Х.Нямбаатар гишүүний хэлсэн шиг тэрбум, тэрбумын хөрөнгөтэй ШҮҮГЧИД
2018/03/16
Share |

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо "Таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг, өөрийнхөө дансанд нэг сая ам.доллартай шүүгч бий. Намайг ингэж хэлсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргах байх" гэсэн.

Харин авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан ёсны сайтдаа байршуулсан байна.

Уг хөрөнгө орлогын мэдүүлэгт шүүгч нарын жилийн орлого болон орон сууц, машин, гэр бүлийн нийт орлого зэрэг хөрөнгө орлоготой холбоотой бүхий л мэдээллийг хавсаргасан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярын жилийн нийт орлого 248 сая 392 мянган төгрөг. Тэрээр “Land Rover” нэг, “Range Rover” нэг,”Toyota Highlander” нэг, “Toyota Land Cruiser 70” нэг, “Nissan Murano” нэг буюу нийт таван автомашинтай, дөрвөн орон сууцтай гэж мэдүүлжээ. 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурийн нийт орлого 149 сая 921 мянга төгрөг бөгөөд өндөр орлоготой шүүгчдийн тоонд багтаж байна.

Тус шүүхийн шүүгч Д.Ганзориг “Lexus 470” нэг ,”Toyota, Land Cruiser 80” нэг, “Toyota Prius” нэг, “Газ 66” нэг буюу нийт дөрвөн автомашинтай бол шүүгч Л.Атарцэцэг дөрвөн орон сууц, шүүгч Б.Батцэрэн дөрвөн орон сууц, шүүгч Ч.Тунгалаг, Х.Сонинбаяр нар тус тус дөрвөн орон сууцтай гэж мэдүүлжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүгч Н.Долгорсүрэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зургаан орон сууцтай хэмээн мэдүүлсэн нь бусад шүүгчдээс хамгийн олон орон сууцтайд тооцогдож байна.

Дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын дунд бусдаасаа өндөр орлоготой шүүгчдийн тоонд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг 115 сая 200 мянган төгрөгийн орлогоороо багтжээ.

Мөн шүүгч Ж.Эрдэнэчимэгийн нийт орлого 139 сая 131 мянган төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдарын нийт орлого 114 сая 985 мянган төгрөг байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал 809 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай. Харин дансны үлдэгдэл хадгаламж, бэлэн мөнгө нь нийтдээ хоёр тэрбум төгрөг гэж мэдүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханчимэг 400 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууц болон 471 сая төгрөгийн бэлэн мөнгөний хадгаламжтай аж.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын нийт орлого 137 сая 118 мянган төгрөг ажээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандахын нийт орлого 154 сая 768 мянган төгрөг бол Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулууны нийт орлого 137 сая 21 мянган төгрөг байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүгч Д.Оюумаагийн нийт орлого 159 сая 92 мянган төгрөг аж.

Орон нутагт Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэлийн нийт орлого 105 сая 936 мянган төгрөг бөгөөд бусад орон нутгийн шүүгч нараас харьцангуй өндөр дүнтэй байна.

Орон нутгийн шүүгч нараас хамгийн олон орон сууцтай буюу таван орон сууцтай хэмээн хөрөнгө орлогодоо мэдүүлсэн нь Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар байлаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан