15 төрлийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж виз мэдүүлж байгааг БНСУ-ын ЭСЯ-наас мэдээллээ
2018/05/11
Share |

-Хуурамч бичиг, баримт бүрдүүлж виз мэдүүлбэл 1-5 жилийн хугацаагаар БНСУ-д зорчих эрхийг нь хязгаарладаг-

Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран бичиг, баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгтэй тэмцэн хяналт тавьж ажиллахаар болсноо мэдээллээ. БНСУ-руу зорчих иргэдийн урсгал нэмэгдэх болсон тул үүнийг дагасан хууль бус гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа аж. Тус улс руу зорчихоор виз мэдүүлсэн иргэдийн эдийн засаг, санхүүгийн баталгааг лавлах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэхийг ЭСЯ-наас нь шаарддаг. Гэвч энэ лавлагааг хуурамчаар үйлдэж бичилт хийх, хэн нэгэн этгээд засвар оруулах зэрэг хууль бус үйлдэл гарч байгаа учраас лавлагаа маягтыг шинэчилж, арилжааны банк зэрэг эрх бүхий гуравдагч этгээд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг шалгах зориулалттай программ нэвтрүүлжээ.

Үүгээр ТҮЦ машинаас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолт, лавлагааны үнэн эсэхийг тухайн тодорхойлолт дээрх QR кодны доорх “K” үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг тухайн иргэний регистрийн дугаарын хамт оруулснаар нийгмийн даатгалын мэдээллийн сан дахь иргэний мэдээллийг харах юм байна.

БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кил Кан Мүг:

 Оюутны үнэмлэх, дүнгийн хуулбар, ажлын газрын тодорхойлолт, дансны хуулга, гадны орнууд руу зорчсон штамб зэрэг 15 төрлийн бичиг, баримтыг хуурамчаар үйлдэн виз мэдүүлж байна.

Өнгөрсөн сард 500 орчим хуурамч материал илэрсэн. Хуурамч бичиг, баримт бүрдүүлж виз мэдүүлбэл 1-5 жил хүртэлх хугацаанд БНСУ-д зорчих эрхийг нь хязгаарладаг.

Харин хуурамч материал үйлдсэн этгээдийн БНСУ-д зорчих эрхийг хугацаагүй хасдаг.

Элчин сайдын яам албан ёсоор виз төлөвлөн гүйцэтгэх найман газрыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна. Виз мэдүүлэх гэж байгаа иргэд заавал эдгээр байгууллагуудад хандаж мэдээлэл авах хэрэгтэй гэв.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын 30 мянга орчим иргэн БНСУ-д оршин сууж байгаагаас 5000 гаруй оюутан сурагч байдаг бол түр хөдөлмөр эрхлэх зорилгоор түр оршин суугаад буцсан 300 мянга гаруй иргэн байдаг аж.

Бичиг баримт хуурамчаар үйлддэг этгээдүүд цахим сүлжээгээр холбоо тогтоодог бөгөөд багадаа 100.000-5 сая хүртэлх хэмжээний төгрөгөөр хуурамч бичиг, баримт хийдэг байна.

Цагдаагийн байгууллага 2013-2018 оны эхний дөрөвдүгээр сарынн байдлаар хуурамч бичиг, баримт бүрдүүлэх асуудлаар 11 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэжээ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлэг 19.14 зааснаар хүлээлгэж, мөнгөн дүнгээр торгох,  зургаан сараас нэг жилийн хугацаатай зорчих эрхийг нь хязгаарлах, 2-6 жилийн хорих ял шийтгэдэг аж.

Тиймээс БНСУ-ын Элчин сайдын яам болон цагдаагийн байгууллагаас тус яаманд таньдаг хүнтэй, виз гаргаж өгнө, виз мэдүүлгийн очерийн дугаар зарна гэх зэрэгт хууртахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан