УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
2018/04/20
Share |

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Уг төсөл нь дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг хийж өгөх юм. Өнгөрсөн хугацаанд мөнгө угаахтай холбоотой хоёр хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдаг ч амьдрал дээр энэ төрлийн гэмт хэрэг маш олон гардаг учраас дээрх хуулийн төслийг санаачилсан аж. Мөнгө угаах гэмт хэргийг АТГ, тагнуулын байгууллага хамтран шалгадаг. Тиймээс хуулийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бусад улс оронтой хамтрах зэрэг эрх зүйн зохицуулалтыг боловсруулжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ- ын зарим гишүүн асуулт асууж, санал хэллээ.

Тухайлбал, УИХ- ын гишүүн С.Бямбацогт “Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, энэ хуулийг батлах нь зөв байх. Гэхдээ иргэдээ хохироосон, үйл ажиллагаанд нь саад учруулсан хууль болчихвий. Учир нь, хуулийн төсөлд 20 сая төгрөгөөс дээш үнэт эдлэл худалдаалсан хуулийн этгээд, иргэн Монголбанкны Санхүүгийн хяналтын албанд бүртгүүлэх тухай заалт оруулсан байна. Монголчууд хөөрөг, эмээл, хазаар, мөнгөн аяга гээд үнэт эдлэлээ хоорондоо наймаалцдаг. Энэ тохиолдол бүртээ бүртгүүлэх шаардлагатай болох нь. Бүртгүүлээгүй бол эрүүгийн хэрэг үүсгээд байх юм биш биз” гэж асуув. Түүний асуултад ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр “Засгийн газраас таны хэлсэн хуулийн заалтыг нийт иргэдэд хамааралгүй, алт, үнэт эдлэлийн тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдэд хамааруулж оруулсан. Гэхдээ бичилтийн хувьд хамрах хүрээ нь хэтэрхий өргөн ойлгогдож байгаа учраас эцсийн хэлэлцүүлгийн шатанд дахин томьёолж бичих тал дээр анхааръя” гэв. УИХ- ын гишүүн О.Содбилэг шүүхээр хэлэлцсэн хоёр тохиолдол ямар үр дүнд хүрсэн болон хууль санаачлах болсон шалтгааныг тодруулав. ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр “Манайх мөнгө угаах, терроризмтэй тэмцэх олон улсын хуралд оролцсон. Энэ тайлангаар Монгол Улс эрчимтэй буюу саарал жагсаалтад орсон. Өмнө нь мөнгө угаах гэмт хэргээр ял шийтгэсэн нь бага. Өнгөрсөн хугацаанд хоёр удаагийн тохиолдол буюу МИАТ-ийн удирдлагуудтай болон Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудтай холбоотой хоёр хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдаг. Хууль тогтоомжийг олон улсын стандарт, байх хэм хэмжээнд нь нийцүүлж, тогтвортой хэрэгжүүлэх ёстойг олон улсын байгууллагаас зөвлөсөн байдаг. Хуульд урьдчилан сэргийлэх, хангалтгүй ажиллаж байгаатай холбоотойгоор саарал жагсаалтад оруулсан байсан. Тиймээс урьдчилан сэргийлэх, хуулийн байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалт сайжирна гэсэн үг” гэж хариулав.

УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАВ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраасс өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Эцсийн хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж, хариулт авах гишүүн байсангүй. Ингээд олонхын саналаар хуулийн төслийг батлахыг дэмжив. Үргэлжлүүлэн Батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ- ын гишүүн Д.Оюунхорол уншиж танилцууллаа. Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар УИХ-аас 2016 оны есдүгээр сарын 1-нд баталсан “Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийн талаар хууль тогтоох эрхийг эдлэх агуулгыг илэрхийлж байна. Тодруулбал, хэл зүйн хувьд хууль тогтоогчийн хүсэл зоригоос өөрөөр ойлгогдохоор хуульчилсан нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэсэн Үндсэн хуулийн 20 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна” гэсэн 01 дүгээр дүгнэлтийг гаргасан. УИХ-ын 2018 оны хоёрдугаар сарын 8-ны нэгдсэн хуралдаанаараа Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 32.3.5.-д заасны дагуу хуульд өөрчлөлт оруулан Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болгохоор уг хуулийн төсөлд тусгасан байна.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. Энэхүү хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ. Хуулийн төслөөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1 болон 6.9.2 дахь заалтыг хамтад нь сэргээснээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагч үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар прокурорын тавьсан асуудлыг зайлшгүй хэлэлцэх ёстой байсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөндөн чөлөөлөх, эгүүлэн татах, түдгэлзүүлэх гэсэн гурван үндэслэл бий. Үндсэн хуулийн заалт нь түдгэлзүүлэх эсэхийг УИХ шийдвэрлэнэ гэсэн байдаг. Зарчмын хувьд 6.9.1 дэх заалтыг хуулиас авсан нь буруу байсан” гэв. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан