Ё.Отгонбаяр: Н2В виза хөтөлбөрийн хүрээнд Монголын нэг ч компани АНУ-ын компанитай гэрээ хийгээгүй байна
2018/05/04
Share |

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард АНУ-д суух Элчин сайдаар томилогдож, ажлаа аваад сар гаруйн хугацааг өнгөрөөгөөд байгаа юм. 

-Та ажлаа аваад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ? 

-Өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, ажилдаа орсон. АНУ-ын албан хүмүүс, бизнесийн байгууллага, худалдаа, эдийн засаг, боловсролын байгууллагатай уулзаж, хамтын ажиллагааны асуудлыг ярьж байгаа. Энэ онд зохиогдох өндөр дээд хэмжээний айлчлалуудын бэлтгэл ажлын асуудлаар Монголд ирчихээд байна. Хоёр орны хооронд улстөрийн болон бусад чиглэлийн харилцаа сайн хөгжсөн. Харин хоёр талдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудалд нэлээн хүчин чармайлт гаргах шаардлагатай байна гэсэн Америкийн талынхантай санал нэг байгаа. Юу хийх, яах вэ гэдгээ сайн ярилцана. Гадаад харилцааны сайд удахгүй АНУ-д айлчилна. Энэ айлчлалаар Эдийн засгийн бодлогын төлөвлөлт уулзалт гэж хийх ёстой. Энэ уулзалтаар эдийн засгийн салбарт хийх хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэмэгдүүлэхийн тулд ямар бодлогын алхмыг Засгийн газруудын зүгээс хийх вэ гэдэгт харилцан ойлголцоно.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саяхан айлчлал хийгээд ирсэн. Хэр үр дүнтэй айлчлал болсон бэ? 

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын айлчлал зохион байгуулагдаж, энэ айлчлалын хүрээнд Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжийн асуудлыг харилцан эцэслэсэн. Өнгөрсөн гуравдахийн Засгийн газрын хуралдаанаар айлчлалын үр дүнг хэлэлцэж, Мянганы сорилтын сангийн хоёрдугаар гэрээний асуудал дэмжигдсэн байгаа. 

-Буцалтгүй тусламжийн яг аль салбарт орж ирж байгаа вэ?

-Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд нийтдээ 350 сая долларын буцалтгүй тусламжийн асуудал яригдаж байна. Ойрын үед хийгдэх өндөр дээд хэмжээний айлчлалуудын үеэр гарын үсэг зурагдана. 

-Сүүлийн үед манай улс оёдлын салбараа дэмжиж байгаа. Оёмол бүтээгдэхүүн АНУ-д гаргах квотыг 1990-ээд оны үед гаргаж байснаа сэргээхээр ярьж байсан. Энэ тухай яригдаж байгаа юу?

-Одоо квотын хэлбэрээр яригдахгүй. Учир нь дэлхийн худалдааны байгууллагад элсэж орсон хүрээнд квотын асуудал яригдаж байсан үе. Одоо бид АНУ-тай оёмол сүлжмэл бүтээгдэхүүний импортын тарифийг буулгах асуудлыг ярьж байгаа. Ингэхийн тулд Конгрессийн гишүүдтэй нэлээн ажиллах ёстой. Учир нь хууль батлагдаж байж, эрх олгогддог. Тиймээс Конгрессийн гишүүдтэй хамтарч ажиллаж байна. Би томилогдож очсоноосоо хойш нэлээн олон гишүүдтэй уулзсан.  Хамгийн гол Конгресс дэх Америк-Монголын парламентын бүлгэмийн хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр голлон анхаарч байна. Тэр бүлгэм маань хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх юм.

-Гадаад харилцааны сайдаас гадна Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар айлчлах уу?

-Өндөр дээд хэмжээний айлчлал яригдаж байна. Гэхдээ нэгэнт албан ёсоор харилцан тохиролцоогүй байгаа учраас тодорхой албан тушаал, хугацаа дурдах боломжгүй байна. Айлчлалын хүрээнд ярилцах асуудал, төлөвлөгөө, бэлтгэл ажлыг Элчин сайдын яам зохион байгуулдаг. 

-Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих бодит боломжийг хэрхэн бий болгоно гэж харж байна вэ?

-Хамгийн гол нь Монгол Улстай хамтарч бизнес эрхэлдэг, өмнө нь ажиллаж байсан хүмүүстэй ярилцаад үзэхээр бидэнд хоёр том дутагдал байна гэж харагддаг. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин тогтворгүй байгаа нь сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Хоёрдугаарт, Монголын бизнес эрхлэгчид хэр бэлэн байна вэ гэдэг асуудал. Тэнд тогтчихсон дүрэм, зарчим дээр өөрсдийн дүрмээрээ очоод хамтран ажиллана гэвэл хүлээж авахгүй байх магадлалтай байна. Амжилттай яваа бизнесүүд ч байна. Гэхдээ илүү их өргөн боломж байгаа юм. Жишээ нь, Монголоос АНУ руу сурагч цүнх, аяны үүргэвч зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй оруулах боломжтой байдаг. Гэтэл үүнийг мэддэггүй, ийм төрлийн үйлдвэрлэл явуулдаггүй, Америкийн  энэ чиглэлийн худалдаа эрхлэгч компаниудтай харилцаа холбоо тогтоохоор хайхгүй байна гэж АНУ-ын талаас хэлж байгаа юм. Энэ боломжийг нь бусад улсууд ашиглаад, Хятадтай хийдэг худалдаа эргэлтээс нь давчихаад байхад Монгол юу ч хийхгүй байгааг шүүмжилж байсан. Нэгэнт татварыг нь тэглэсэн, эрэлтийн орчин нь байхад тус улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах бүрэн боломж байна. Иймэрхүү боломжуудыг хайж ажиллана даа.

-АНУ-д хөдөлмөр эрхлэх Н2В виза хөтөлбөрт Монгол Улсыг оруулсан. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бидний зүгээс анхаарах зүйл юу байна вэ?

-Очсоноосоо хойш энэ асуудлаар хоёр ч удаа видео хурал хийж, үүсээд буй нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар ярилцсан. Гэхдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд одоогийн байдлаар Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй. Дуулианаар нь бүртгэл явуулах, мөнгө төгрөг татах зэрэг хууль бус үйлдэл гарахаас болгоомжлох шаардлагатай юм. Хэрэв аль нэг компани таныг бүртгэж авах бол танд олгох I-797 зөвшөөрөл онлайнаар гарч ирж байгаа эсэхийг шалгах боломжтой. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тун амаргүй байна. Хажууханд нь Мексик гэж улсаас 100-хан ам.доллароор ажиллах хүч оруулж ирж болж байхад Монголоос яагаад 2000 ам.доллар зарцуулж авч ирэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Гэсэн ч бид Америкийн ажил олгогчидтой зөвлөлдөн, боломж бололцоог гаргах талаар ажиллаж байна.

www.zaluu.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(45.199.235.70)
La Casa de Papel : une saison 3 commandée ?
2018-05-10 01:33:29
(45.199.235.70)
Suivre la Sunna fait partie de la foi Islamique.
2018-05-10 09:30:57
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан