Зуун айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ
2018/04/25
Share |

НИТХ-ын дарга С.Амарсайхан, Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн Барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн дарга Ч.Гантулга ”100 айл”-ыг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлаар Нийслэлийн авто зам хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба, Хотын захирагчийн ажлын албаны төлөөлөлтэй уулзаж үүрэг чиглэл өглөө.

НИТХ-ын дарга С.Амарсайхан ”НМХГ ажлаа эрчимжүүж холбогдох байгууллагуудтай ажлын уялдаагаа бий болгож 5-р сард багтаан ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг нэг мөр цэгцэл. Мөн үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх төрлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зөвхөн шаардлага өгөөд зогсохгүй тодорхой үр дүн гаргаж ажилла. Ямар ч цаг үед нөхцөл байдал бүрэн хэмжээнд хэрэгжих ёстой. Тиймээс шаардлагаа хүргүүлээд хаядаг биш араас нь бүрэн гүйцэд анхаарч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна. Нийслэлийн авто зам хөгжлийн газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, газрын алба нийлээд авто замын зураг төслөө хийх ажлыг 5-р сарын 15-наас өмнө бэлэн болгох үүрэг өглөө. Үүнд шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтыг газрын алба даруй шийдвэрлэ” гэв.

Зам барих хөрөнгийн асуудлыг бид шийдвэрлэх тал дээр бүх бололцоогоо ашиглаж ажиллана. Тиймээс 7-р сараас өмнө замын ажлыг дуусгахыг зорих болно. Мөн 7 хоног тутам ажлын хэсэг ажил гүйцэтгэл, үр дүнгээ тооцож ажиллаад үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж ажлын байрны асуудлуудыг нь хэрхэн зохицуулах асуудалд нухацтай хандаж шийдвэрлэх үүргийг холбогдох газруудад НИТХ-ын дарга С.Амарсайхан үүрэг болголоо.

ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ ОЙЛГОЛЦОЛД ХҮРЧ ХАМТРАН АЖИЛЛАНА

Нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахад тулгамдаж байгаа бэрхшээл, гарах арга замуудыг зөвлөлдөж ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгасан хугацааны дагуу зохион байгуулахаар ажиллаж байна. Нийслэлийн газрын албаны өгсөн мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар тус хэсэгт 145 хуулийн этгээдээс газраа эзэмшсэн 88, өмчлөх эрхийн гэрчилгээтэй 57 газар байгаа юм. Эдгээрээс гэрээний эрх дууссан иргэд, ААН-үүдтэй ойлголцолд хүрч дахин төлөвлөлтөд хамрагдах мөн ашиглалтад орох орон сууцанд тухайн иргэд орох боломжтой эсэх талаар судалж зөвшилцөж байгаа гэлээ.

НМХГ-аас өгсөн мэдээллээр СБД-ийн 9-өөс 12-р хороонд 146 газар эзэмшигч байгаагаас 63 нь гэр бүлийн хэрэглээний зориулалтаар газраа эзэмшдэг. Гэвч зориулалтын дагуу бус үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглаж байна. Тус бүсэд 2 төрлийн 25 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, чулуу, дээврийн төмөр зүсэх зэрэг хориотой болон стандарт зөрчсөн үйлдвэрлэл явуулж байна гэлээ. Ийм төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж болон иргэдэд мэдэгдэл өгч үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа. Одоогоор 7 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна гэв.

Нийслэлийн авто зам хөгжлийн газрын өгсөн мэдээллээр 100 айлаас 32-ын тойрог хүртэл 1,6 км авто зам барина. Одоо байгаа замын чанар муудсан зорчих хэсэг нь 10 метр байгаа бол 14 метр болгож өргөсгөнө. Хоёр талдаа тус бүр 3 метрийн явган хүний зам гаргахаар болж өргөтгөл шинэтгэл хийхээр болсон гэв. Энэ замыг өргөтгөснөөр нэвтрэх чадвар нэмэгдэж түгжрэл 30-35 хувиар буурна гэж үзэж байгаа юм байна. Ажлын хэсгийн зорьж байгаагаар наадмаас өмнө шинэ зам тавьна гэж төлөвлөжээ.

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛ 3 ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖИНЭ

Ажлын хэсэг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөж байна. Үүнд:

1 дүгээр үе шат

  • УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
  • Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах,
  • Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
  • Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах,
  • Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/.

2 дугаар үе шат

  • Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
  • Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,
  • Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах.

3 дугаар үе шат

  • Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
  • Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
  • Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах юм.

 

НИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан