Солонгост ажиллахад тусална гэх зар мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулав
2018/04/25
Share |

БНСУ-д дөрвөн жил, 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутагтаа ирсэн иргэдийн дунд солонгос хэлний “тусгай” шалгалтыг авахаар болсон билээ. Тэгвэл энэхүү шалгалтыг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр авахаар болсон бөгөөд шалгуулагчдын хуваарийг http://www.monkor.net сайтад гаргасан байна. Энэхүү тусгай шалгалтанд зөвхөн тус улсад урьд нь гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа ирсэн иргэд орох бөгөөд одоогоор 4587 иргэн албан ёсоор бүртгэлтэй байгаа аж.

Монгол, Солонгосын Хөдөлмөрийн яамд хоорондын байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу энэхүү тусгай шалгалтыг нэмэлтээр авахаар болсон байна.

Солонгос хэлний шалгалт болон бусад бүртгэлийн арга хэмжээтэй холбогдуулан анхааруулга мэдээллийг иргэдэд өглөө.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан анхааруулга гаргалаа. Уг анхааруулгадаа ”Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичигт зааснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч, дадлагажигч илгээх үйл ажиллагааг голлон хариуцах Засгийн газрын цорын ганц байгууллага билээ. Манай байгууллага нь дээрх тогтолцоог хэрэгжүүлэх зорилгоор иргэдэд хандаж байгууллагын цахим хаяг /www.hudulmur-halamj.gov.mn/ болон бусад хэлбэр /утас, танхим, мэдээллийн самбар гэх мэт/-ээр шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр ил тод, шуурхай хүргэн ажиллаж байна. Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч байгаа иргэдийг залилан мэхлэх зорилгоор ”СХТТШ-д тэнцүүлж өгнө. Миний ах, эгч, дүү, найз тэнд ажилладаг, Солонгосын Хөдөлмөрийн биржээс татуулна, Хөдөлмөрийн гэрээгээр виз авахад найдвартай туслана, ажлын байрны санал хурдан хугацаанд авч өгнө” гэх зэргээр иргэдээс янз бүрийн шалтгаанаар зуучлалын хөлс авч буй мэдээллүүд сошиал сувгуудаар явагдах боллоо. Дээрх байдлаар иргэдээс итгүүлэн үнэмшүүлэх арга заль ашиглаж хууль бусаар их хэмжээний мөнгө авч байгааг онцгойлон сэрэмжлүүлж байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж буй зарим нэг иргэд, байгууллагуудыг манай байгууллага хууль хяналтын байгууллагуудтай хамтарч шалгаснаар прокурорын болон шүүхийн шатанд шийдвэрлэгдээд байгаа билээ. Цаашид ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэнтэй байнга хамтран ажиллаж байх болно” гэжээ.

Солонгос хэлний “тусгай” шалгалтын мэдээллийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn, БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын www.monkor,net болон www.pstopik.hrdkorea.or.kr хуудсаар дамжуулан хүргэж байгаа аж.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан