Тавдугаар сарын 1-нээс хойш мөнгөөр газраа өмчилж авна гэдэг нь ташаа мэдээлэл
2018/04/10
Share |

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн дагуу иргэн бүр 0.07 га газрыг өмчлөх эрхтэй. Энэхүү хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2003 оноос хойш эзэмшиж байгаа буюу эзэмших гэрчилгээтэй  газраа иргэд өөрийн болгож, өмчилсөөр ирсэн. Тэгвэл TIME.MN вебсайт иргэдийн дунд тархаад буй мэдээллийн талаар Нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэнтэй ярилцав. Тэрээр нэгэнт батлагдсан хууль дуусна гэж байхгүй. Харин энэ хаврын УИХ-ын чуулганаар иргэдийн газар өмчлөх эрхийг хугацаагүйгээр сунгах саналыг хүргүүлсэн тухай онцоллоо.

-Нийслэлд одоогийн байдлаар хэчнээн иргэд газар өмчилж авсан бэ?

-“Газар өмчилнө” гэдэг нь эзэмшиж байгаа буюу эзэмших гэрчилгээтэй газраа өөрийн болгож авна гэсэн үг. 2003 оноос хойш газар өмчлөлийн хууль хэрэгжиж эхэлсэн. Яг одоогийн байдлаар нийт 192 мянган өрх газраа өмчилж авсан. Тухайлбал, амьдарч байгаа газраа 128798, зуслангийн бүсэд 1001, цахим хэлбэрээр 69836 иргэн газраа авсан байна.

-Иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл их байна. Тавдугаар сарын нэгэнд хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусахаар газраа өмчилж болохгүй гэж ойлгоод байна. Энэ үнэн үү?

-Иргэд 700м.кв буюу 0.07 га  газрыг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр өмчлөх эрхтэй. Харин тухайн иргэн энэ өгөгдсөн хэмжээнээс илүү байгаа тохиолдолд өөрийн хүсэлтээр төлбөр төлж авах журамтай байдаг. Иргэн бүрийн өмчлөх эрхтэй 0.07 га газрыг худалдаалж, зарж борлуулна гэсэн үг биш. Тухайн иргэний газар 780 эсвэл 790м.кв байвал м.кв тутамд 12900 төгрөгөөр тооцож илүү газрынхаа  төлбөрийг төлж, худалдаж авна гэсэн үг. Манай газрын албанаас хуулийн хэрэгжилтийн хугацаа тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болоход газрыг үнэтэй худалдаж эхэлнэ гэсэн ташаа мэдээлэл өгөөгүй.

-Иргэд цаашдаа газраа үнэгүй өмчилж авч болох уу?

-2003 оноос Газар өмчлөлийн тухай хууль 3 удаа сунгаж, хэрэгжүүлж байна. Харин энэ УИХ-ын хаврын чуулганаар тус хуулийн хэрэгжилтийг хугацаагүй сунгуулах талаар санал хүргүүлсан байгаа. Урьд нь таван жилийн үечлэлээр сунгаж, хэрэгжүүлж байсан.

-Яагаад тав, таван жилээр сунгаж, хэрэгжүүлж байсан юм болоо.

-Хүн ам нэмэгдэж болох ч газар өргөсөж, тэлнэ гэсэн үг биш. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газрынхаа 82 хувийг иргэдэд аль хэдийн өмчлүүлсэн. Нийслэл өөрийн хилийн зурвас дотроо багтсан нэгж талбайд газар өмчлүүлэх эрхтэй байдаг. Нийслэлийн нийт иргэдийн 14 хувь нь газраа өмчилж авсан байна. Иймээс дахин цааш хугацааг сунгаж, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага байна гэж харж байна. Өмчлүүлэх газар дуусаж магадгүй тул тав, таван жилээр сунгаж ирсэн.

-Иргэдэд хугацаагүйгээр сунгах нь хэр ашигтай вэ?

-Мэдээж, иргэд сандралгүй өөрийн хүссэн газраа өмчлөх нөхцөлөөр хангагдаж байгаа юм. Мөн нийслэл хотод газар эзэмшиж чадаагүй тохиолдолд хөдөө орон нутагт газар эзэмших бүрэн боломжтой. Тухайн хөдөө орон нутгийн газрын албанд нийслэлд газар өмчлөөгүй гэсэн лавлагаа авч хандаж болно.  Тодруулбал аймгийн төвд 3500, сумын төвд 5000м2 газрыг өмчлөх боломжтой. Хот хөдөөг холбосон замд худалдаа үйлчилгээ эрхлэх бол мөн өмчилж болно.

-Нийслэлд газар өмчилж чадаагүй иргэдэд ямар арга хэмжээ авч байна вэ?

Нийслэл хотод газар өмчлөөгүй иргэдэд хөдөө орон нутагт газар авах бүрэн боломж бий. Мөн зуслангийн газраа иргэд өмчилж авах боломж байна. Газар өмчлөлийн хуулийг дуусгавар болгох боломжгүй. УИХ-ын хаврын чуулганаар иргэдийн газар өмчлөх эрхийг хугацаагүйгээр сунгах саналыг хүргүүлсэн тухай онцоллоо

-Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан