Монголчууд Чингис хааныхаа онгоныг олохыг хүсдэггүй
2018/04/10
Share |

Чингис хаан Номхон далай, Каспийн тэнгисийг бүхэлд нь захирч байв. Тэрбээр нас барахынхаа өмнө өөрийн биеийг нууцаар оршуулахыг хүссэн аж.

Түүний цэргүүд шарилыг нь төрөлх нутагт нь авчирч, нууцыг хадгалахын тулд замдаа таарсан бүхнийг хөнөөсөн гэдэг. Эзэн хааныг оршуулсны дараа тус газрыг 10000 мориор гишгүүлж, бүх ул мөрийг үгүй хийжээ.

Чингис хаан тэнгэр болж 800 гаруй жил өнгөрсөн ч түүний онгоныг нэг ч хүн олоогүй байна. Гадаадын хайгуулчид түүхийн ном, газрын гадрага, тэр бүү хэл сансрын зураг ашиглан түүний онгоныг олохыг оролдсон юм.

Nationalgeographic” сэтгүүлийн “Хааны хөндий төсөл”-ийн хүрээнд сансрын зураг ашиглаж, их хааны онгоныг олохыг хичээж байв. Хамгийн хачирхалтай нь онгоныг монголчууд биш, гадаад хүмүүс илүү  олох сонирхолтой байдаг. 

Харин монголчууд өөрсдөө олохыг хүсдэггүй. Энэ бол Чингис хаан өөрийн нутагтаа үнэлэгддэггүй гэсэн үг биш юм. Тэр тэнгэр болсныхоо дараахан өнөөдрийнх шиг алдар хүндтэй байсангүй. Тиймээс гадныхны хувьд эзэн хааныхаа онгоныг олохыг хүсдэггүй монголчуудын шалтгаан нь ойлгомжгүй санагдаж болох юм.

Үүний шалтгааныг гаднын хэвлэлээр хараалтай холбон тайлбарладаг. Учир нь тэд “Чингис хааны булшийг хэрвээ олбол дэлхий ертөнц төгсөнө” хэмээн итгэдэг юм.

Ийн үзэх болсон нь Төмөр хааны домогтой холбоотой. Төмөр бол XIV зуунд Түрэгийн хаан байв. 1941 онд Төмөр хааны булшийг Зөвлөлтийн археологичид олсны дараа дараахан фашист Германы цэргүүд ЗХУ-д довтолж, дэлхийн II дайны зүүн фронтыг нээв. Мухар сүсэгтнүүд үүнийг хаадын булшийг нээсэнтэй холбон итгэдэг аж.

ЧИНГИСИЙН ОНГОНЫГ ОЛОХ НЬ

Археологийн хүрээлэнгийн доктор Д.Эрдэнэбаатар өмнө нь олон хүндрэлийг даван туулжээ. Тэрбээр Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн захирал бөгөөд Чингис хааны булшийг олох анхны экспедицийн гишүүн байв.

Япон, Монголын хамтын ажиллагааны “Гурван гол” төсөл Чингис хааны төрсөн нутаг болох Хэнтий аймагт Хэрлэн, Онон, Туул голын бэлчирт судалгаа хийжээ.

Энэ нь 1990 оны эхэн үе байсан бөгөөд ардчилсан хувьсгал өрнөж байлаа. Энэ үед коммунист Засгийн газрыг тайван замаар буулгаж, ардчилсан шинэ тогтолцоог бий болгожээ. Үүнтэй зэрэгцэн Чингис хааны булшийг олох ажил эсэргүүцэлтэй тулгарч “Гурван гол” төслийг түдгэлзүүлэв.

2001 онд доктор Д.Эрдэнэбаатар Архангай аймгаас 2000 настай Хүннүгийн булш илрүүлсэн аж. Түүний үзэж буйгаар Хүннү нар нь монголчуудын өвөг дээдэс байсан бөгөөд үүнийг Чингис хаан ч хүлээн зөвшөөрдөг байж.

Тиймээс тэдний хөдөөлүүлэх ёс, бунхан нь ижил, төстэй байж болох магадлалтай. Хүннүгийн хааныг газар доор 20 метрийн гүнд оршуулжээ. Д.Эрдэнэбаатар доктор оршуулгын нэг танхимыг нээхийн тулд 10 жилийг зарцуулсан байна. Тухайн үед энэ танхим булш тоногчдын анхаарлыг ихэд татаж байв.

Булшинд Хүннүгийн гадаад харилцааг илэрхийлэх эд өлгийн хосгүй үнэт олдворууд хадгалагддаг байна. Үүний дотор хоёр төрлийн Хятад үндэстний байлдааны тэрэг, Ромын шилэн сав, олон үнэт металл байжээ.

Д.Эрдэнэбаатар гуай эдгээр олдворуудыг хадгалдаг их сургуулийнхаа Археологийн музейг надад үзүүллээ. Булшинд алт, мөнгөн зоос, агт морь байв. Тухайн үед хаан болон түүний алтан ургийнханд зориулж ирвэс болон ганц эвэрт бодь гөрөөс олонтаа дүрсэлдэг байсныг тэрбээр онцлов.

Чингис хааны онгонд Монголын эзэнт гүрний олон газраас цуглуулсан хосгүй үнэт олдворууд бий хэмээн олон хүн үздэг. Энэ нь гадаад хүмүүс түүний булшийг эрэн хайх нэг шалтгаан юм. 

Гэсэн хэдий боловч Чингис хааныг Хүннүгийн ёсоор оршуулсан бол нөхцөл байдал хүндрэлтэй болох нь эргэлзээгүй. Тэмдэг тавьсан чулууг хөдөлгөж, онгоныг маш хялбархан нууцалж болно.

Монгол орны өргөн, уудам газар нутгаас 20 метрийн гүнд байх хааны онгоныг олно гэдэг боломжгүй ч байж мэднэ. Доктор Д.Эрдэнэбаатараас Чингис хааны онгоныг олох эсэх талаар лавлахад тэрбээр тайван гэгч нь мөрөө хавчив.

Өөрийн ажлаа хийж дуусгахад амьдралынх нь хугацаа хүрэх эсэх нь эргэлзээтэй түүнд түүхийн хугацаа хэтэрхий урт ажээ.

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан