А.Энхцэцэг: Оюутанд хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгчгүй зээл олгож эхэллээ
2018/04/13
Share |

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хамтран "Боловсролын супермаркет 2018" үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Зохион байгуулагчид Ерөнхий боловсролын 13 сургуулийн 9-12 дугаар ангийнхны дунд мэргэжил сонголтын судалгаа явуулж, түүндээ тулгуурлан арга хэмжээнд оролцуулах их, дээд сургуулиа сонгожээ. Ингэхдээ өсвөр үеийн хүүхдүүдийн хамгийн их сонирхож буй арван мэргэжлийг тодорхойлсон байна.

Үүнд:

Инженер /бүх чиглэлийн/

IT программ хангамж

Эмч

Аялал жуулчлалын менежер

Эдийн засагч

Экологийн мэргэжилтэн

Химич

Эрчим хүчний салбарын мэргэжилтэн

Нано технологич

PR сэтгүүлч зэрэг мэргэжил багтжээ.

Үзэсгэлэнд дээрх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль оролцож байна. Тухайлбал, АШУИС, ШУТИС, Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургууль, Сэтгүүлч дээд сургууль, Урлах эрдэм дээд сургууль, Сити их сургууль гээд нийт 20 орчим сургууль өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулах юм.

Суралцахыг сонирхсон бүхэнд бүх талын мэдээллийг өгч, давуу тал, шинэ боломжуудыг санал болгож байна. Үүний зэрэгцээ олон улсын боловсролын төвүүд, оюутанд олгох Оюутны хөгжлийн зээлийн талаар сонирхсон мэдээллээ авч болно. Үзэсгэлэн маргааш үргэлжилнэ.

А.Энхцэцэг: Оюутанд хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгчгүй зээл олгож эхэллээ

БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын сангийн мэргэжилтэн А.Энхцэцэгээс зээлийн сангийн талаар ярилцлаа.

-Боловсролын зээлийн сан оюутнуудад ямар боломжийг олгож байгаа юм бэ?

-Өнгөрсөн жилээс эхлэн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнуудад арилжааны зургаан банкаар дамжуулан жилийн таван хувийн хүүтэй зээл олгож байсан.

Энэ жилийн хоёрдугаар сард Засгийн газрын тогтоолоор журамд өөрчлөлт орсон. Ингэснээр оюутанд хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгчгүй зээл олгож эхлэлээ. Өмнө нь банкаар богино, урт хугацаатай болон хүүг бууруулсан зээл гэсэн гурван төрлөөр олгож байсан бол одоо урт хугацаатай, хүүгүй болж байна.

-Зээлд хамрагдахыг хүссэн оюутан ямар шаардлага хангасан байх вэ?

-Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцдаг, тухайн сургууль нь Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан байх ёстой. Шинээр элсэгч оюутны ЭЕШ-ын оноо 600-аас дээш, бакалавраар суралцдаг бол голч дүн 2.8, магистр, докторын ангийн оюутны голч дүн нь 3.2 байвал шаардлага хангана. Мөн тухайн хичээлийн жилд 10-аас дээш кридет цаг судалсан байх ёстой. Эдгээр шаардлагыг хангасан оюутан эхлээд сургуульдаа хүсэлт гаргах юм.

-Бүрдүүлэх материалын тухайд...?

-Зорилго тодорхойлох эссэ, иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн тодорхойлолт, голч дүнгийн тодорхойлолт, тухайн судалсан хичээлүүдийн жагсаалт байх шаардлагатай. Зээлийн ирэх сарын 1-нээс олгох юм. Сургалтын төлбөр нь дутуу байгаа оюутан сургуульдаа хүсэлт гаргаад ирэх сарын 1-нд олгох зээлд хамрагдаж болно. Энэ зээл нь тухайн жилдээ олгогдох юм.

-Зээлийн буцаан төлөлтийн хэлбэр ямар байх вэ?

-Оюутны ирээдүйн орлогод нь суурилж эргэн төлөлтийн хуваарийг гаргана. Оюутны хөгжлийн зээл авсан бол Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулах ёстой. Хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгч байхгүй юм байна гээд сургуулиас шилжсэн, гарсан тохиолдолд тухайн сургуулиас зээлийн санд мэдээлэл нь ирнэ.

Оюутны хөгжлийн зээл авснаар Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг учраас зээлээ найдвартай төлөөгүй тохиолдолд дараагийн зээл олгогдохгүй. Тиймээс буцаад найдвартай төлөх шаардлагатай.

-Жилд хэдэн оюутан хамруулах боломжтой вэ?

-Их, дээд сургуулиудад квот тогтоосон. Түүний дагуу зээлээ олгоно.

-Одоогоор хэдэн их, дээд сургууль квотод хамрагдсан байгаа вэ?

- Сургуулиудтай гэрээ хийсний дараа хэд гэдэг нь тодорхой болно. Өнөөдрөөс их, дээд сургуулиудтай гэрээ хийж эхлээд байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан