Нийслэлийн МАН-ын дарга сарын дараа тодорно
2018/05/10
Share |

Ирэх сарын долооны өдөр  хуралдуулахаар товыг нь зарлаад байгаа Нийслэлийн МАН-ын  Бага хурал ширүүн тэмцэл дунд өрнөх бололтой.   Нийслэлийн саарал ордны хонгилоор чавхдах дэл сул яриагаар, МАН-ын нэр төрийг сэвтүүлсэн таван гишүүнээ хөөх асуудлыг энэ тэргүүнд авч хэлэлцэх гэнэ. Эл асуудалд хамгийн түрүүнд өртөж байгаа хүн нь мэдээж  НИТХ-ын дарга асан  Ц. Сандуй, Бямбасүрэн  хоёроос гадна гурван ч хурган даргын нэр дуулдаж байна.

Үүний дараа үүрэг гүйцэтгэгчтэйгээр олон сарын нүүр үзэж байгаа Нийслэлийн МАН-ыг хэн тэргүүлэх асуудал яригдана.  Өнөөдрийн байдлаар хэд хэдэн хүний нэр яригдаж  эхлээд байна.    УИХ-ын хоёр ч гишүүн нэрээ дэвшүүлж байгаа  гэнэ.   УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  сайд Д. Сумъяабазар түүний багын нөхөр болох УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар  нийслэлийн МАН-ыг тэргүүлэхээр санаархаж байгаа гэнэ. Гэхдээ энэ хоёр нөхөр нэг тоглолтойгоор хуралд орж ирэхийг үгүйсгэхгүй гэх яриа ч гарчээ. Д.Сумьяабазарын хувьд  дарга болох сонирхлоо  хэдийнээ илэрхийлээд эхэлсэн.  Энэ  хоёроос гадна хотын дарга Су. Батболд ч өрсөлдөх гэнэ. Үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй хүний хувьд,  орон нутаг болоод УИХ-ын сонгуульд намаа нийслэлд авч гарсан менежерийн тухайд түүнд үгүй гээд хойш суух нь утгагүй байж мэднэ.

Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН-д хийж буй гол улс төр бол намын дарга нь Ерөнхий сайд болох тухай яриа болсон. Намын дарга нь Ерөнхий сайд болоогүйгээс  нам доторхи хагарал Засгийн газраа огцруулах  хэмжээнд хүртлээ тулсан. Засгийн газраа  ч огцруулсан.

 Дашрамд дурдахад М.Энхболдыг УИХ-ын сонгуулийн дараагаар Ерөнхий сайд болно гэж харж байсан ч тэрбээр энэ жишгийг  эвдэж УИХ-ын дарга болсон. Одоо М.Энхболдын гол алдааг намын дарга байсан мөртлөө Ерөнхий сайд болоогүй гэж үзэж байгаа. Энэ нь засаг төдийгүй намын эв нэгдэл, бэхжилтэд сөргөөр нөлөөлсөн гэдгийг улс төрийн лидерүүд, ажиглагчид хэлж байгаа  юм. Энэ үзэл санаа явсаар одоо Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаал дээр яригдаж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн МАН-ын дарга байх ёстой гэсэн үг яриа улс төрийн хашир туршлагатай хүмүүсийн амнаас дуулах боллоо. Ингэж байж улс төрийн хийгээд төрийн ажил урагштай явна гэсэн яриа нийслэлийнхний дунд ид яригдаж байна. Энэ яриа хуурай өвсөнд түймэр ассан мэт ид өрнөж байгааг хэлэх байна. Засгийн газраа огцруулахдаа тулсан МАН-ын бужигнааныг нэг толгойтой яваагүйгээс гэж өөрсдөө товчхондоо дүгнэчихсэн. Тиймээс Нийслэлийн намын  даргын улс төрийн албан тушаалыг хотын дарга нь авч явах нь зүйтэй гэсэн хувилбарыг дэмжиж буй хүн олон гарч байна.

Тэгээд ч энэ нь байж болох боломжтой хувилбар юм.   Үүний өмнө  Нийслэлийн намын дарга нь хотын даргаасаа тусдаа байснаас хоёр толгойтой болсон гэлцдэг. Нэг сүүлтэй 1000 толгойтой могойн үлгэр гэдэг шиг. Иргэд нийслэлийн ажилд шүүмжлэлтэй хандах болсон асуудлууд үүсэхэд ч цаад углуургаараа үүнээс болсон гэсэн дүгнэлтийг хийжээ. Тиймээс Су.Батболдыг намын даргаар тавихаар ярьцгааж байгаа гэдэг нь баараггүй болж байх шиг байна. Хотоо ч бодсон ирэх сонгуулиудаа ч бодсон нийслэлчүүдийн сэтгэлд нийцсэн ажлуудыг хийхийн тулд хот маш сайн ажиллах хэрэгтэй болоод байгаа. Ц.Сандуйгаас болж сэвтсэн нэрийг эргээд сэргээж авах хэрэгтэй байгаа. Ийм үед улс төрийн хамгийн оновчтой шийдэл нь намынхаа даргаар Нийслэл хотын Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч  Су.Батболдыг сонгох нь зүйтэй гэж харж байгаа бололтой.

Гэсэн ч 2020 оны сонгуулийн чимээ ойртож байгаа энэ үед Нийслэл хэмээх том айлын намыг зээмшиж, бууриа засах гэсэн санаархлын өрсөлдөөн энэ намд бас л өрнөх бололтой. 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан