Хөрсийг бохирдуулж, цэвэр усаар машин угаагчдад хариуцлага тооцох цаг болжээ
2018/05/14
Share |

 

Манай улсын нийслэлд тулгамдсан асуудал олон бий. Гэхдээ аль ч цаг үед шийдэж чадаагүй өнөөдрийг хүрсэн асуудал бол агаар болон хөрсний бохирдол юм. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой талаар амтай болгон ярьдаг ч төдийлөн үр дүнд хүрч чадаагүйг өнөөдрийн бодит байдлаас харж болно. Агаарын бохирдол улирлын чанартай учраас тухайн үед нь эрчимтэй яриад нэг хэсэгтээ чимээгүй болдог. Харин хөрсийг бохирдуулж буй гол хүчин зүйл нь гэр хорооллынхны нүхэн жорлон, бохир усаа гудамж, талбайд асгах, ил задгай талбайд автомашин угаах зэрэг юм. Тодруулбал, айл өрхийн бие засах газар, бохир усны нүх зэрэг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглалт муу, бохир ус зайлуулах шугам хангалтгүйн зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зүй бус үйлдлээс болж хөрс ихээхэн бохирдоод байгаа билээ. Урин дулаан цагаар автомашин угаагчид зам даган зогсч, алчуураараа далладаг уламжлал тогтоод олон жилийн нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл, тэд явган хүний зам дээр савтай ус байрлуулж, мотороор шүршин автомашин угаадаг юм. Харамсалтай нь, тэдний энэхүү үйлдэл автозамын эвдрэл, хөрсний бохирдолд сөргөөр нөлөөлдөг.

Тухайлбал, алчуураар даллагсад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн арын зам дагуу, мөн Баянбүрдийн аюулгүйн тойргоос Цагаан байр, 32-ын уулзвар хүртэл олон бий. Тиймээс юун түрүүнд ил задгай талбайд автомашин угааж буй иргэдтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Тэдний ярьж буйгаар автомашин угаалгын үйлчилгээ эрхлэхэд хэн нэгнээс тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, бас амьдралаа залгуулахын тулд ийм ажил хийж буй талаар учирлав. Автомашиныг жижиг, томоос нь шалтгаалан харилцан адилгүй үнэтэй угаадаг бөгөөд зарим нь аяга таваг угаагч шингэнээр усаа хөөсрүүлдэг аж. Автомашин угаасан ус нь ховил үүсгэн зам, гудамж, талбай руу урсаж, явган хүн зорчиход хүндрэлтэй болжээ.

Хөрс өөрөө цэвэрших чанартай ч нийслэлийн хувьд ийм боломжгүй

Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хамаарах 50 гаруй цэгээс жил бүрийн тав, аравдугаар сард дээж авч, шинжилгээ хийж хөрсний бохирдлын төвшинг тогтоодог байна. Тус судалгаагаар Зуун айл орчимд хром, хар тугалга, никель, Сонгинохайрхан дүүргийн Сонгинын амралт орчим бактер, мөөгөнцөр их хэмжээтэй харин Нарантуул захын орчим аммоний азот 50 дахин их гарчээ. Хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай аж. Гэхдээ энэ нь бохирдлын хэмжээ, ямар төрлийн зүйлээр бохирдсон, цаг агаарын байдал, хөрсний бүтэц зэргээс хамаардаг бол нийслэлийн хувьд өөрөө цэвэрших хэмжээнээс давсан гэдгийг холбогдох мэргэжилтэн тодотгов. Тэрбээр бохирдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног хадгалагддаг, мөн эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг гэдгийг сануулав. Иймд угаадас, хогоо ил задгай, гудамж, талбайд асгахгүй, нүхэн жорлон гаргахаас татгалзах, автомашин ил задгай угаахгүй, ус зайлуулах зориулалтын шугамтай байхыг зөвлөж байлаа.

Т.Эрдэнэболор: Автомашин угаалгын газруудын стандартыг шинэчилж, мөрдүүлэх ёстой

Ил задгай талбайд автомашин угааж буй иргэн, аж ахуйн нэгжид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн хяналт тавьж байгаа талаар тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Эрдэнэболороос тодрууллаа.

-Ил задгай талбайд автомашин угааснаар байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Тухайн газарт үргэлж автомашин цуглардаг учраас тэр орчинд утааны бохирдол үүсч хүхрийн хүчил, нүүрсний хий ялгардаг. Түүнчлэн хар тугалга зэрэг хүнд металл бий болдог учраас хорт хавдар үүсгэх аюултай. Тортог, тоосонцор нь хүний амьсгалын замд сөрөг нөлөөтэй.

-Танайхаас автомашин угаалгын газруудад шалгалт хийдэг байх. Тухайлбал, ямар зөрчил илэрсэн бэ?

-Өнгөрсөн оны шалгалтаар цахилгааны утасны холболтыг ил задгай хийснээс галын аюул гарах нөхцөлийг бүрдүүлж, автозамын зорчих хэсэг болон зогсоол, ногоон байгууламж, зүлэг талбайг бохирдуулан, хөрсний эвдрэл үүсгэж байгааг тогтоосон. Энэ мэт зөрчил ихэвчлэн гэр хороолол дунд болон зам дагуу үйл ажиллагаа явуулж буй автомашин угаалгын газруудад илэрч байна. Үүнээс гадна дийлэнх нь байгаль орчны үнэлгээ хийдэггүй зөрчил илэрсэн. Тухайн үйл ажиллагаа нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлж буйг тогтоож, сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлийг бууруулах төлөвлөгөөг гаргах ёстой. Өөрөөр хэлбэл хөрс, агаар бохирдуулж байгаа бол бууруулах арга хэмжээ авна гэсэн үг. Утаа хаяж байвал янданд шүүлтүүр тавих, хөрс бохирдуулбал бохирыг нэвтрүүлэхгүйн тулд хатуу хучилт, дуу шуугиан ихтэй бол хаалт тавих зэргээр үнэлгээг тусгаж өгөх ёстой. Мөн автомашин угаалгын газруудын гол зөрчил нь маш их хэмжээний цэвэр ус ашиглаж байгаа явдал.

-Энэ асуудалд хэрхэн хяналт тавьж, ямар шаардлага хүргүүлж байна вэ?

-Саарал ус ашиглах шаардлага тавьдаг. Тодруулбал, ашигласан усаа тунгаагаад, дараа нь цэвэршүүлж хэрэглэх ёстой. Энэ талаар Автомашины угаалгын газрын үйл ажиллагаа явуулах ерөнхий шаардлага, стандартад тусгасан байдаг. Үүнийг тэд огт мөрдөхгүй байна.

-Ил задгай талбайд автомашин угааж буйг хэрхэн цэгцлэх ёстой гэж харж байна вэ?

-Дээр дурдсан стандартыг 2003 онд баталсан юм билээ. Эхний ээлжид үүнийг шинэчилж, сайжруулж тэр дагуу үйл ажиллагаа явуулах шаардлагыг хатуу тавих хэрэгтэй. Ингэхдээ тухайн газруудыг бохироо гадагш урсгахгүй байх талаар тодорхой тусгах нь зүйтэй. Хоёрдугаарт, ус цэвэршүүлэх овор багатай, хямд үнэтэй технологийг Монголд нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм.

Автомашиныг цэвэр усаар угааж буй нь хэтийдсэн хэрэглээ

Улаанбаатар хотын хэмжээнд автомашин угаалгын 170 газар үйл ажиллагаа явуулж байна. Нэг автомашин угаахад дунджаар 40-50 литр цэвэр ус ашигладаг бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байгаа суудлын 400 мянга гаруй автомашиныг нэг удаа угаахад 16 сая литр цэвэр ус шаардлагатай. Тэгвэл саарал усны технологийг автомашин угаалгын газрууд хэрэглээндээ нэвтрүүлснээр энэ тоог 9-10 сая литрээр багасгах боломжтой аж. Манай улсын цэвэр усны нөөц багасч буй өнөө үед бохироо зайлуулахаас эхлэн бүх ажилд цэвэр ус ашиглах нь хэтийдсэн хэрэглээ юм.

Тодруулбал, Улаанбаатар хотын гүний усны нөөц 330 мянган шоо метр байдгаас ашиглах боломжит нөөц нь 253.7 мянган шоо метр. Тиймээс нийслэлийн хүн амын өсөлт, ашиглалтаас үүдэн гүний усны нөөцийг хамгаалах, хэрэглээг бууруулах шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, ундны уснаас бусад хэрэглээнд гадаргын болон цэвэршүүлсэн, саарал усыг ашиглах, зарцуулалт багатай техник технологийг нэвтрүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тиймээс ил задгай талбайд автомашин угаалгын үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгжийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ажиллах орчин нөхцөлийг өөрчлөх, саарал ус ашиглах шаардлагыг дүүргийн болон нийслэлийн удирдлагууд тавьдаг байна.

Саарал ус ашиглах шаардлагатайг сануулав

Нөгөө талаар Улаанбаатар хотын усны үйлчилгээний тариф автомашин угаалгын газарт литр тутамд нэг төгрөг 50 мөнгө бол бохир усны үйлчилгээний тариф шоо метр тутамд 1700 төгрөг байна. Иймд цаашид бохир усны үйлчилгээний тарифыг шатлан өсгөх, стандартаас давсан бохир ус төвлөрсөн шугам, хүрээлэн буй орчинд нийлүүлсэн тохиолдолд хариуцлага тооцож, таслан зогсоох шаардлагатайг нийслэлийн Байгаль орчны газраас мэдэгдлээ. Хэн илүү бохирдуулна тэр хэмжээгээр илүү төлбөр төлдөг байх зарчмаар хэмжээг тогтоох хэрэгтэй.

Байгаль орчноо хамгаална гэдэг техник, технологио шинэчлэхийг хэлээд байгаа юм” гэж ярилаа. Иймд үйл ажиллагаандаа саарал болон цэвэр ус ашигладаг автомашин угаалгын газруудаар орсон юм. Автомашин угаалгын газрууд цэвэр ус ашиглаж байгаа нь хөрөнгө мөнгө, саарал усны тухай эрх зүйн зохицуулалт байдаггүй, мөн хэрхэн ямар аргаар саарал ус ашиглах талаар мэдлэг хомс байдаг аж. Тоног төхөөрөмж нь өндөр үнэтэй учир зарим нь авч чаддаггүй байна. Тухайлбал, “Солонгын долоо” автомашин угаалгын менежер Б.Эрдэнэбаяр “Одоогоор бохир ус цэвэршүүлэх технологийг 20-30 мянган ам.доллараар худалдаалж байна. Ийм хэмжээний мөнгийг шууд гаргах боломжгүй учраас цэвэр ус ашигладаг. Хэрэв өртөг багатай, ашиглахад хялбар технологи байвал татгалках юм алга гэсэн юм. “Khangai car wash” автомашин угаалгын газрын захирал Л.Золжаргал “Өндөр үнэтэй технологи нэвтрүүлбэл угаалгынхаа тарифыг нэмэх шаардлагатай болно. Тэгвэл автомашинаа угаалгах хүн олдохгүй. Тэр тусмаа гэр хороололд үйл ажиллагаа явуулж буй угаалгын газруудад эрсдэлтэй. Сард усны төлбөрт 300-400 мянган төгрөг өгдөг. Хэрэв саарал ус ашиглавал усны төлбөр ч хоёр дахин буурна гэсэн тооцоо бий” гэсэн юм. Бохир ус цэвэршүүлэх технологийг нэвтрүүлээд гурван жил болж буй “Eco car wash” автомашин угаалгын газраар орлоо. Тус газрын менежер Я.Пүрэвдорж “Машин угаасан усаа эргүүлээд хэрэглэж байгаа болохоор цэвэр ус огт ашигладаггүй. Машин угаасан ус дөрвөн худгаар дамжиж нүүрсэн шүүлтүүрээр шүүгдээд дахин ашиглах боломжтой болдог. 70-80 хувьтай цэвэрлэдэг. Америк технологи учраас багагүй үнэтэй. Гэхдээ үүнээс илүү хямд зардлаар усаа цэвэршүүлж дахин ашиглах боломж бий” гэлээ. Ил задгай талбай, зам дагуу алчуур даллан зогсогч автомашин угааж буй хүмүүст саарал ус ашиглах шаардлага тавих нь тэдэнд хүндрэлтэй байж болох ч ядаж хөрс бохирдуулахгүй, бохир усаа гадагш урсгахгүй, цэвэр усыг ариг гамтай хэрэглэх шаардлага тавьж, зөрчил гаргаж буйд нь хатуухан хариуцлага тооцох хэрэгтэй болжээ.

С.ЮМСҮРЭН

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан