Б.Бат-Эрдэнэ: Би бол Л.Чинбатыг даргаар нь томилсон гурван шатны шүүхийн шийдвэрийг олж хараагүй байгаа
2018/04/18
Share |

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Бөхийн холбооны асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өнөөдрийн энэ маргаан 2002 оны ээлжит дөрөвдүгээр Их Эе-ээс эхлэлтэй гэхээр 16 жилийн хугацаа болж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд ээлжит хурлаараа бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх асуудлаа хэлэлцэн баталсан. Хуучин дүрмээрээ тэргүүн гэдэг нь гол эрх мэдэл бүхий гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг байсан. Удирдах зөвлөлөө даргалдаг байсан. Харин шинэ дүрмээрээ гүйцэтгэх зөвлөл нь тусдаа, удирдлага нь тусдаа, цэцдийн зөвлөлийн дарга нь тусдаа байх юм. Тэргүүн дэд, тэргүүн хоёр ийм байхаар бүтэцтэй болсон юм. Ингээд хурал болсны дараа залуучууд “Бид нар ачааг үүрье” гэж хэлээд 15 тэргүүлэх цолтой бөхчүүд дүрмэнд орсон өөрчлөлтөөр тэргүүн нь тусдаа “та бол 15 тэргүүлэгчийн нэг” гэдэг ийм л зарчимтайгаар ажиллаж байгаа. Ганболд заантай утсаар яриад “Та нар хурал хийсэн гэсэн. Тэргүүлэгчээр нь Бат-Эрдэнэ аваргыг томилсон гэж дуулсан. Аваргатай бол юу ярих вэ. Залуучууд ингээд санаачилга гаргаад, ачаагаа үүрээд явна гэж байгаа бол дэмжинэ ээ. Гэхдээ та нар Цэцдийн зөвлөлийн хурал хийгээд тэргүүлэгчдээ сонгоод гүйцэтгэх захиралаа томилохдоо Нямдорж, Данзан гээд хуучин хүмүүсээ л тавих байхдаа гэхэд нь залуучууд маань тийм юм байхгүй ээ. Бид бүх удирдлагыг авсан. Шинэ тэргүүн дүрмээрээ ч тэр бидний шаардлагаар ч тэр нэг саналтай 15 тэргүүлэгчдийн нэг гэсэн. Тэгэхэд нь за тэгвэл та нар сонгоод явахаар чинь харж байж болно” гэсэн л хариу хэлсэн юм билээ. Гүйцэтгэх захирлаар нь Улсын заан Б.Сайнбаярыг томилоод ажиллуулж байгаа. Дэд тэргүүнээр Улсын заан Ц.Магалжав сонгогдоод ажиллаж байгаа. Ингээд залуучууд ахиад санал санаачилга гаргаж Бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа Л.Чинбат, А.Сүхбат, Гарьд Б.Гантогтох, Ү.Хүрэлбаатар нар дээр Б.Сайнбаяр Ц.Магалжав нар очоод хэлэлцээ хийсэн юм билээ.

Зөвхөн 2017 оны 5 сарын 28-нд Л.Чинбатыг сонгосон шиг хэд хэдэн удаа ээлжит бус Их-Эе хурал болж байсан юм. 2002 оноос хойш ээлжит бус Их-Эе хурал хийж, бөхийн өргөөг дайрч эзэлсэн тохиолдол 5-6 удаа болж байсан юм билээ. Энэ хурлууд нь шүүх дээр очоод хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлүүлсэн байдаг. Би бол Л.Чинбатыг даргаар нь томилсон гурван шатны шүүхийн шийдвэрийг олж хараагүй байгаа. Жаахан тэвчээртэй байж болно доо. Тэрийг хүлээхгүй үймээн самуун дэгдээж, өндрөө аваад байгаа юм. Ингэж өндрөө авах асуудал ч биш. Баримттай, факттай ярьсан асуудал дээрээ л ярих хэрэгтэй” гэв.

-Таны бие хамгаалагч Б.Одхүү Сүхбат аваргыг зодсон нь үнэн юм уу?

-Би чинь хамгаалагч, туслах, жолооч ч байхгүй. Би тухайн үед тэнд байгаагүй. Хуулийн дагуу гэдгээ хэлчихээд л гарсан болохоор яг тэр үймээний үеэр байгаагүй. Биед нь халдсан асуудал байхгүй гэдгээ ч өөрөө надад хэлсэн. А.Сүхбат гишүүний хувьд хэлэхэд гишүүний халдашгүй байдал гэдгийг бид яаж ч зоргоороо байж болно, юу ч хийж болно гэж боддогоо болих хэрэгтэй. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол УИХ-ын гишүүн хууль батлан гаргах, энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь л халдашгүй байдлыг нь дархлаажуулж байгаа болохоос биш өөрөө энд тэнд очоод нийгмийг турхирчихаад халдашгүй байдал гэдэг заалтын ард нуугдах гэж яриад байж болохгүй. Би УИХ-д дөрвөн удаа сонгогдсон хүн. Надад ямар ч халдашгүй эрх байхгүй. Хаана ч би энэ эрхээрээ түрий барьж үзээгүй.

-Дүрмийг Улсын бүртгэл бүртгэх процесс нь яасан юм бэ?

-Тэр процесс нь хуулийнхаа дагуу явагдаж байгаа. Ер нь иргэний нийгмийн байгууллагын төлөвшилтэй холбоотой асуудалд аль аль талдаа ойлголттой байх ёстой. Гуравдугаар сарын 24-нд болсон ээлжит бус хуралтай холбоотойгоор аливаа бүртгэл хийхгүй байхыг үүрэг болгосон цагдаа, шүүхийн бичиг очсон юм билээ. Иймээс бүртгэхгүй гэж байгаа юм билээ. Хуулийн дагуу хурлаа хийгээд, эвлэлдэн нэгдээд хуулийн дагуур протоколоо өгвөл бүртгэнэ.

-Энэ асуудалд Ц.Нямдорж сайдыг оролцсон гэж яригдаад байгаа нь үнэн үү?

-Үгүй байх гэж бодож байна. Хүмүүсийн хардах сэрдэх асуудал төвөгтэй юм. Тэр орой би Ц.Нямдорж сайдтай ярьсан. Намайг тэнд болоод асуудал юу болоод байгаа юм. Тараасан дээр байх шүү гэж хэлсэн. Би Хандгайтад зуслан дээрээ байна гэдгээ хэлсэн. Тэндээс мэдээлэл сонсоход согтуу хүмүүс хэд хэд байна гэж хэлсэн учраас сайдад энэ асуудлыг анхаараарай гэж хэлсэн. Иймээс Ц.Нямдорж сайд бас хэлсэн юм билээ”  гэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан