Чойбалсан хотын захирагч ”ЗАХИРАМЖ” гаргах бүртээ хуульд захирагдахгүй байсаар байх уу?
2018/03/29
Share |

Дорнод аймгийн Хэрлэн сумын (хуучнаар Чойбалсан хот) Засаг дарга П.Мөнхтөр "Эерэг хандлага бий болгох" тухай нэртэй нэгэн хачирхалтай захирамжийг энэ оны гуравдугаар сарын 18-нд буюу Монгол цэргийн өдөр гаргажээ.

Хачирхалтай гэхийн учир нь уг захирамжаараа мань Засаг дарга Ерөнхийлөгч Х.Баттулгыг нийгмийн мэдээллийн сүлжээ, цахим хуудсыг ашиглан гутаан доромжлохгүй байхыг Чойбалсан хотын иргэд болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хүссэн байна.

Уг захирамжийг бүрэн эхээр нь сийрүүлбэл: ...

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь зүйл, 2018 оныг "Чойбалсан хот-Нэг баг" зорилтот жил болгон зарлах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг тус, тус үндэслэн Захирамжлах нь:

1.Монгол улсын олон улсын нэр хүнд, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө, Монгол улсын нийт иргэдээс шууд сонгогддог, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол төрийн тэргүүн Ерөнхийлөгчийнхөө нэр хүндэд халдан нийгмийн мэдээллийн сүлжээ, цахим хуудсыг ашиглан гутаан доромжлох, хүүхэд, өсвөр үе, залууст сөрөг хандлагыг бий болгох элдэв мэдээллийг цацахгүй байхыг Чойбалсан хотын иргэд болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хүссүгэй.

2.Эх орны ирээдүй болсон хүүхэд, өсвөр үе, залууст бие биенээ хүндэтгэдэг бусдыг эерэгээр, өнөөдрөөр нь хүлээн авдаг, ойлгодог, зөв дадал, хүмүүжил бүхий иргэнийг төлөвшүүлэх, эв эеийг эрхэмлэдэг үнэт зүйл бүхий хувь иргэнийг бий болгох талаар нэвтрүүлэг бэлтгэн, хүмүүнлиг, иргэний нийгмийг байгуулах, нийгэмд эерэг хандлага түгээхэд хувь нэмрээ оруулахыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд уриалсугай" гэжээ.

Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөрийнхөөр бол иргэд Ерөнхийлөгчөө гутаан доромжлоод байдаг бололтой. Харин олонх монголчууд эрх мэдэлтнүүдийн буруу зөрүүг шүүмжилдгээс бус тэр бүр гутаан доромжлоод байдаггүй байх.

Санал бодол, шүүмжлэлээ нийгмийн сүлжээгээр дамжуулж илэрхийлэх нь ардчилсан улсын ард иргэдийн хамгийн том эрх чөлөө. Гэвч Чойбалсан хотын Засаг даргад Хуулийг буруу хэрэглэх, Алдаатай захиргааны акт гаргаж хэвшсэн, ёс зүйгүй гэхчилэн маш их алдаа дутагдал байна. 

Захирамжид хэзээ ч ХҮССҮГЭЙ гэдэг үг хэрэглэдэггүй гэдгийг  МАН-ын томилгоо хийсэн нөхөд нь ядаж түүн сануулга өгмөөр... 

Ингэхэд ийм захирамж гаргаж чадсан П.Мөнхтөр гэж хэн бэ? Түүнийг Дорнод аймгийн улстөр, бизнесийн бүхий л будилаанд гүн гүнзгий нэр холбогдсон гэж дорнодчууд ярилцдаг аж.

Таньдаг мэддэг хүмүүс нь түүнийг Уулаа гэж дууддаг бөгөөд иймэрхүү "хөндлөн" захирамжууд үе үе гаргадаг аж. П.Мөнхтөр нь сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа шинэ хосууд гэрээ байгуулж гэрлэлтээ бүртгүүлэх, Хэрлэн сумын өрх бүр хүүхдүүддээ 2 ширхэг бөднө шувууны өндөг идүүлэх, цус ойртолтын тухай болон шинээр гэр бүл болж байгаа залуусыг удам зүйн шинжилгээ хийлгэх гэхчилэн олон ч хачирхалтай захирамж гаргасан гэнэ.

Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, авто замын газрын даргаар ажиллаж байжээ. Тус аймгийн “Айсвн” ХХК, “Рояал” зочид буудал түүний эзэмшлийнх гэнэ.

2012-2013 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг одоогийн Засаг дарга М.Бадамсүрэнг Засаг даргаар батламжлалгүй бүтэн жил тойрсны дараа Дорнодын МАН-ынхан П.Мөнхтөрийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр ярилцаж байсан.

Гэтэл яг тэр үеэр П.Мөнхтөр АТГ-т баривчлагдсан тул аймгийн Засаг даргын суудал түүнээс алсран оджээ. Тэрбээр 2014 оноос одоог хүртэл Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байгаа ажээ.



Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан