Ж.Батзандан: Зөрчлийн хууль хэрэгжсэнээр иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлж байна
2018/03/15
Share |

"Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөрТөрийн ордны Иргэний танхимд зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд, улсын байцаагч нар, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 100 орчим хүн оролцож байна. 

Энэхүү хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр зарим төрлийн ялангуяа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурсан. Мөн улс, орон нутгийн төсөвт багагүй орлого төвлөрүүлж байгаа зэрэг эерэг үр дагавар гарч байгаа ч сөрөг үр дагаврууд бас нэлээд байна.

Тухайлбал, улсын байцаагч нарын ачааллыг эрс нэмэгдүүлж, төрийн албаны хүнд суртлыг ихэсгэж, иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлж байгаа, мөн хууль хоорондын зөрчлүүд байсаар байна. Мөн торгуулийн хэмжээг хот, хөдөөд интервальчлах шаардлага ч байна.

Иймд эдгээр хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж болох талаар бүтээлчээр санал солилцож, холбогдох хууль, журамд зохицуулалт хийх замаар ажил болгох нь чухал байна гэдгийг онцолсон юм.

 

Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлэхдээ “Хэдийгээр энэ хууль хэрэгжээд эхэлчихсэн ч гэлээ бид баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьж, алдаа байвал засч залруулж байх ёстой” хэмээн онцлон дурдлаа. 

Хэлэлцүүлэгт оролцогчид өөр өөрийн салбарт өдөр тутам тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд ямар хууль, журамд ямар зохицуулалт хийж болох таалар саналаа дэвшүүлж байна.

Тухайлбал, Замын цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Галсанжамц: Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар осол гаргасан тохиолдолд Даатгалын байгууллага болон Замын цагдаагийн газарт зэрэг дуудлага өгч байгаа. Дуудлага мэдээллийн дагуу ирсэн цагдаа нэгэнт зөрчил бүртгэсэн болохоор торгох арга хэмжээ заавал авдаг. 

Энэ нь буруутай хэмээн тогтоогдсон жолоочид эдийн засгийн дарамт үүсгэдэг. Бусад орны жишгийг харахад, хүн бэртээгүй л бол Даатгалын компани болон жолооч нар хоорондоо асуудлаа шийддэг. ЗЦГ-аас энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо болон Албан журмын даатгагчдын холбоонд саналаа илэрхийлж байсан ч Даатгагчдын холбооноос саналыг дэмжээгүй.

 
Цаашид зам тээврийн ослын улмаас бага хэмжээний буюу 300 мянган төгрөг хүртэлх хохирол учирсан, гуравдагч этгээдэд ямар нэгэн хохирол учраагүй, холбогдогч жолооч нар бичиг баримт бүрэн, согтуурсан, мансуурсан байдалтай бус, даатгалын гэрээний хүчинтэй хугацаа дуусаагүй бөгөөд хоорондоо харилцан тохирсон тохиолдолд заавал цагдаагийн байгууллагаас тодорхойлолт шаардахгүй байх нөхцөлийг Жолоочийн даатгалын тухай хууль, тогтоомжид тодорхой зааж тусгах шаардлагатай байна гэлээ.
Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн найруулсан, 50-60 ерөнхий ангитай, 640 зүйл ангитай Зөрчлийн хуулийг 2017 оны 5-р сард баталж, мөн оны 7-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Хуулиар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох; баривчлах, эрх хасах шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Торгуудлийн хэмжээ нь хүнд 10-аас 20. 000 нэгж буюу 10 мянгаас 20 сая, хуулийн этгээд 100-аас 200 мянган нэгж буюу 100 мянгаас 200 сая төгрөг байна.

Зөрчил үйлдсэн хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилна. Түүнчлэн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан юм.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрсөн найман сарын хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд иргэдээс 370 мянга гаруй гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 15,000 орчим гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан бол 6,900 орчим өргөдөлд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулсан. Хэрэг бүртгэлт хийх шаардлагагүй 340 мянга орчим зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд байгаа аж.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан