Нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна
2018/05/01
Share |

Монгол Улсад иргэнд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилго” сэдэвт үндэстний форумыг зохион байгууллаа. Форумд УИХ- ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Барилга хот байгуулалтын яам, Оюуны өмч улсын бүртгэлийн газар, нийслэл, дүүргийн Газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 150 төлөөлөгч оролцсон юм. Форумын үеэр иргэнд газар өмчлүүлж эхэлснээс хойшх 15 жилийн хугацаанд олсон ололт амжилтыг ярилцаж, цаашдаа газрын харилцааны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн болон мэргэжлийн байгууллагуудын хариуцлагыг сайжруулах, газар өмчлөлийг иргэдэд нээлттэй ил тод байлгах, хот бүхий газрыг иргэдэд өмчлүүлэн хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын иргэд оршин суугаа газар нутагтаа өөрийн гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчийн газартай байх, түүнийхээ үр шимийг хүртэх түүхэн үйл явдлыг эхлүүлсэн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийг 2002 онд баталж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Улс орны хөгжил дэвшил, нийгмийн шинэ харилцааны өөрчлөлт, шаардлагатай уялдуулан 2008 онд УИХ-аас Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хуульд заасан хэмжээгээр өмчлүүлэхээр нэмэлт өөрчлөлтийг оруулж баталснаар “газар” хэмээх өмч хөрөнгийг захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн таатай орчинг бий болгож, өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 570771 иргэн 57767,25 га газрыг өмчилж аваад байна. Ийнхүү газраа өмчилж авсан иргэдийн тоо жил бүр өсч, улсын бүртгэлд газар өмчлөх эрхээ баталгаажуулсан иргэдээс худалдсан 63559, бэлэглэсэн 80514, барьцаалсан 220904, түрээсэлсэн 70 иргэн байгаа нь өмчлөлийн газар эдийн засгийн эргэлтэд орж, үр шимээ өгч буйг илтгэж байна гэж албаныхан онцоллоо. Анх батлагдахдаа иргэнд таван жилийн хугацаатай өрхийн хэрэгцээнд зориулан газар өмчилж байсан хуулийн заалтыг 2008 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрт газар өмчлөх болгож өөрчилсөн. Өмчлөх ажлыг 2013, 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл тус бүр таван жилээр хоёр удаа сунгасан. Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд газар өмчлөлийн ажил 18 хувьтай, нийслэлийн иргэдийн 14 хувь нь газраа өмчилж авчээ. Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191.276 иргэнд 10087.2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байгаа бөгөөд нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Одоогийн байдлаар гэр хорооллын иргэдийн эзэмшиж байгаа нэгж талбай 240 мянган ам метр болсон бөгөөд үүний 86 хувийг өмчилсөн байна. Газар өмчлөлийн тухай хуульд иргэдийн өөрсдийн хүсэл сонирхлоор өмчилнө гэсэн болохоор аажуу хандаж байх шиг. Бид тавдугаар сарын 1-нд хугацаа дуусахтай холбогдуулан оны өмнө гурван сар, он гаргаад таван сарын идэвхжүүлэх аяныг зохион байгуулсан. Үр дүнд нь гэр хорооллын газраа өмчилж авсан иргэдийн тоо 90 хувь болж өссөн. Гэхдээ нийслэлд амьдарч буй 1.3 сая иргэний тоотой харьцуулахад 14 хувь гэдэг бага тоо. Улаанбаатар хот газар нутгийн хувьд хязгаарлагдмал, суурьшлын бүсээр нь авч үзвэл шинээр газар өмчлүүлэх боломжгүй. Өмнөх жилүүдэд явуулсан цахим газар өмчлөлөөр 44 байршилд санал асуулга авч, 69836 иргэн газар өмчилж авсан байдаг. Гэхдээ эдгээр газар нь дэд бүтэц, ус, цахилгаан байхгүй учраас одоогоор нэг ч айл амьдраагүй байна. Тиймээс оны эхэнд нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой захирамж гаргахдаа эхний ээлжид Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тогтоож, цэгцлэе гэж шийдсэн. Үүний дараа цахимаар олгосон газрынхаа дэд бүтцийг шийдэж, эко бүс болгохоор төлөвлөсөн.

Тэгэхгүй бол хотын гадна дахиад нэг гэр хороолол үүсэх аюултай. Ер нь Монгол Улсын иргэн аймаг, сум, хот хаана ч газар өмчлөх эрхтэй, тэр дундаа нийслэлд 0.07 га газар гэж тогтоож өгсөн. Тиймээс цаашид хот хоорондын замын ойролцоо юм уу, хөгжиж буй аймаг, хотуудад газар олгох ажлыг цэгцэлнэ. Аймгийн төвд 3500 ам метр, сумын төвд 5000 ам метр газар олгохоор төлөвлөж байна” гэв. Газартай холбоотой маргаан цаг ямагт байсаар байдаг. Газрын албанаас цахимаар иргэдэд газар олгосон билээ. Ингэхдээ 44 байршилд 69636 иргэнд газар эзэмшүүлсэн. Гэвч иргэд тухайн газартаа нүүж очихгүй байгаа юм. Үүнийг дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотой гэдгийг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун учирлаж байлаа. Мөн хуулийн хугацаа дуусах гэж буйтай холбогдуулан иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлж, аяны хүрээнд 13463 нэгж талбарыг өмчлүүлсэн байна. “Нийслэлийн суурьшлын бүсэд шинээр олгох газрын нөөц байхгүй. Тиймээс нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой гэдгийг Газрын албанаас мэдээллээ. Нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх хүсэлтэй бол Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил”-д байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос авч тухайн орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагад хандах юм. Тодорхойлолт авахдаа иргэний үнэмлэхтэйгээ очих гэнэ. Хэрвээ хүүхдийн нэр дээр тодорхойлолт авах бол ээж нь иргэний үнэмлэхтэйгээ ирж, Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг авна. Өнгөрсөн оны байдлаар хөдөө орон нутагт газар өмчилж авахыг хүссэн нийт 35 мянган иргэнд нийслэлд газар өмчилж аваагүй тухай тодорхойлолтыг гарган өгсөн байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан