Монгол улсад суух элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2018/04/05
Share |

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхжээ.

Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Константинеску Василика
Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Оуэн О’Лири
Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Марк Хубш
Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Рамзи Казимоглу Тэймуров
Буркино Фасо Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Антуан Сомда нар Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Румын Улс

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа


Манай улс Румынтэй 1950 оны дөрөвдүгээр сарын 29-нд дипломат харилцаа тогтоожээ. Манай улс 1963 онд Бухарестад, Румын Улс 1964 онд Улаанбаатарт Элчинс сайдын яамаа тус, тус нээсэн хэдий ч Румыны тал 1995 онд, манай тал 1997 онд Элчин сайдын яамдаа хаасан байна. Харин одоо Румын Улсыг манайх Болгар Улсаас хавсран сууж байна. Хоёр орны худалдааны эргэлт 2016 онд гурван сая ам.доллар, 2017 онд 3.2 сая ам.доллар байсан юм. Румынээс эм, үс арчилгааны бүтээгдэхүүн, гутал, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжүүд, ус халаах, хөрс сэргээх, сууц дулаацуулах болон ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн импортолсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Румыны Элчин сайд Константинеску Василикаг хүлээн авч уулзах үеэрээ “Манай хоёр улс 1990 оноос өмнө маш сайн харилцаатай байсан. Монголд Румыны тусламжаар цирк, мебелийн үйлдвэр барьж байснаас гардна мод боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Элчин сайд Та хоёр орны харилцаа тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин ноён Константинеску Василика Төрийн тэргүүнд хандан хүлээн авч уулзсанд талархаад хуучны уламжлалт харилцаа болоод эдийн засаг, боловсрол, худалдааны гээд олон салбарт идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ирланд Улс

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улс тус улстай 1998 оны арванхоёрдугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улс Ирланд Улсыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас, Ирланд Улс БНХАУ-аас манай улсыг хавсран сууж байна.

Тус улсын Элчин сайд Оуэн О’Лири “Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга тантай уулзаж байгаадаа таатай байна. Би Монгол Улстай олон жил харилцаж ирсэн. Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-д элсэх үед би удирдах албан тушаалд ажиллаж байсан. Монгол Улс энэ байгууллагад элсэн орсон нь том амжилт гэж бодож байгаа. Монгол Улсын талаар цаашид илүү ихийг судлан мэдэх болно. Манай хоёр улс жижиг мөртлөө том гүрнүүдийн дэргэд оршдог гэдгээрээ ижил төстэй. Бид боловсрол, хөдөө аж ахуй гээд олон салбарт хамтран ажиллах боломжтой. Саяхан бид Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн анагаах ухааны чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа монголчуудад англи хэл заах сургалтын төв Улаанбаатарт ажиллаж байна. Удахгүй манай улсын парламентын доод танхимын дарга Монгол Улсад айлчлах гэж байгаа” гэлээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Удахгүй болох айлчлалд нь амжилт хүсье. Таны хэлсэнчлэн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах боломж бий. Таны цаашдын ажилд амжилт хүсэж, хоёр улсын хамтын ажиллагаанд амжилт гаргахыг хүсье” гэв.

Люксембургийн Их Гүнт Улс

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа


Монгол Улс Люксембургийн Их Гүнт Улс 1976 оны долдугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2016 онд хоёр тал дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиосон юм. Одоогоор Брюссель дэх манай улсын Элчин сайдын яам Люксембургийг, Бээжин дэх Люксембургийн Элчин сайдын яам манай улсыг тус, тус хавсран ажиллаж байна. Манай хоёр орны харилцаа 1990-ээд оноос идэвхжиж гол төлөв банк, санхүү, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаа явагдаж иржээ. Мөн Монголын ардчилал, шинэчлэлийн үйл явцыг Люксембург эхнээс нь идэвхтэй дэмжиж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн байна.

Манай улсыг хавсран суух Элчин сайд Марк Хубш “Өөрийн улсын Их Гүнгийн мэндчилгээг танд юун түрүүнд уламжилж байна. Мөн биднийг хүндэтгэлтэй угтаж авсанд өөрийн зүгээс талархалтай байгаагаа хэлэхийг хүсэж байна” гэлээ.

Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их Гүнд мөн мэдчилгээ дэвшүүлэхийг хүсээд, “Манай улсыг Бээжингээс хавсран суудаг юм байна. Хоёр улсын харилцааг бүх түвшинд дээшлүүлэхийн тулд санаачилгатай ажиллана гэдэгт найдаж байна. Манай хоёр улсын улс төрийн харилцаа идэвхтэй байдаг. Үе, үеийн Ерөнхий сайд нар айлчилж байсан. Энэ харилцаагаа хадгалж, цаашид өргөжүүлэхийг хүсэж байна” гэлээ. Цааш нь Төрийн тэргүүн болон Элчин сайд нар далайд гарцгүй, жижиг улс зэргээр хоёр орны хувьд ижил төстэй шинж чанар, үүнээсээ харилцан суралцах туршлагуудын талаар ярилцаж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэв.

Бүгд Найрамдах Азербайжан Улс

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа


Манай улс 1992 оны дөрөвдүгээр сарын 16-нд тус улстай дипломат харилцаа тогтоосон байна. Монгол Улс Азербайжаныг Анкара дахь Элчин сайдын яамнаас хавсарч, Азербайжан Монгол Улсыг Сеүл дэх Элчин сайдын яамнаас хавсран сууж байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Рамзи Казимоглу Тэймуровт хандан “1990 оноос хойш манай хоёр улсын хооронд ямар ч харилцаа байхгүй байна. Би танай улсын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, мэнд мэдэлцсэн. Энэ нь хоёр улсын цаашдын харилцаанд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн Элчин сайдыг хоёр улсын харилцааг сэргээж, хамтын ажиллагааг өрөгжүүлэхэд анхаарч, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Харин Элчин сайд Рамзи Казимоглу Тэймуров “Азербайжан улсын Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг дамжуулж байгааг хүлээн авна уу. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таны манай улсын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь маш сайхан яриа болж өнгөрсөн” гээд хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа хэллээ.

Буркино Фасо Улс

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улс Буркино Фасо Улстай 1985 оны аравдугаар сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон. Манай Улс Буркина Фасог Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраас хавсран хариуцдаг бол манай улсыг Москвагаас хавсран суудаг байна.

Тус улсын Элчин сайд Антуан Сомда “Улсынхаа Ерөнхийлөгчийн мэндчилгээг танд юун түрүүнд уламжилж, Итгэмжлэх жуух бичгийг маань хүлээн авсанд талархаж байна. Манай хоёр улсын бодит харилцааг идэвхжүүлэхийн тулд намайг томилж байна. Цаашид хичээнгүйлэн ажиллана” гэлээ.

Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсад тавтай морилно уу. Юуны өмнө Буркина Фасо Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогдон өнөөдөр ийнхүү Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаад баяр хүргэе. Буркино Фасо Улсын төлөөлөлтэй уулзаж байгаа анхны төлөөлөл нь та болж байна. Элчин сайд Таныг ажиллах хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан