”Дэлхийн шилдэг арван боловсролын тогтолцооны долоо нь Зүүн Ази, Номхон далайн бүсэд байна”
2018/03/15
Share |

Дэлхийн Банкнаас "Ухаалаг болж өсөх нь" нэртэй Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн боловсролын салбарын тайланг хийснээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа. 

Тус тайланд бүс нутгийн сургуулиудын тогтолцоог үнэлж, сурлагын үр дүнг дээшлүүлж чадсан арга замуудын талаар онцлон тэмдэглэснээс гадна боловсролын чанарыг сайжруулахын тулд цаашид авах арга хэмжээ, зөвлөмжүүдийг багтаасан байна.

Дэлхийн Банкны тайланд дэлхийн шилдэг арван боловсролын тогтолцооны долоо нь Зүүн Ази, Номхон далайн бүсэд байгаа бөгөөд Хятад, Вьетнам улсын сургуулиудын үзүүлэлт нэлээн ахисан хэмээн дурьджээ.  Энэ нь дэлхийн бусад улс орнуудад чухал сургамж болох том амжилт мөн. Гэвч бүс нутгийн бусад хэсэгт нийт сурагчдын 60 хүртэл хувь нь тэднийг амжилтын замд хөтлөх ур чадварыг олгож чадахгүй, сургалт муутай сургуульд сурч байна.

Монгол Улсын сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагддаггүй. 

Манай Улсын хувьд ДНБ-ийхээ 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч зардлын ихэнх нь хувьсах зардалд хуваарилагдан, сурлагын үзүүлэлтэд илүү их нөлөө үзүүлдэг сургалтын хэрэглэгдэхүүн зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ бүс нутагтаа доогуур байгаа юм. Монгол Улсын сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагддаггүй тул тэдний сурлагын түвшинг бусад орнуудыхтай харьцуулахад хүндрэлтэй байгаа ажээ.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон "Тайлангийн гол төвлөрч судалсан асуудал бол зөвхөн танхимд зарцуулж байгаа цаг хугацаа биш тухайн танхимд суралцаад гарч байгаа сурагчийн амжилт хэр байна вэ гэдэг асуудал. Бас нэг онцолж тэмдэглэх зүйл нь бүс нутгийн нэлээн хэдэн улс боловсролын салбарт сайн гүйцэтгэлтэй байна. Тэдгээр орнууд олон жилийн хугацаанд боловсролын салбарыг нэн тэргүүний салбараа гэж үзэж ажилласан, тэр дундаа суурь боловсролыг голлон дэмжиж, төрөөс боловсролын салбарт зарцуулах хөрөнгийг тогтмол нэмэгдүүлж байсан нь ажиглагдаж байгаа.

Харин Монгол Улсын сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагдахгүй байгаа. Цаашдаа хамрагдах шаардлагатай гэж үзэж байна. БСШУСЯ-ны зүгээс 2021 оноос зарим сорилуудад сурагчдыг хамруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн" хэмээн ярилаа.

ТАЙЛАН: СУРАГЧДЫН СУРЛАГЫН АМЖИЛТ НЬ ТУХАЙН УЛСЫН ОРЛОГЫН ТҮВШИНТЭЙ ЗААВАЛ ХОЛБООТОЙ БИШ БАЙНА

Сургуулийн насны дэлхийн нийт хүүхдийн дөрөвний нэг нь буюу 331 орчим сая хүүхэд Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт амьдардаг. Тэдний 40 хүртэлх хувь нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-ын орнууд дахь дундаж сурагчийн сурлагын үзүүлэлтээс илүү амжилтыг гаргаж буй боловсролын тогтолцоотой сургуульд суралцаж байна. Эдгээр амжилттай сургуулиуд зөвхөн Сингапур, Солонгос, Япон зэрэг хөгжингүй чинээлэг улс орнуудад төдийгүй Хятад, Вьетнам зэрэг дундаж орлоготой орнуудад ч байгаа аж.

Мөн сурагчдын сурлагын амжилт нь тухайн улсын орлогын түвшинтэй заавал холбоотой биш байгааг тайланд цохон дурьджээ. Жишээлбэл, 10 настай, сурлагын амжилтаараа дундаж үзүүлэлттэй Вьетнам сурагч Энэтхэг, Перу, Этиоп улсын хамгийн шилдэг сурагчаас бусдыг дагуулахгүй, бүх дасгалыг илүү гүйцэтгэж байжээ.  Мөн Хятад улсын ядуу өрхөөс гаралтай сурагчид математик болон шинжлэх ухааны хичээлийн аль алинд нь ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дундаж сурагчийн сурлагын амжилттай харьцуулахад ижил түвшинд эсвэл илүү сайн суралцаж байна.

Гэвч бүсийн хэмжээнд олон улс орнууд боловсролын салбарт хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байна.  Жишээ нь Индонезийн сурагчид бүс нутгийн шилдэг сурагчдын сурлагын амжилтаас 3-аас дээш жилийн хоцрогдолтой байна. Харин Камбож, Зүүн Тимор зэрэг орнуудад хоёрдугаар ангийн нийт сурагчдын гуравны нэгээс илүү хувь нь нэг ч үг уншиж чаддаггүй болох нь унших чадварын сорилын үеэр илэрсэн байна.  

Тайланд дараах дөрвөн үндсэн чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхийг уриалсан байна. Үүнд:

  1. Үр дүнтэй, тэгш байдлыг дэмжсэн төсвийн зарцуулалт;
  2. Сурагчдыг суралцах үйл ажиллагаанд бэлтгэх;
  3. Багшийг зөв сонгох ба дэмжих;
  4. Сургах үйл явцыг чиглүүлэх зорилгоор үнэлгээг системтэй ашиглах.

Судалгаанаас харахад боловсролын шилдэг тогтолцоо бүхий сургуулиуд нь сургуулийн дэд бүтэц болон багш нарт төсвийг үр ашигтай зарцуулдаг, багшлах сонирхлыг нь татахуйц байдлаар, шилдэг хүмүүсийг багшаар авч ажиллуулдаг, ангийн сурлагын амжилттай уялдуулж багш нарыг шагнаж урамшуулдаг цалингийн бүтэцтэй болох нь ажиглагджээ. Түүнчлэн бүсийн сургуулиуд ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамруулан сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, сурагчдын сурлагын үнэлгээг боловсролын бодлогодоо тусгаж ажилладаг байна.

www.ikon.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан