Эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүхний анхааралд...
2018/04/19
Share |

Эрүүл мэндийн даатгал" төлдөг хүн бүхний анхааралд дараах мэдээллийг хүргэж байна. Хэрвээ та даатгалаа цаг тухай бүрт нь төлдөг бол төрөөс дараах эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүйгээр авах боломжтой юм байна.

1. Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү?

-Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий  рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд  өвчний оношоос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 74000-74390 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.

2. Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн  амбулаторийн  тусламж, үйлчилгээ авбал яах вэ?

 -Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн төлбөрөө өөрөө бүрэн хариуцан төлнө.
Харин эрүүл мэндийн даатгалд даатгуулсан тохиолдолд амбулаторийн тусламж, үйлчилгээний төлбөрт 10500-11340 төгрөгийг тухайн даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан эмнэлэгт нь төлдөг.

3. ЭМД-тай хүнд шинжилгээнүүдийг үнэ төлбөргүйгээр хийх үү?

-Даатгуулагч өвчний учир эмчийн заалтын дагуу 36000 төгрөг хүртэлх төлбөрийн оношлогоо, шинжилгээ хийлгэх эрхтэй.

4. Шинжилгээ үнэгүй хийгдэж байгаагаас өөр урамшуулал үзүүлдэг үү?  

-Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар даатгуулагч дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг даатгалын сангаас төлүүлэх эрхтэй:

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

Амбулаторийн тусламж, үйлчилгээ

Оношлогоо, шинжилгээ

Өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээ

Нөхөн сэргээх эмчилгээ

Хөнгөвчлөх эмчилгээ

Уламжлалт эмчилгээ

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт

5. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн хэрнээ эмнэлэгт хэвтэхэд нэмэлт төлбөр төлдөг.  Энэ ямар учиртай вэ?

 -Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэлээ төлсөн  ажил хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлнө, үлдсэн 85-90 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө. Үүнээс өөр нэмэлт төлбөр төлөхгүй.

6. Эмийн үнийн хөнгөлөлтийн талаар тодруулж өгнө үү. Хаанаас авдаг вэ, аль нэг дурын эмийн сангаас авч болох уу?

- Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол та аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын зөвшөөрөлтэй даатгалын гэрээ бүхий эмийн сангуудаас өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 132 нэр төрлийн 339 эмээс үйлчлүүлэх эрхтэй. Эдгээр эмийн төрлөөс нь шалтгаалан үнэд нь 5-94 хувийн буюу 120-18000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

7. Эрүүл мэндийн даатгал төлж байх хугацаанд хэдэн удаа бүрэн үзлэгт хамрагдах боломжтой вэ?

-Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэг үйлчилгээ аваагүй бол таныг эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа орох эрхээр урамшуулна.

Даатгуулагч та урамшууллын нөхцөлийг хангасан бол харъяа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын гэрчилгээтэйгээ очиж, хүсэлтээ гаргаж болно.

8. Даатгалтай байх, даатгалгүй байх 2-ын ялгааг тайлбарлаж өгөөч?

-Хэрвээ та эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухайлан тогтоосон тарифын 10-15 хувийг  өөрөө төлж, 85.0-90.0 хувийг эрүүл мэндийн даатгалын  сангаас  төлүүлнэ. Та даатгалгүй бол зардлыг өөрөөсөө бүрэн төлнө. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын бусад бүх үйлчигээний төлбөрийг та өөрөө хариуцна.

9. Даатгуулагч эмнэлэгт хэвтэхдээ эм тарианд зориулж өөрөөсөө мөнгө гаргасан бол буцааж олгогдох уу?

-Эмнэлэг даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа ороох боох материалыг өөрөөр нь гаргуулж хэрэглэсэн, мөн хэвтэж эмчлүүлэх хугацаанд лабораторийн шинжилгээ төлбөртэй хийсэн бол уг эм тарианы үнэ болон шинжилгээний төлбөрийг даатгагчид бүрэн нөхөн олгох үүрэгтэй.

10. Гадаадад эмчлүүлсэн иргэнд эрүүл мэндийн даатгал хамаарах уу?

- Эрүүл мэндийн даатгал нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлдөг.

11. Шинэ төрсөн хүүхдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ хэрхэн авах вэ?

-16 хүртэлх насны хүүхдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг төрсний гэрчилгээгээр нь үзүүлдэг. Иймээс 16 хүртэлх насны хүүхэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ авах шаардлагагүй.

12.Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хичнээн төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй вэ?

-Та эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 1328000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй.

13. Оюутан сурагчид эрүүл мэндийн даатгалд яаж хамрагдах вэ?

-Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн суралцагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2012 оноос эхлэн төрөөс хариуцаж байна.

Харин их, дээд сургууль, коллежийн өдрөөс бусад хэлбэрээр суралцагч, МСҮТ-ийн оюутнууд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан жилдээ 8040 төгрөг төлнө.

14. Тархины мэс засалд ороход маш их зардал гардаг. Үүнийг даатгалаас хариуцах уу?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх төлбөрийн аргаар буюу даатгуулагчийн өвчний онош, өртгийн жин нэг даатгуулагчдад ногдох зардлын хэмжээг баримтлан төлбөр төлдөг.

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрт оношийн бүлэг, өртгийн жингээс хамааран 116400-643272 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгт даатгуулагчийн өмнөөс төлдөг. Хэрэв даатгуулагч улсын эмнэлэгт “Тархи нугас, захын мэдрэлийн мэс засал”  (“G00-G99” оношийн код) хийлгэсэн тохиолдолд 557544 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт төлнө.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан