М.Алтан-Очир: Төрийн цахим үйлчилгээний оператор компани болох боломж бий
2018/04/09
Share |

“Байна уу,  байна уу, Ховд оо хүнээ авъя. Ховдын захиалгатай хүн I номерийн кабинд ороорой” хэмээн уянгалаг цээл хоолойгоор зарлах  бүсгүйн дуунаар хэн нэг нь суудлаасаа огло харайн босдог байсан цаг хэдхээн жилийн өмнө.

Толгойдоо чихэвч зүүсэн эгч өндөр хар шкаф шиг зүйлийн өмнө суугаад олон салаа утсыг  хурууныхаа үзүүрээр нааш цааш зөөхийг харж, эрдэм чадлыг нь гайхан “Би том болоод ийм ажил хийдэг хүн болно” хэмээн мөрөөдөж  өссөн олон олон багачуудын нэг нь би.

Чухам  ямар мэргэжил эзэмшвэл ид шидтэй  өндөр хар хайрцагны өмнө суух эрхтэй болдгийн учрыг олоход Холбоочин гэх сайхан мэргэжил байсан юм билээ. Орцонд нэгээс хоёрхон  айл л телефон утастай. Тэр айлд  хавийн улс шаван алсад суугаа үр хүүхэд, төрөл садантайгаа утсаар ярьж, мэнд амраа мэдэлцдэг байлаа. Айл нь ч түвэгшээдэггүй яасан сайхан байсан юм.

Эдүгээ айлын хаалга тогшин утсаар яриулах боломж байна уу гэвэл гайхах нэгэн байхад нөгөө уурлаад хаалгаа тас хийлгэх байх.   Өнөө ”байна уу” гэдэг том хар утас халаасанд  байтугай атганд багтдаг болсон билээ.

Хөгжил ингэж ирдэг юм байна.  Харин  цагтаа холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг байсан Цахилгаан холбоо компани маань хэрхэн хөгжиж  байгаа бол. Үүрэн телефоны "ноёрхолд" сөгдчихөөгүй байгаа гэх  эмзэглэлдээ хөтлөгдөн Монголын Цахилгаан холбоо хэмээх байгууллагыг зорин гүйцэтгэх захирал М.Алтан-Очиртой уулзаж, "Гарын үсэгтэй ярилцлага" буландаа урилаа.

Бидний ярилцлага уншигч танд ч сонин байх нь дамжиггүй. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн төлөө зүтгэж яваа энэ  хамт олон хэрэглэгч танд зориулан олон олон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгааг дуулгахад таатай байна. 

-Эрхэм захирал аа, холбоочин гэх мэргэжил миний  хүүхэд насны мөрөөдөл байлаа. Гэвч миний хоолоо олж идэх зураг төөрөг өөрөөр зурагдсан  юм билээ. Гэхдээ сэтгэлийн минь мухарт “Байна уу, байна уу” гэх уянгалаг хоолойг мартаж чаддаггүй юм.  Энэ үүднээс тантай уулзаж байна.   Монгол Улсын хаа нэгтээ  “Байна уу” гээд харилцуур бариад  үүргээ гүйцэтгэж байгаа холбоочин байна уу.  Үүрэн телефон “ноёлсон” энэ цаг үед “Монголын цахилгаан холбоо” компани хэрхэн зах зээлээ хамгаалж буй бол гэдэг нь хэн хүнд сонин байх болов уу?

-Баярлалаа. Биднийг зорьж,  манай хамт олныг хэрхэн ажиллаж буйг  чин сэтгэлээсээ сонирхож буй танд болон “Өглөөний шуудан” сонин, 24 цаг.мн сайтынхаа  уншигчдад “Монголын цахилгаан холбоо” компаниар овоглож явдаг үе үеийн холбоочдынхоо нэрийг өмнөөс талархаж  байна. “Монголын  цахилгаан холбоо” хувьцаат компани нь анх 1921 онд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” нэрээр байгуулагдсан Монгол Улсын ууган аж ахуйн нэгж юм. Манай компани Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1995 оны 28 тоот тогтоол, Дэд Бүтцийн Хөгжлийн сайдын мөн оны 208 дугаар тушаалаар гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани болон зохион байгуулагдсан. Нийт хувьцааны 54.67 хувийг Монголын Засгийн газар, 40 хувийг Бүгд Найрамдах Солонгос улсын “Кореа Телеком” компани, 5.33 хувийг  Хөрөнгийн биржээр дамжуулан холбоочид болон тэдний ар гэрийнхэнд давуу эрхтэйгээр хувьчилсан. Мөн хувьцаа эзэмшигчдийн дунд гадаадын иргэн ч хэд хэд бий.  “Монголын цахилгаан холбоо”  ХК нь эрх бүхий байгууллагаас олгосон лицензийн хүрээнд төв, орон нутагт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг үзүүлсээр ирсэн.   

Өнгөрсөн хугацаанд хоёр тал маш сайн хамтран ажиллаж, ирснийг энд онцлон дурдахад таатай байна.  Тухайлбал, хувьцаа эзэмшигч “Кореа Телеком“ компани  40 хувиа Монголын талд шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргасан. Асуудлыг ийм хэмжээнд шийдүүлж чадсан нь манай хамт олны хичээл зүтгэл гэдгийг хэлэх ёстой байх. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газар 2016 онд “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 40 хувийг эзэмшигч “Кореа Телеком” компаниас хувьцааг нь худалдаж авах шийдвэр гаргасан. Бид  хэдхэн хоногийн өмнө уламжлалт удирдах ажилтны зөвлөгөөнөө хийсэн. Дэлхий нийтээр интернэтийг өргөнөөр ашиглаж буй   энэ үед төрийн цахим үйлчилгээний оператор компани болж  байгаагийн хувьд цаашид хэрхэн ажиллах талаараа зөвлөлдлөө.  Өнөөдөр төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд “Монголын цахилгаан холбоо” ХК уламжлалт телефон, интернэтийн үйлчилгээтэй уялдуулан ажиллахад  бэлтгэл хэрэгтэй. Энэ үүднээс хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, баталсан.

Манай компани  түүхт 97 жилийн хугацаанд Монгол Улсын иргэдэд холбоо мэдээллийн үндсэн үйлчилгээ хүргэсээр ирсэн. Тиймээс үнэнч хэрэглэгч нартаа “1+1 буюу хэрэглэгч танд баярлалаа” гэсэн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна. Эдгээр бүтээгдэхүүнээ тун удахгүй улсын баяр наадмын өмнө хэрэглэгч нартаа хүргэх  зорилго тавин ажиллаж байна.

-Монгол Улс  өмчөө эргүүлж байгаа нь үнэхээр сонсоход таатай мэдээ байна.  Үүнийг дагаад компанийн дүрмээс өгсүүлээд, бизнес төлөвлөгөөнд хүртэл өөрчлөлт орох байх. Нөгөөтэйгүүр, төр Монгол цахилгаан холбоо”ХК-ийг бүрэн утгаар нь дэмжинэ гэдэгт та бүхэн итгэлтэй байна уу?

-Төрийн үүрэх ачаа төрийн өмчит нэг  аж ахуйн нэгжээр нэмэгдэнэ. Төр ганцхан төрийн өмчит аж ахуйн нэгжээ дэмждэггүй. Хувийн хэвшлээ ч дэмжих ёстой. “Монголын цахилгаан холбоо” компаний амжилт бүтээлийн цаана төрийн дэмжлэг байсаар ирснийг энд онцлон хэлэх ёстой.  Монголын  мэдээлэл, харилцаа холбооны  салбарын хөгжил дэвшил, техник технологийн шинэчлэл, үйлчилгээний чанарт гарсан өөрч­лөлтүүд бусад салбартай энэ зэрэгцэж яваа нь төрийн зүгээс ихээхэн анхаарч, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн чадамжийнхаа хэмжээнд хийж ирсний үр дүн юм. Монгол Улсад үүрэн телефоны операторууд шинээр  бий болж, зах зээлд хөлөө  олоход  нь ч төр бодлогоороо дэмжиж ирсэн.   Тодруулж хэлбэл,  өрсөлдөгч үүрэн телефоны оператор компаниудын гараа зөв тавигдахад  бидний тус нэмэр их бий.  Хоёрдугаарт,  “Кореа Телеком” компани хувиа манайд шилжүүлж байгаатай холбоотойгоор  хууль, эрх зүйн орчноо өөрчлөн шинэчлэх нь зүйн хэрэг. Энэ нь холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орно гэсэн үг.

-Танаас шулуухан асууя. “Мон­го­лын цахилгаан холбоо” компани  хөгжлөөрөө дэлхийд хаана яваа бол? 

-Би ч бас шулуухан хариулъя.  “Монголын цахилгаан холбоо”  ХК техник технологи нь хуучирсан, өөрийн гэсэн кабельгүй  ч  сүүлд гарч ирсэн үүрэн телефоны оператор компаниудтай  мөр зэрэгцэн үндсэн үйлчилгээгээ өнөөдрийг хүртэл маш сайн авч явж ирсэн.  Бид тэдэнтэй хөл нийлүүлэхэд төрийн дэмжлэг /хө­рөнгө оруулалт/, хууль эрх зүйн орчны шинэчлэл хэрэгтэй байна .  Төрийн хувь эзэмшил, стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийн хувьд  сүлжээгээ ашиглан  Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист цахимаар өгч буй төрийн бүхий л үйлчилгээг авмаар байна.  Өөрөөр хэлбэл,  бид   төрийн өндөр зардалтай үйлчилгээг хариуцаж ажиллана гэсэн үг. Мэргэшсэн боловсон хүчин нь ч бий. Гадны улс орнуудын тухайд Солонгос, Япон, ОХУ, БНХАУ-ыг нэрлэх байна.

-Кабельгүй гэсэн  чинь юу гэсэн үг вэ?

-Өнөөдөр бидний ашиглаж буй дэд бүтэц бол  “Мэдээлэл, харилцаа  холбоо” хэмээх төрийн өмчит компаний өмч.  Өмнө нь манай хоёр байгууллага нэг байгаад  2007 онд салсан.  Үүнийг төр эргэж хараасай  гэж бид хүсдэг.  Ядах нь ээ, хууль  эрх зүйн орчныг нь сайжруулаад зохицуулаад өгвөл бидэнд  үр ашигтай боломжууд олон байна.  Бид 2020 он түүнээс цааш 2030 он хүртлэх стратеги болон бизнесийн урт  хугацааны  төлөвлөгөөгөө гаргасан. Үүнийгээ төрийн холбогдох агентлагт хүргүүлсэн. Түүнээс  чадахгүй байж, үүрэн телефоны оператор болно гэх мэтээр бодит байдлаас хол хөндий зүйлийг төлөвлөөгүй. “Монголын цахилгаан холбоо “компанийг мэдээлэл холбооны ууган аж ахуйн  нэгж гэх утгаар нь  төр хууль, эрх зүйн  талаас   дэмжээд өгөх хэрэгтэй байна даа.

-2030 он гэхэд "Монголын цахилгаан холбоо” ХК хөгжлийн ямар өндөрлөгт хүрсэн байхаар бизнес төлөвлөгөөгөө боловсруулсан бэ?

-Бизнесийн нууц хэдий ч зарим зүйл тодорхой учраас нуух зүйл алга. Дээр дурдсан төрийн өндөр зардал бүхий цахим үйлчилгээг хүргэдэг оператор компани болох хүсэлтээ холбогдох яам, Мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах газарт  хүргүүлсэн. Нааштайгаар шийдэгдэх байх.  Төр ч шийдэхийн төлөө хичээж байгаа юм билээ. Өнгөрсөн сард Төрийн ордонд зохион байгуулагдсан “Төрийн цахим шилжилт” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр манай асуудал яригдсанд манай хамт олон баяртай  байгаа. Төрийн цахим үйлчилгээ  нь төрөөс  иргэдэд хүргэдэг  үйлчилгээг  хамгийн дөт бөгөөд зөв замаар,  нөгөө талдаа төрийн үйлчилгээ,  үйл ажилгааг  нээлттэй ,  хяналттай тогтвортойгоор хүргэхээс гадна   иргэдийг  төрийн ажилд  оролцох боломжоор хангах, сонголтоо хийх нөхцлийг бүрдүүлэх юм.  Манайх   “Төрийн цахим хөтөлбөр”-ийн хүрээнд 300 гаруй сум, суурин газарт суурин утасгүй интернетийн үйлчилгээ үзүүлж буй.   Төр шийдвэрээ гаргах аваас манайх иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байгаа. Төрийн цахим үйлчилгээ гэхээр  5-6  төрлийн үндсэн үйлчилгээ болох татвар, нийгмийн даатгал,  тээврийн хэрэгслийн бүртгэл, оюуны өмч болоод  иргэний  бүртгэл мэдээлэл,  жолооны үнэмлэх олгодог төрийн үйлчилгээний байгууллагуудыг  нэгтгэх  асуудал. Манайд байр сав, бааз суурь нь ч байна. 

-“Монголын цахилгаан холбоо” компани өнгөрсөн 2017 онд  хэр ашигтай ажилласан бэ. Урьд жилүүдэд алдагдалтай ажилладаг байсан шүү дээ?

-“Монголын цахилгаан холбоо” компани 2017 онд ашигтай ажиллаа.  Өмнөх 2014, 2015 онд компани алдагдалтай ажиллаж ирсэн нь үнэн. Тодруулбал,  2015 онд 700 сая гаруй төгрөгийн алдагдалтай ажилласан алдаагаа засч  2016 онд  44 сая төгрөгийн ашигтай ажилласан. Өнгөрсөн  оны ерөнхий төлөвлөгөө 285 сая төгрөгийн алдагдалтай батлагдсан ч хэрэглэгчдээ ойр байж, тэдний сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлж, итгэлийг нь хүлээж ажилласны үр дүнд  ашигтай ажиллаж чадсан.

-Алдагдалтай батлагдсан төлөвлөгөөг яаж эерэг үр дүнтэй болгож   чадав?

-Нэгдүгээрт, бид маш их хэмнэлттэй ажилласан. Хоёрдугаарт, интернэтийн орлогыг манай хамт олон 30 хувиар нэмэгдүүлсэн нь компани ашигтай ажиллахад үр өгөөжөө өглөө. Өнгөрсөн хугацаанд интернэтийн хэрэглэгч, интернэтийн хурдыг нэмэгдүүлэх чанарыг сайжруулсан. Мөн хэрэглэгчийн гомдлыг түргэн шуурхай авч хэлэлцэж шийдвэрлэдэг болсноор манай хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнд таатай байгаа. Аналог системээс тоон систем рүү Улаанбаатар хот болон найман аймгийг шилжүүлсэн нь их үр өгөөжөө өглөө гэж үзэж байна.

-Хэрэглэгчдийн тоо  хэдэн хувиар өссөн бэ? 

-Дэлхий нийтэд жил бүр телефон утас хэрэглэдэг хүмүүсийн тоо буурдаг. Энэ нь, гар утасны хэрэглээ өргөн тархсантай холбоотой. Нөгөө талдаа телефон утастай хэрэглэгч нарт интернэтийг хос багц болгон өгсөн нь хэрэглэгчийн өсөлтөд эергээр нөлөөлж байгаа. Тийм учраас манай технологи интернэттэй байж болно гэдгийг хэрэглэгч нартаа маш сайн ойлгуулж, бүтээгдэхүүнээ чиглүүлж өгсөн нь үр дүнтэй ажлуудын нэг болсон.

-“SpaceX” компани 2019 онд хиймэл дагуул ашиглан 4G интернэтийг дэлхий нийтэд хямд өртгөөр цацах гэж байгаа. Энэ үйлчилгээ манай улсын интернэтийн үнэ тарифт нөлөөлөх үү?

-Монгол Улсын 331 сумаас 53 суманд шилэн кабель, суурин сүлжээ очоогүй байна. “SpaceX” компанийн 4G интернэт үйлчилгээ ийм газруудад өргөн ашиглагдах юм. Өөрөөр хэлбэл,  нийтийн хэрэглээнд биш бизнесмен, аялал, жуулчлал хийж байгаа, суурин сүлжээ очиж болохгүй алслагдсан газруудад ашиглагдах юм.

-Тэгэхээр манай улсад интернэтийн үйлчилгээний үнэ тариф буурах болоогүй гэсэн үг үү?

-Интернетийн үйчилгээ нэмэгдэх тусам яриа багасдаг. Яриа багасна гэдэг нь үнэ буурна гэсэн үг. Яриа явуулахад маш их өндөр зардал гардаг. Тэгэхээр интернэтийн хэрэглээ нэмэгдэх тусам янз бүрийн аппликэйшн, олон нийтийн сүлжээгээр ярих, зургаа шидэх, үзсэн дуу, киногоо хүртэл шейрлэж байна. Энэ бүхэн өндөр өртөгтэй яриан сувгийг багасгаж, интернэтийн үйлчилгээ яваандаа багасна.

-Хоёулаа ярианыхаа сэвдийг  өөрчилье.  Та засварчнаас компаний захирлаар ажиллаж буй нэгэн.  Холбоочин хэмээх мэргэжлийг та өөрөө сонгов уу эсвэл бурхны зураг төөргөөр явна уу?

-Би төрийн албан хаагчийн хүүхэд.  Аав,  ээж хоёр маань  санхүүч.  Миний хүүхэд насны мөрөөдөл бол инженер. Тэр дундаа радио электроникийг илүү сонирхож, Залуу техникчдийн ордны  дугуйланд  тавдугаар ангиас аравдугаар анги төгстөлөө явсан. Наймдугаар ангийн сурагч байхдаа Улсын аварга шалгаруулах тэмцээнд өөрийн зохион бүтээсэн бүтээлээрээ оролцож, хүрэл медаль хүртэж байлаа. Цаг хугацааны хувьд 1980 он. Энэ нь надад ихээхэн урам хайрлаж, инженер мэргэжил сонгоход хүргэсэн.   Холбооны мэргэжил сайхан. Би эзэмшсэн мэргэжилдээ хайртай.  Сайхан мэргэжил эзэмшсэндээ үргэлж бахархаж явдаг даа. Холбооны салбарт ажиллаад гуч гаруй жил болсон байна. 

Ажил амьдралынхаа гарааг завсарчнаас эхэлж байлаа.  Радио релейний  газарт. Тэр үеийн нийгмийн тогтолцоо нь тийм байсан. Өвгөн багшаа дагаад зааж өгсөн бүхнийг нь сурах гэж мэрийж явсны буянаар би өдий зэрэгтэй яваа. Та бүхэн санаж байгаа бол өндөр уулын оройд дахин дамжуулах станцууд байдаг даа. Би тэнд ажилладаг байлаа. Заримдаа 14 хоног ганцаараа ажилладаг байсан гээд төсөөл  дөө.  Өнөөгийн залуучуудыг ойн гүнд ганцаараа өндөр хариуцлага хүлээгээд ажилла гэвэл яах бол гэж заримдаа боддог юм. Ингэж ажилласаар техникч, инженер, ахлах инженер гээд ажил мэргэжлийн хувьд өсч дэвжсээр  өнөөдөр  97 жилийн түүхтэй  байгууллагаа удирдаж байна.   Их сайхан нөмөр нөөлөгтэй хамт олны дунд ажиллаж амьдарч яваа би их азтай хүн.

-Сумын холбоо гэж түмэн холхисон сайхан газар байлаа. Сумын холбоочны гэр ч ялгаагүй. Тийм амьдрал буцалж байгаа сум Монгол Улсад хэд байна вэ?

-Үүрэн телефон орж ирснээр Монголын цахилгаан холбоо байр сууриа тэдэнд алдсан. Холбооны салбарт ажиллагсдын тоо ч тэр хэрээр цөөрсөн. Гэхдээ энэ салбарт өдгөө мянга гаруй хүн ажиллаж буй.  Алслагдсан суманд холбоо бий. 

-Дэлхийн улс орнууд гудамжны телефон утсаа өнөө ч ашигладаг юм билээ. Харин манайд  харагдахаа болиод удаж буй.  Монголоос бусад орон байлгаад байдгийн учир юу юм бол?

-Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө технологи ч хүчин мөхөсдөх нь бий.  Тийм зүйл боллоо гэхэд үүрэн телефоны операторууд бүгд сүлжээгүй болж ажиллахгүй. Харин манайх үлдэнэ. Учир нь, манай дэд бүтэц газар доор байрладаг. Шүлхий гарч хөл хорио тогтоон, сүлжээгүй газар пост ажиллуулахад “Монголын цахилгаан холбоо” компани л   харилцаа холбоогоор хангаж ажилладаг. Онцгой байдал, Цагдаа, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа байгууллагууд бүгд манайхаас үйлчилгээ авдаг. Тиймээс би стратегийн  гэж онцлоод байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр, дэлхийн улс орнууд телефон утасны дугаараар нь дамжуулаад  төрийн үйлчилгээ явуулдаг. Албан газар, аж ахуйн нэгжийн  үйл ажиллагаа  нь баттай эсэхийг  утасны дугаараас нь мэдэж болдог.   Хаяг байршлыг нь ч олж болдог. Үүнийг нь хуульчилж өгсөн байдаг. Онцгой тохиолдолд гудамжинд байрлуулсан телефоныг ашиглан эмнэлэг, цагдаа хүчний байгууллагын тусламжийг үнэ төлбөргүйгээр авах нөхцлөөр хангаж өгсөн байдаг. Тэр бүү хэл, байшин бүрийн буланд заавал ч үгүй телефон утас суурилуулсан байх жишээний.  Мөдхөн  манайд ч тийм  шаардлагыг тавих байх.  

-Та  холбоочиддоо хандаж сэтгэлийнхээ мэндчилгээг дамжуулна уу?

-“Монголын цахилгаан холбоо” ХК хэмээх   ам бүл нь өнөр өтгөн их айлаар овоглож явдаг үе үеийн холбоочиддоо  эрүүл энх, урт удаан нас, ажил үйлс нь өөдрөг байхын ерөөл талбия.

www.24tsag.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан