100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид юу хэлэв
2018/04/02
Share |

НИТХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга, НИТХ-ын бүтцийг өөрчлөх, “Хуралдааны дэг”-д өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга ажлын хэсгийн хийсэн ажлаа танилцуулж, түүний хүргэсэн танилцуулгатай холбоотойгоор Хурлын төлөөлөгчид саналаа хэллээ. Төлөөлөгчдийн саналаас хүргэе.

НИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж “100 айлыг нүүлгэх асуудлыг хувьдаа дэмжиж байна, тэнд хот тохижилт, стандарт хэм хэмжээний тухай яриад ч хэрэггүй нь ойлгомжтой. Энэ асуудалд хотын ерөнхий төлөвлөгөөний газар, НМХГ зэрэг эрх зүйн акт тавьдаг байгууллагууд анхаарлаа хандуулах ёстой. Нөгөө талаар 100 айлд монопол эрхтэй үйл ажиллагаа явуулдаг газрууд ч байдаг.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд дур зоргоороо худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгууллага, иргэд хууль дүрэм сахиж ажиллах ёстой. Өнөөдөр нийслэл хотод амьдарч байгаа 1.3 сая иргэд 100 айл орчимд амьдардаг, худалдаа арилжаа эрхэлдэг 10 мянган иргэнээс болж хохирох ёсгүй” гэв.

Төлөөлөгч Д.Бадарсан: “100 айлын асуудал нь зөвхөн СБД-ийн 10, 11-р хорооны иргэдийн асуудал биш, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ойр орчимд амьдардаг оршин суугчид, 100 айлын замаар дамжин зуслан руугаа зорчдог иргэд хохирч байгаа. Барилгын хортой материалын худалдаа, тоос бужигнасан орчинд эдгээр иргэд амьдарч байна.

Тиймээс энэ асуудлыг цогцоор нь харж шийдэх нь зүйтэй. НИТХ-ын зүгээс Хотын даргга С.Батболдод чиглэл өгч ажлын хэсэг байгуулаад, түүнд нь НИТХ-ын төлөөлөгчид орж ажиллан, мэргэжлийн байгууллагуудыг үүнд хамруулан хамтран ажиллах нь зүйтэй” гэлээ.

Төлөөлөгч Л.Нарантуяа: Барилгын материалын захыг олон жил ярьсан. Захыг шууд нүүлгэнэ гэхээр иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Тэгэхлээр асуудлыг судалж, шууд нүүлгэнэ гэхээсээ илүүтэй ажлыг үе шаттай явуулах, мэдээллийг олон нийтэд зөв хүргэх хэрэгтэй. Ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагааг хориглож байгаа бол тэднийг эргээд хэрхэн ажлын байраар хангах вэ гэдэг асуудлыг тооцох нь чухал.

Төлөөлөгч Ц.Баатархүү: 100 айл орчмын газрын иргэдэд ээлтэй, эрүүл ахуйн орчин бүрдүүлэх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ энэ асуудлыг хэрэгжүүлэхдээ нэршил, зорилгоо бид зөв тодорхойлох хэрэгтэй. Үнэхээр нүүлгэнэ гэвэл нүүлгэх асуудлаа шат дараатай шийдээд, эс бөгөөс нэр томьёоны хувьд дахин төлөвлөлт гэж нэрлэвэл ямар вэ? Уг нь бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа батлуулаад авчихвал эдийн засгийн олон боломж нэмэгдэж, асуудлыг олон талаас нь шийдэх гарц бий болно.

Төлөөлөгч П.Батчимэг: “Ч.Гантулга даргын хийсэн ажлын мэдээлэлтэй хорооны хурал дээр танилцсан. Ажлын хэсэг сайн ажиллаж, олон баримт мэдээлэл цуглуулсан байна. Мэдээж 100 айлыг нүүлгэх асуудал амаргүй гэдгийг сайн ойлгож байна. Миний хувьд энэ ажлыг анхнаас нь дэмжиж, ирсэн төлөөлөгчдийн нэг.

Цаг үеэ олсон чухал асуудал гэж ойлгоод дэмжиж байгаа. 100 айл орчимд хотын соёл, замын түгжрэлийн тухай яриад ч хэрэггүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд НИТХ холбогдох газрууд руу нь чиглэл өгөөд нарийвчилсан судалгаа хийж, асуудлын цар хүрээг өргөтгөж ажиллах хэрэгтэй” гэсэн саналуудыг тус тус гаргалаа.

Төлөөлөгчид санал гаргаж дууссаны дараа тэдний хэлсэн саналыг Хурлын тэмдэглэлд тусгаж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох газруудад хурлаас үүрэг болголоо.

Хурлаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга сонсголыг ​Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Сонсголтой холбоотой асуулт, санал хурлын төлөөлөгчдөөс гараагүй тул хэлэлцэх асуудлын дарааллын төгсгөлд орсон НИТХ-ын бүтцийг өөрчлөх, “Хуралдааны дэг”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхэд төлөөлөгч Ж.Бямбадорж асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан нь дэмжигдэж НИТХ-ын хуралдаан хаалттай үргэлжиллээ. Гэвч ч энэ асуудал дараагийн чуулганаар хэлэлцэгдэхээр болж хойшиллоо гэж НИТХ-ын ХМОНХТ-аас мэдээллээ.

ХМОНХТ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан