Богдын музейн эзэмшил газарт олгосон тусгай зөвшөөрлийг цуцалж, дархлах шаардлага хүргүүллээ
2018/05/14
Share |

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунханы эргэн тойрны газрыг бусдад олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах болон цаашид хамгаалах асуудлаар Ерөнхий сайд, салбарын яам, хотын удирдлагад шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейн талбайг 5.7 га байхаар тогтоосон байдаг. Тэгвэл өнөөдөр дээрх талбайд зориулалтын бусаар хэд хэдэн барилга баригдсан талаар онцлов. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Богд хааны ордон музейн эзэмшил, хамгаалалтын бүсэд түүх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол бий. Тиймээс бид Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, хотын дарга С.Батболд нарт дөрвөн зүйлийн шаардлага хүргүүлж байна. 

Нэгдүгээрт, Засгийн газрын 96 тогтоолыг зөрчин музейн эзэмшил газарт барилга байгууламж барьж байгаа асуудлыг нэн даруй зогсоож, тухайн газрыг нөхөн сэргээлгэх, 

Хоёрдугаарт, Богдын музейн эзэмшил газарт баригдсан барилгуудыг татан буулгах, тусгай зөвшөөрлийг цуцлаж, нийт талбайг 5.7 га байхаар гэрчилгээ олгож, дархлах, 

Гуравдугаарт, Богд хааны ордон музейн газарт байнгын харуул хамгаалалт бүхий түүх соёлын цогцолбор барих, орчин үеийн стандартад нийцсэн сонгодог музей бүхий үндэсний урлагийн театр барьж байгуулах тухай шийдвэрийг нэн даруй гаргах,

Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монголын сүүлчийн хатан Дондогдуламын бунханг эвдэн зайлуулж, зуслангийн байшин барих зөвшөөрөл олгосныг яаралтай цуцлаж, тус газрыг тусгай хамгаалалтад авч соёлын өвд бүртгүүлэхийг шаардаж байна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Богд хааны ордон музейн газрыг хамгаалах нэрийдлээр авсан компаниуд үнэхээр хамгаалах гэж авсан уу, ямар учраас нэр дээрээ байлгаад байгааг тодорхой болгох хэрэгтэй. Цаашид Монголын түүх соёлыг дэлхийд сурталчлах зорилгоор төр өөрийн хөрөнгөөр барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулмаар байна” гэв. Харин УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “УИХ-аас гарсан ажлын хэсэг соёлын өвийг хамгаалж буй барилга байгууламжуудтай танилцаад дүгнэлтээ гаргасан. Байнгын хорооны хуралдаанаар танилцуулаад явна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд барилга байгууламжийн талаар 24 заалт тусгасан байдаг. Гэтэл эдгээр заалтуудын заримтыг батлаагүй явчихсан байдаг. Иймд бид нэмж батлах 10 гаруй заалт байна” гэж онцоллоо. Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Өнөөдөр түүх соёлоо хамгаалж үлдэх нь чухал асуудал болоод байна. Иймд хэвлэл мэдээллийнхэн болон соёлын өвийг хамгаалагчидтай энэ чиглэлд тууштай хамтарч ажиллах болно” гэсэн юм. 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан