Удахгүй хөдлөх том төслүүд
2018/04/19
Share |

Монгол Улсын Засгийн газраас “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ыг 250 МВт-аар, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц”-ыг 50 МВт-аар, “Дарханы дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар тус тус нэмэгдүүлэхээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, Багануурын 700 МВт-ын дулааны цахилгаан станц,  Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцуудыг тус тус барихаар төлөвлөн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарынхантай уулзахдаа мэдэгдсэн билээ. 

Цаашилбал, Цахиурт Овоогийн төмрийн хүдрийн уулын баяжуулах, Дулаан хар уулын холимог металлын уулын баяжуулах, Ширэн Овоогийн төмрийн хүдрийн уулын баяжуулах, Хар Овоогийн уулын баяжуулах зэрэг төслүүдэд анхаарч байгаагаа Засгийн газрын тэргүүн хэллээ. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар эдийн засгийн энэ хүндрэлтэй үед том төслүүдээ хөдөлгөнө, хөдөлгөж байж хүнд байдлаас гарна гэдгээ ярилцлагадаа дурдлаа. Иймд та бүхэнд удахгүй хөдлөх том төслүүдийн мэдээллийг хүргэж байна. 

Нефть боловсруулах үйлдвэр

Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлээд байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар “Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авна. Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай. Энэ оны хоёрдугаар улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх болно” хэмээн эрсхэн мэдэгдээд буй.

Шатахууны бүрэн хараат байдлаас гарах энэ бүтээн байгуулалтын хүрээнд Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын авто зам, Эрчим хүч дамжуулах шугамын ажил тус тус хийгдэнэ. 
Яг одоо Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулалтын шатандаа явна. “ТЭЗҮ хүлээн авсны дараа тодорхой шийдлүүд гарна” гэж Уул уурхайн сайд Д.Сумъяабазар саяхан мэдээлсэн.

Таван толгойн цахилгаан станц

Таван толгойн цахилгаан станцын төсөл олон жил дуншиж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар “Тавантолгойн 450 Мвт-ын цахилгаан станц барих төслийн хүрээнд хийгдэх цахилгаан худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээр удаашралтай байна” гэж сануулсан. 

Тус цахилгаан станцын хүчин чадал нь 450мгвт. Харин Оюутолгойн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ 280мгвт. Энэхүү ирээдүйтэй төсөл тойрсон хамгийн сүүлийн үеийн үйл явдал нь Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг 2018 оны 2 сарын 16-нд цуцалсан нь юм. Уг нь тус батлагдсан гэрээгээр Засгийн газар Тавантолгойн нүүрсний бүлэг ордод түшиглэн бие даасан Тавантолгойн цахилгаан станцыг шинээр барьж, “Оюу толгой” нь станцын эзэмшигч бус, эрчим хүчний худалдан авагч байхаар заасан байсан юм. 

Засгийн газраас гэрээг нэгэнт цуцалсан учир Оюутолгой компани энэхүү төслөө өөрсдөө удирдана гэдгээ бараг хэлчихсэн. Энэ тухайгаа “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ цуцлагдсанаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой” хэмээн албан ёсны сайтдаа мэдэгдээд буй. 

Эрдэнэт-овоотын төмөр зам

Эрдэнэт-Овоотын төмөр зам нь ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын хамтарсан “Эдийн засгийн коридор”, БНХАУ-ын “Нэг бүс–нэг зам” хөтөлбөрүүдэд багтсан мега төсөл юм. Гурван улсын хамтарсан 32 төслөөс манай талаас удахгүй хөдлөх боломжтой ганц төсөл нь гэж хэлж болно. 

Эдийн засгийн хойд коридорын энэхүү төмөр зам Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тьянжин чиглэлд тавигдана. Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Монголын тээврийн зардал буурч, Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн хэмжээ одоо жилд 20 сая тонн байгаа бол 40 сая тонн болж хоёр дахин нэмэгдэнэ. Төслийн өртөг 1.3 тэрбум ам.доллар.  

Төмөр замын бүтээн байгуулалтад 1,000 гаруй хүн гар бие оролцож, бүтээн босгосны дараа 650 төмөр замчин байнгын ажлын байраар хангагдана. Уурхайг барьж байгуулахад 1500 хүн гар бие оролцож, олборлолт эхэлснээр 812 ажлын байр шинээр бий болно. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар энэхүү төслийг бүхий л талаар дэмжиж байгаа бөгөөд Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ оны 1 сарын 19-нд компанийн төлөөлөлтэй уулзаад 2018 оны намар гэхэд бэлтгэл ажил болон хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж, 2019 оны хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх саналыг тавьж, хамтран ажиллахаар болоод байгаа. 

Гацууртын орд

Монгол Улсын Засгийн газар, “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээр одоогоос арван жилийн өмнө буюу 2008 онд хийсэн боловч одоог хүртэл эцэслээгүй “бэлэн төсөл” хэмээгддэг Гацууртын орд ашиглалтад ороогүй л байна. 

Тус компани нөөц хийгээд ТЭЗҮ-гийн тодотголоо 2017 оны сүүлээр шинэчилж дууссан. Шинэчлэхэд төслийн IRR буюу өгөөжийн доод түвшин ердөө 9.3 хувь гарсан. Үүнээс улбаалаад Гацууртын төслийг Монгол компанид зарахаар болж байна гэсэн цуу яриа гарсан боловч, компанийн зүгээс “Одоогоор тус төслийг зарах сонирхол байхгүй байгаа” хэмээн албан ёсоор мэдэгдээд байна. Өгөөжийн доод түвшин бага гарсантай холбоотой “Сентерра гоулд” компанийн зүгээс одоогийн мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд төслийн үр ашгийг нэмэгдүүлэх ямар боломжууд байгааг эрэлхийлэх шаардлагатай болоод байгаа. 

“Сентерра гоулд Монголия” ХХК-ийн толгой компани болох “Сентерра гоулд” ХХК-ийн 2018 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд Гацууртын орд бага тусгагдсан, Турк улс дахь “Oksut project” хэмээх алтны ирээдүйтэй төсөлдөө ихээхэн найдлага тавьж байгаа гэсэн мэдээлэл байна. 

www.ikon.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан