удирдлагуудыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан зохион байгуулж байна. Гэхдээ энэхүү цуглааны төв индрийн уриалга бичгийг “Эсэргүйцэж байна” хэмээн алдаатай бичээд тавьчихсан байх юм. Тэгээд л өнөөдрийн Их дээд сургууль төгссөн эрхмүүд ямархуу мэдлэг боловсролтой нөхөд байдаг вэ гэдгийг дамшиглах үүднээс энэхүү бичвэр, ярилцлагаа тэрхүү алдаатай үгээр гарчиглалаа.

Э.Бат-Үүл: Өнөөдрийн удирдлагууд Гэр хорооллын иргэдийн газрыг шууд дээрэмдээд эхэлсэн

-Та 28 жилийн өмнө улстөрийн өлсгөлөнгөө ялалтад хүргэж байсан талбай дээрээ өнөөдөр эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна. Гол зорилго нь юу вэ?

-Су. Батболд тэргүүтэй өнөөдрийн Улаанбаатар хотын удирдлага, эрх баригчид өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргаж, гэр хорооллын хөгжилд чөдөр тушаа болж байгааг эсэргүүцэж гэр хорооллын иргэдтэйгээ энэхүү эсэргүүцлийн жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаа юм.  Өнөөдрийн удирдлагууд  ямар их аархуу, ямар хариуцлагагүй, яасан их дураараа загнаж байгааг манай иргэд өдрөөс өдөрт харж, мэдэрч байна. Яагаад эд нар ингэж аархаж, баярхаад байна вэ. Эд нар ер нь хэн болчихоод ингэж дураараа дургиад байгаа юм. Эд нар ялангуяа Гэр хорооллын ард иргэдийн эрх ашгийг огт тоож үзэхээ больсон. Энд бас манай иргэдийн ч буруу их бий. Учир нь манай иргэд дэндүү сул дорой, ноомой, ямар ч тэмцэлгүй болчихсон. Тийм болохоор Су.Батболд тэргүүтэй МАН-ынхан Гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хумсын чинээ тоохгүй, үнэхээр дураараа дургиж байна. Сүүлийн ганцхан жишээг хэлэхэд бензиний үнэ нэмэхгүй гэж хуурч хуурч байгаад нэг л өдөр нэмээд хаячихсан. Гэтэл ард иргэд маань цахим ертөнц дотор л бухимдаад, хэрүүл хийгээд байдаг.

Өнөөдрийн Улаанбаатарын удирдлагууд Гэр хорооллын иргэдийн газрыг маш хямдхан дээрэмдэж аваад газар дээр нь гадныхантай нийлж орон сууцны хорооллууд бариад эргүүлэн өндөр үнээр зарж маш их хөрөнгө мөнгө босгох гэж улайрч байна. Ард иргэд маань тэр их бухимдал, уур уцаараа энэ талбай дээр л гаргахгүй бол хэзээ мөдгүй энэ дээр байгаа нөхдүүд та нарыг юу ч үгүй болгохоор улайраад эхэлсэн шүү. Харамсалтай нь ард иргэд маань дэндүү хувиа хичээсэн, ямар ч идэвхигүй, сул дорой байгаад байна. Энэнээс болоод өнөөдөр МАН-ынхан дураараа авирлаад дуусч байна. Үүний тод жишээ нь 2012-2016 онд бид Гэр хорооллын хашааны газрыг үнэ цэнтэй болгох цогц үйл ажиллагаа явуулсныг эд нар өнөөдөр юу ч үгүй замхруулаад хаячихсан.

Одоо бол Гэр хорооллын хашааны газрыг үнэгүйдүүлэх цогц үйл ажиллагаа маш эрчимтэй явж байгаа. Манай ард иргэд энэ улаан цайм дээрэмд хий дэмий л бухимдаж, цахим ертөнцөөр шуугиад байна. Одоо тэмцэх цаг болсон шүү.

-Гэр хорооллын хашааны газрыг ард иргэд эзэмших хамгийн зөв гарц нь таныхаар юу вэ?

-Би хамгийн анхнаас нь л хэлж байсан. Гэр хорооллын хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тогтвортой үнэлгээтэй болгож банкны зээлэнд хамруулах ёстой. Тэгээд тэр газар дээрээ амьдарч байгаа иргэдэд дэд бүтцийг нь шийдэж өгөөд тэд газар дээрээ хаус хорооллууд барьж амьдрах нь хамгийн зөв гарц юм. Ер нь өндөр хөгжилтэй орнууд эхлээд дэд бүтцийг нь шийдэж өгөөд тэгээд тэр газарт нь хаус хорооллууд байгуулах замаар энэ ажлыг гүйцэтгэсэн байдаг.

Ер нь гэр хорооллын газрыг барилгажуулж, эрх баригчид маш их ашиг олох гэсэн далд луйвар Газрын тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2002 оноос эхэлсэн юм. Тэр үед хашааны газрыг улаан цайм дээрэмдэж, газарт оруулаад хөөх гэж байсан юм шүү. Тухайн үед энэ талбай дээр Төв, Сэлэнгэ аймгийн тариаланчид эсэргүүцлийн жагсаал, цуглаан хийж байж тэрхүү дээрэм, луйврын үйл ажиллагааг таслан зогсоож байсан түүхтэй. Гэтэл тэрхүү муухай санаагаа эрх баригчид өнөөдрийг хүртэл тавихгүй, болж л өгвөл хэрэгжүүлэхээр улайрсаар байна. Өнөөдөр ийм л дээрэм, луйвар хэзээ мөдгүй хэрэгжих гэж, эрх баригчид тун ч яарч сандарч байна. Бидний зүгээс Гэр хорооллын дэд бүтцийн санхүүжилтэд шаардагдах 40 тэрбум төгрөгийг Улсын төсөвт суулгахыг шаардаж байгаа. Түүнээс гадна 8-9 зүйлтэй эсэргүүцлийн шаардах бичгийг хотын дарга Су. Батболдод гардуулж өгөхөөр болоод байна.

-Эсэргүүцлийн Өргөх бичигт ямар ямар шаардлага орсон бол?

-Энэ эсэргүүцлийн өргөх бичигт өнөөдөр Гэр хорооллын ард иргэдэд тулгамдаад байгаа хүндрэл бэрхшээлийг голлон тусгасан байгаа. “Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүн н.Батсүх энэ эсэргүүцлийн өргөх бичгийг танилцуулна.

Өнөөдөр Улаанбаатар хотод 216 мянга гаруй гэр хорооллын айл өрх байгаа. Харамсалтай нь Гэр хороололд амжилттай хэрэгжүүлж байсан хөгжлийн үйл ажиллагааг Су.Батболд нар гарч ирээд тас цохиод зогсоосон. Шаардлагын нэгдүгээрт НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 120 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Орон сууцны барилгын санхүүжилтийг  зарцуулах журмыг хэрэгжүүлэх. Шаардлагын хоёрт НИТХ-ын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор хасагдсан 40 тэрбум төгрөгийг улсын төсөвт эргүүлэн суулгах. Шаардлагын гуравт  2017 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн Засаг даргын захирамжаар батлагдсан Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмыг хүчингүй болгох. Шаардлагын дөрөвт Гэр хорооллын иргэд газраа барьцаалан хөрөнгө босгох санхүүгийн бүтээгдэхүүн гаргах хөтөлбөр хэрэгжүүлэн Монгол Улсын Засгийн газрын 252 дугаар тогтоолоор батлагдсан “Сайн хашаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэх. Шаардлагын тавд  Хотын захиргааг Нүхтэд шилжүүлэхээр бэлдэж байгаа шийдвэрийг цуцлах, хийгдэж байгаа ажлын зураг төсөл, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Гэр хороололд зарцуулах. Хотын захиргааны шинэ цогцолборыг Ханын материалд шилжүүлэхтэй холбогдон гарсан захирамжуудыг үргэлжлүүлэх. Шаардлагын зургаад НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 86 дугаар тогтоолоор батлагдсан Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журмын дагуу үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлэх. Шаардлагын долоод НИТХ-ын 2014 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 460 дугаар тогтоолд заасаг бүлэг болох “Нарлаг Буйнт-Ухаа”, “Газрын эзэн Баянзүрх” зэрэг иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах ажлыг үргэлжлүүлэх. Шаардлагын наймд Гэр хорооллын хашааны газрын нэг метр квадратыг 60 мянган төгрөгөөр үнэлэн худалдан авч, гадны хөнгөлөлттэй зээлээр Орон сууцны хороолол бариад газрын эзэн иргэдэд өндөр үнээр дамлан зарж бизнес хийдэг, 2011 оны схемээ одоогийн удирдлагууд сэргээж байна. Энэ луйвраа зогсоохыг шаардаж байна. Бидний шаардлагын хариуг хууль тогтоомжид зүйлчлэгдсэн “Гэр хороолол хөдөлгөөн”-д албан ёсоор өгөхийг шаардаж байгаа юм.

-Ярилцлагын сэдэвээ ялимгүй өөрчилье. Саяхан таныг болон Баабар, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал зэрэг улстөрчдийг АН-аас хөөсөн гэсэн яриа явж эхэлсэн. Энэ талаар та ямар бодолтой явна?

-Энэ цахимаар ийм шуугиан яваад байгаа. Харин надад намын зүгээс ямар нэгэн чиглэл шийдвэр дуулгаагүй. Зүгээр ер нь бол ротацид оруулах тухай асуудал ярьж байна гэсэн. Ротацид оруулах нь ч дүрэм журмынхаа дагуу л явах ёстой юм. Надад мэдэгдсэн зүйл байхгүй учир би одоогоор хэлэх зүйл алга.

-Хэрвээ таныг үнэхээр АН-аас хөөвөл яах вэ?   

-Хэрвээ үнэхээр тийм зүйл болвол их харамсалтай явдал болно. Ер нь яг үнэнийг хэлэхэд АН дотроо хагарах цаг биш. АН харин ч нэгдэж нийлээд цааш явах цаг шүү дээ. Нэг хэсгээ зайлуулаад , аль нэг фракц нь өөрийнхөө ноёрхлыг тогтооно гэсэн бодлого явуулбал үнэхээр аюултайгаас гадна тун болчимгүй зүйл болно.

-Хэрвээ АН-ын удирдлагууд хүч түрээд ийм зүйл хийвэл та ардчиллыг дэмжигчдэд юу хэлж уриалах вэ?

-Энэ тун төвөгтэй асуулт байна. Хэрвээ ийм зүйл болвол дэмжигчиддээ яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ямарч байсан АН хагарах цаг биш шүү гэдгийг л хэлнэ. Гэхдээ хэн нэг нь хагарал хүсээд байвал яг юу хийхээ одоогоор би ч гэсэн хэлж мэдэхгүй л байна.

-Өнөөдрийн АН-ын удирдлагууд хуучин партизануудаа шахаж гаргаад шинэ залуучуудаар хүчээ сэлбэх бодлого барьж байгаа юм шиг. Үүнийг та юу гэж харж байна?

-Энэ бол маш муйхар, аюултай бодлого. Би өнгөрсөн намар ярьж л байсан. АН дотор дарангуйлал тогтоох гэж оролдох л юм бол энэ намыг сүйдлэж орхино. Яагаад гэвэл АН оршин тогтнох үндэс нь өөрийнх нь дотоод ардчилал юм шүү дээ. Харин дарангуйлал тогтоох гэж, АН-ын шинэ дарга өөрийнхөө шууд ганц хүний удирдлага тогтоох гэж, эсвэл хэсэг бүлэг, нэг фракцийн дарангуйлал тогтоох гэж оролдвол АН бут үсэрнэ.

-АН-аас хөөгдсөн хүмүүс шинээр нам байгуулахаар ярилцаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар танд мэдэгдсэн зүйл бий юу?

-Хүмүүс ямар арга хэмжээ авч, хариу үйлдэл үзүүлэхийг одоогоор би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ л үнэхээр аюултай байдал руу дөтлөөд байгааг мэдэрч байна.

-Таны хувьд АН-аас хөөгдсөн гээд байгаа тэр хүмүүстэй холбоо тогтоож, уулзаж үзсэн үү?

-Би яг үнэндээ сүүлийн үед "Гэр хорооллын иргэдийн III чуулган"-даа бэлдээд тун завгүй яваа. Ер нь Гэр хорооллын асуудал л сүүлийн үед намайг үнэхээр зовоож байна. Яагаад гэвэл өнөөдрийн хамгийн эмзэг асуудал бол Гэр хорооллын асуудал байгаа юм.

-“Гэр хороолол хөдөлгөөн”-ийнхөн нам байгуулах гэж байгаа гэх юм?

-Тэр талаар сонсож л байгаа. Жишээ нь одоо н.Батсүх тэргүүтэй залуучуудын зүгээс анхаарч үзэхээс өөр аргагүй баримт, жишээ яриад байгаа юм. Миний хувьд “Энд нам бус хүчтэй хөдөлгөөн хэрэгтэй” гээд байгаа. Харин н.Батсүх тэргүүтэй залуучууд маань “Улстөрчид, улстөрийн намууд УИХ-ын сонгууль болгоноор Гэр хорооллын иргэдийг хуурч, сайхан амлаж саналыг нь худалдаж аваад УИХ-д суудаг. Үндсэндээ бид тэдэнд 28 жил үйлчиллээ. Одоо өөрсдөө нам байгуулж, Засгийн эрхийг аваад асуудлаа УИХ-д ярьдаг болъё” гэж байгаа нь нэг талаар зөв гэдгийг сүүлийн үед ойлгож эхлээд байна. Би үнэндээ тэдний яриад байгаа энэ шаардлага, гаргалгааг эсэргүүцэх үггүй болчихоод байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотын Гэр хорооллын 216 мянган өрх гэр бүл гэдэг бол улстөрийн нам болоод гарвал шууд л Монгол Улсын Засгийн эрхийг авах маш том хүч гэдгийг өнөөдрийн эрх баригчид ойлгохгүй одоохондоо их баярхуу, аархуу байгаа. Гэхдээ тэд удахгүй Гэр хорооллынхонд ялагдана, бууж өгнө гэдгийг л би мэдэж байна.

Д.Түвшин http://www.24tsag.mn/a/160241

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан