Орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн сүүлийн найдвар нь Монгол бус Солонгосын төр болов
2018/03/27
Share |

Сүүлийн жилүүдэд эрчтэй өсөж байсан Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хоёр сард 11 хувиар өссөн тухай статистикийн байгууллага танилцуулав. 2050 он гэхэд настнууддаа тэтгэвэр олгож чадах эсэх нь тодорхойгүй энэ сангийн орлого, зарлагын хол зөрүү нэлээд эрчтэй саарч байсан юм. Харин өнгөрсөн 2017 оны дунд үеэс сангийн орлого өсөлттэй ч өмнөх жилүүдээ гүйцэхгүй байгаа нь статистикийн дүн мэдээллээс харагдаж буй.

Эх орондоо тогтвортой ажиллах хүсэлтэй иргэд цөөрчээ

Өнөөдрийн ажиллагчдын ирээдүйн тогтвортой орлогын баталгаа болох ёстой энэ сангийн таван их наяд төгрөгөөр хэмжигдэх алдагдал буюу дутагдал бага боловч буурч байсан нь хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөтэй. Эдгээрээс хамгийн онцлох нь найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл байв.

Зээл авах шалгуур хангахын тулд зээлдэгч тодорхой дүнгээс дээш хэмжээгээр хоёр жил ба үүнээс дээш хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай. Урьдчилгаагаа цуглуулсан иргэдийн зарим нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байснаа больж, орлогоо бүрэн гүйцэт тайлагнадаг болов.

Орлогоо нуудаг байсан зарим нь шимтгэл төлж эхлээд байсан. Ажилдаа хайнга ханддаг зарим нь ажлаа урт хугацаанд, тогтвортой хадгалахын тулд улам илүү хичээж эхлэв. Үрэлгэн, санхүүгийн сахилга батгүй байдлаа нүүдэлчин соёлдоо тохож, буруутгаж ирсэн монголчуудад хатуу аргаар боловч санхүүгийн сахилга, ил тод байдал гээчийг сургаж байв. Харин өнөөдөр байдал огт өөр.

Сүүлийн таван жил ажиглагдсан ахиц дэвшил ор мөргүй алга болсон гэлтэй. Ажилтай, орлоготой, санхүүгийн хариуцлагатай, хуримтлалтай болж, эх орондоо сайхан амьдаръя гэдэг мөрөөдөл талаар болов.

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт “зогссоноор” эх орондоо ажиллаж хуримтлал үүсгэхийн оронд иргэд харьд “харлаж” хань ижлээсээ холдоод ч хамаагүй “байрны мөнгө”-нд зүтгэдэг байсан арваад жилийн өмнөх Монголын бодит байдал эргэн ирэв. Ажилд орсон газраа иргэд тогтвортой, тууштай ажиллах нь багасаж, хөдөлмөрийн бүтээмж буурч байна.

Үндэсний статистикийн хорооны энэ оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 36.3 мянга болжээ. Үүний 11.7 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Эх орондоо ажиллаж баялаг бүтээхээр ажил хайж байгаад энэ зорилгоо хаясан иргэдийн тоо мөн л 11 мянга давна.

Сүүлийн хоёр үзүүлэлт 2016 оноос нэмэгдэж буй. Эх орондоо тогтвортой ажиллаж, баялаг бүтээхийн оронд байгаа бүхнээ хаяад “Солонгос явах” талаар ажилтай, ажилгүй иргэд ам уралдан ярьж байна. Ийм хүсэл, сонирхол ч газар авсаар... БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд улам олширч байгаад иргэдийг буруутгах аргагүй. Орон байртай байх гэсэн иргэдийн үндсэн хэрэгцээг хангаж байсан тогтолцоог Засгийн газар зогсоож, цусны эргэлт нь болсон санхүүжилтийг хааснаар залуучууд гадаадад дүрвэх зайлшгүй сонголт хийх боллоо.

Энэ урсгал ойрын хугацаанд лав зогсох шинж алга. БНСУ-д нийт 50 орчим мянган иргэн байгаагаас хөдөлмөрийн гэрээгээр найман мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч байна. Сүүлийн үед тус улсад гурван сарын хугацаатай ажиллах учиртай монголчууд гэрээний үүргээ зөрчиж, хууль бусаар амьдрах хандлага давамгайлах боллоо.

  • Ажилд орсон газраа иргэд тогтвортой, тууштай ажиллах нь багасаж, хөдөлмөрийн бүтээмж буурч байна.
  • Харин өнөөдөр байдал огт өөр. Сүүлийн таван жил ажиглагдсан ахиц дэвшил ор мөргүй алга болсон гэлтэй.
  • Хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэх бэлтгэл ажил удааширч байна.

Дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого цаашид тасралтгүй үргэлжлэх эсэх нь Засгийн газар болон Монголбанкнаас шалтгаалж байна. Ипотек зогсонги байдалд орсноор гажуудаж буй бас нэг зүйл нь иргэдийн зээлийн эрэлт, хөрөнгийн байршил. Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны дүнгээс харахад, иргэдийн хэрэглээний зээлийн эрэлт өсөх хандлагатай байна.

Орон сууцны зээл тойрсон хүндрэл эргээд макро эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээр байна

Автомашин, томоохон эд хогшил худалдан авах төлөвлөгөөтэй гэж судалгаанд оролцсон иргэд хариулжээ. Импорт энэ оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 235 сая ам.доллараар өсөхөд автомашин, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд анги, сэлбэг 46.6 сая ам.доллараар өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна.

Ипотекийн зээл олголт буурахад хамгийн эрчтэй өсдөг бүтээгдэхүүн нь шар айраг болохыг хөгжиж буй болон хөгжсөн орнуудын туршлага харуулдаг. Иргэдийн хэрэглээ эрс нэмэгдэж байгааг гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний өсөлтөөс ажиглаж болох юм. Тухайлбал, өнгөрсөн сарын эцэст гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 850.4 тэрбум төгрөг болж, сарын хугацаанд зургаан хувиар нэмэгдсэн байна.

Тоо худал хэлдэггүй гэдэг. Орон сууцны зээл тойрсон хүндрэл эргээд макро эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Шуналд хөтлөгдсөн хэт хэрэглээ нь инфляц, төгрөгийн ханшийн уналт руу түлхэж мэдэх юм. Өрхийн хуримтлал багасах хэрээр хэрэглээ нэмэгдэж, дундаж давхарга бэхжих бус улам танагдах эрсдэл бий болоод байна.

Ажил, хөдөлмөр эрхлэх хүмүүсийн тоо хумигдах тусам цаашид нийгмийн даатгалын шимтгэл агшиж, тус санд төвлөрөх орлого багасаж мэдэх нь. Энэ байдал удаан хугацаанд үргэлжлэх нөхцөлд тэтгэврийн даатгалын сангийн алдагдал тасралтгүй өсөх магадлалтай байна. Өнөөгийн даатгуулагчдын төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр авагчдын тэтгэврийг санхүүжүүлдэг.

Орлогоороо зарлагаа нөхөх хуваарилалтын тогтолцооны зарчмаар хэрэгжиж байгаа боловч зарлага нь орлогоосоо давах болов. Ипотекийн зээлийн ачаар бага боловч журамлагдаж байсан эдийн засгийн тогтолцоо эргээд сэтгэл хөдлөлд тулгуурласан, санхүүгийн сахилга батгүй болж, Монгол Улс дахин нэг удаа ухарч байна.

www.gogo.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан