Бөхчүүд үл ойлголцлоо таслан зогсоохгүй бол Ерөнхийлөгч цолыг нь хураана
2018/04/21
Share |

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлэгдэж байгаагаас үүдэн талуудад уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсныг маргалдагч талуудад уламжиллаа.

МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байна.

Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарахаас өмнө 30 шахам жил үргэлжилсэн хагарал хуваагдал, маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодоглож ард түмнээ цэнгээн баясгахыг бөхчүүд хүсч байгаа хэмээн уулзалтын үеэр мөн ярив.

Уг үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уулзалтын үед дурдлаа.

ЕТГ-ын даргатай уулзаад гарч ирсэн Р.Нямдорж болон Х.Баянмөнх аварга нарын байр суурийг сонирхлоо.

Монгол Үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж "Ерөнхийлөгч Х.Баттулгад цагдаагийн байгууллагаас Монголын Үндэсний бөхийн холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар албан бичгээр тодорхой зүйл мэдэгдсэн юм байна. Тэр дотор бөхийн холбоонд болж байгаа бөхчүүдийн үйл явдал хэрээс хэтэрч, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хийгдэж эхэлсэн нь олон түмнийг цочроож байна.

Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Ингэхийн тулд тодорхой хүмүүстэй уулзах шаардлагатай гэсэн байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгч намайг дуудаж уулзлаа. Барьж байгаа үндсэн чиглэл нь хоёр тамга, хоёр гэрчилгээтэй, хоорондоо ойлголцохгүй хүмүүсийг ойлголцож, нэгдэж дахин хурал хийх шаардлагатайг хэллээ.

Тэр хурлыг хуралдуулахын тулд ямар хэмжээний хүмүүсийг оролцуулж, ямар эрх зүйн актаар зохцуулахаа хоёр тал тохиролцсон байх ёстойг хэлж байна. Ер нь бөхчүүдийн үйл ойлголцол, хоорондын маргаан бол Ерөнхийлөгчийн төвшинд хүртлээ хурцдаж байгаа нь Монголын ард түмний эв нэгдэл болох бөхөд ихээхэн хохиролтой. Тиймээс энэ асуудалд Ерөнхийлөгчийг анхаарал тавьж байгаад энэ байгууллагыг 28 жил толгойлсон хүний хувьд их баярлаж байна.

Ерөнхийдөө маргаан нь Монгол бөхийн өргөө гэдэг тэр барилга, байгууламжтай холбоотой. Ингэж үзэх юм бол уг барилга байгууламжийн талаар ч гэсэн тодорхой шийдвэр гаргаж болно гэдгээ Ерөнхийлөгч хэллээ. Дээр нь энэ хууль дүрэмд захирагдахгүй дураараа авирлаж, ёс бус үйлдэл хийж байгаа нөхдийн цолыг хураах хүртэлх арга хэмжээ авна гэсэн бодолтой байгаагаа ч хэлж байна" гэсэн. 

Тэр мөн Монгол бөхийн өргөөг Монголын Үндэсний бөхийн холбооны өмч бөгөөд сар бүр үндсэн хөрөнгийн татвараа улсад төлдөг гэдгээ онцоллоо. 

Монгол улсын дархан аварга Х.Баянмөнх "Ерөнхийлөгчийн даалгавраар Тамгын газрын даргатай уулзлаа. Бөхийн холбоондоо хамгийн ахмад настай аваргын хувьд надаас санал авч байгаа юм байна. Монгол Улсын аваргуудын зөвлөлөөр Монгол Үндэсний бөхийн холбооны шинэ хурлыг хийж, энэ маргааныг цэгцлэх шаардлагатай гэсэн саналаа илэрхийллээ.

Энэ хурлаар хоёр хуваагдсан хүмүүс нэг болж, цаашид нэг холбоо болж явах ёстой гэдэг саналаа хэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс ийм саналтай байгаа гэлээ. Түүнээс гадна Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Д.Данзан нарыг холбооны удирдлагад оруулахгүй гэдэг саналаа ч мөн хэллээ. Монголын бөхчүүд эвээ олж, зүгээ олох ёстой гэдэг байр суурьтай л байна" хэмээх байр суурийг илэрхийллээ. Ийнхүү Бөхийн холбоо дахин нэг хурал хийхээр боллоо.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан