Банкууд зөвхөн өөрсдийн санхүүжүүлсэн байранд зээл олгож байна
2018/05/13
Share |

“Байр зарна, ипотекийн зээлэнд хамруулж өгнө...” Олон нийтийн сүлжээнд та ийм зартай үргэлж таарч байгаа байх.  Орон сууцаа зарах, орон сууцанд орох гэсэн эрэлт нийлүүлэлтийг хангах гүүр болж буй ипотекийн зээл олголт тэгвэл ямар байна вэ?

Банкууд ихэвчлэн өөрийн санхүүжүүлсэн орон сууцанд зээл гаргаж байна. Нэг үеэ бодвол зээл авахын тулд танил тал арын хаалга хэрэггүй болсон. Хэрэв та ипотекийн зээлийн шаардлага хангаж байгаа бол шүү дээ. Харин хамтран зээлдэгчгүй, урьдчилгаа мөнгөгүй ч сар сардаа зээлээ төлөөд явах боломжтой хүмүүсийн хувьд “ипотек” хүртээлгүй хэвээрээ байгаа юм.

Ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа гэж Монголбанк болон Засгийн газраас мэдээлж буй ч арилжааны банкууд  зээл  олгохгүй байгааг иргэд олон нийтийн сүлжээнд бичжээ.  Тиймээс төв банк худал мэдээлэл өгөв үү, иргэд өөрсдөө шаардлага хангаагүйгээс цуурхал тарааж байна уу гэдгийг сурвалжлахаар арилжааны банкуудыг зорилоо.  Арилжааны банкууд өөрсдийн эрсдэлээ дааж тухайн сард хэчнээн харилцагчид зээл олгох эсэхээ өөрсдийн дотоод журам, шалгуурынхаа дагуу олгож байгаа гэв. Гэхдээ зөвхөн өөрийн эх үүсвэрийн буюу хамтран ажилладаг хотхон, хорооллын орон сууцнаас худалдан авах иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч байна.

ГОЛОМТ БАНК: Өөрийн санхүүжүүлсэн барилгуудад зээл олгож байна. Ингэхдээ “Асар” компанийн “Асар” орон сууц, “Тайм тү тайм” ХХК-ийн “Time tower” хотхон, “Зүүн хүрээ” шилтгээн хотхон, “Содон хороолол”, Яармагийн “Шинэ-Өргөө хороолол” зэрэг компаниудын орон сууцнаас худалдан авбал зээлийн хүсэлтийг хүлээн авч байгаагаа дуулгав.

ХААН БАНК: Зээл хэвийн олгож байгаа аж.  Гэхдээ тус банкны санхүүжилттэй орон сууцанд зээл авбал илүү хурдан бүтэх боломжтой аж. Энгийн зах зээлээс байр авсан тохиолдолд шалгуур нь өндөр. Хаан банктай хамтран ажилладаг “Тайгам-Алтай”,  “Өгөөмөр Монгол” ХХК, “Өгөөмөр бор Хужирт” ХХК, “Бэрэн групп” ХХК, “ Хурд” групп, “Талын язгууртан” ХХК, “Цог-Тулга” ХХК зэрэг компаниудын орон сууцнаас худалдан авбал иргэдийн зээлийн хүсэлт богино хугацаанд гарах гэнэ.

“ХАС БАНК”- Ипотекийн зээлийн материал хүлээн авч байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: Зөвхөн тус банкнаас санхүүжилт авсан барилгын компаниудаас сонгосон  тохиолдолд л орон сууцны зээл олгож байна. Зээлдэгчийн хүсэлт дарааллын дагуу явагдаж байгаа учир удаашралтай байгаа аж. Хамтран ажилладаг барилгын компаниудын тухайд “Хурд” компанийн “Хүннү-2222”,  “Гангар Инвест” ХХК-ийн “Ub Central Residence”, “Макс пропертиз” ХХК- ийн “220k Residence”, “Шинэ налайх хороолол”,  “Жигүүр гранд” группийн “Park view”,  “Jarden Residence”,   “Баганат-Өргөө” ХХК-ийн  “Баганат” хороолол.

ТӨРИЙН БАНК: Мөн л хамтран ажилладаг хотхон, орон сууцнаас худалдан авах иргэдэд ипотекийн зээл олгож байна. Энэ төрлийн зээлийг  нийслэлд дөрвөн барилгын компанийн орон сууцанд буюу “Ариг бүрд” хотхон, “Central Apartment” хотхон,  “Дэлгэрэх” хотхон, “Шинэ толгойт” орон сууцны хороололд тус тус олгож байна.

УЛААНБААТАР” БАНК: Зөвхөн харилцагч барилгын компани болох “Соnseal” tower хотхоны орон сууцанд зээл олгож байна. 

Банкууд ипотекийн зээл хэвийн олгогдохгүй байгаа нь Монголбанкнаас сар бүр олгодог санхүүжилттэй холбон тайлбарлаж буй. Тиймээс Монголбанкны ОНБМТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаагаас тодруулахад тэрбээр “Журмын дагуу банкуудад ипотекийн зээлийн санхүүжилт сар бүр хэвийн олгогдож байгаа. Зээлийн санхүүжилт эргэн төлөлттэй уялдаж байгаа учраас зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээр  арилжааны банкуудаас ирсэн зээлийн хүсэлтийн дагуу санхүүжилт хэвийн олгогддог. Тухайлбал энэ оны нэгдүгээр улиралд нийт 706 иргэнд 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон.  Нэг зээлдэгчид дунджаар 78.3 сая төгрөг ногддог гэж ойлгож болно. Өнгөрсөн гуравдугаар сард 497 зээлдэгчид ипотекийн зээл шинээр олгосон. Тухайн сард нийт зээлийн 17.9 хувь нь орон нутагт олгогдсон. Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.7 буюу  гурван их наяд 856 тэрбум төгрөг 80 мкв хүртэлх талбай бүхий орон  сууц худалдан авахад зарцуулагдсан байна. Энэ оны тавдугаар сарын 4-нд  Засгийн газраас 29.4 тэрбум  төгрөгийг  424 иргэнд, Монголбанкнаас 233 иргэнд 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус олгогдсон.  Ипотекийн зээл зогссон эсвэл санхүүжилт нь олгогдохгүй байна гэсэн мэдээлэл нь ташаа болохыг мэдэгдэж байна” гэлээ.

Улаанбаатар хотод 381 мянган өрхийн 1,4 сая иргэн амьдарч байна. Нийт өрхийн 40 хувь нь инженерийн шугамд холбогдсон орон сууцанд, 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Нийслэлийн 252 мянган өрхөд орон сууцны хэрэгцээ байгаа ч дөнгөж 13 хувь  нь арилжааны банкны шалгуурыг хангах  талаар судалгаа гарчээ.

2013 оноос хойш хэрэгжүүлсэн ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны банкуудаар олгож ирсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд 93 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдаж, 4.3 их наяд төгрөгийн зээл олгожээ. Гэвч зээлийн шалгуур иргэдэд  хүртээмжтэй бус. Банкны шаардлагыг хангаж чадахгүй иргэд зээлд хамрагдаж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл 220 мянган  өрх орон сууцны урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй, эсвэл орлогоо нотлох боломжгүйгээс  ипотекийн зээлийн шалгуур хангахгүй байгаа юм.

Гэтэл зах зээлд 30 мянга орчим орон сууц эзнээ хүлээж байна гэсэн судалгаа бий. Үүнээс стандарт буюу энгийн орон сууц 26 мянга орчим, үлдсэн  зургаан мянга нь тансаг зэрэглэлийн орон сууц байна гэж судалгаанд дурдагджээ. Ипотекийн зээлийн сангийн эргэлтийн хөрөнгө нэг их наяд төгрөг байж чадвал нийслэл, орон нутгийн иргэдийн ипотекийн зээлийн хэрэгцээг хангах боломжтой гэж үздэг ч эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан энэ оны улсын төсөвт 120 сая төгрөг суулгасан. Мөн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөр Монголбанкнаас сард хоёр удаа санхүүжилт арилжааны банкуудад олгож байгаа аж. Гэвч, орон сууцны зээлийн хүсэлтийг арилжааны банкууд хангаж чадахгүй байгаа нь барилгын салбарын бүтээн байгуулалтад ч сөргөөр нөлөөлж эхэлжээ. Ипотекийн зээл олголт нэг иймэрхүү л маягтай үргэлжилж байна.

Эх сурвалж:NEWS.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан